Уяач Б.Алдарбаяр: Богд халтар манай унаган адуу
А.Тэлмэн
-Төрийн наадмын түрүү Богд халтар манай унаган адуу гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Рагчаасүрэн миний охин дүүтэй гэр болсон, манай хүргэн дүү байгаа юм. Би тэдний хүүдэд Богд халтарыг дааганд нь бэлэглэсэн юм. Халтар үрээний эцэг Буган азарга 1990 оны Алтан-Овооны анхны тахилга наадамд соёолондоо гурвалж байсан адуу. Баяр наадмын цуваанаас харвал Шаравын буган соёолон гурвалсан гээд биччихсэн байгаа. Шарав гэдэг бол Рагчаасүрэнгийн аав байгаа юм.
-Тэгэхээр Рагчаасүрэнгийн л унаган адуу юм биш үү?
-Буган азарганы төл буган азаргыг хүргэн дүү маань манай хүүхдэд зааж өгсөн юм. Түүнээс гарсан төл нь Богд халтар. Халтар үрээний эх нь бага Моононгийн Ганбаатар гэж миний найз надад бэлгэнд өгсөн хар гүү байдаг юм. Хар гүү Моонон гуайн Цэхэр хар гээд хурдан хул азарганых нь төл байгаа юм. Богд халтар даагандаа уягдаагүй. Шүдлэндээ багахан тахилгын сунгаанд хол түрүүлж, уралдаанд нь есөлж байсан. Хязааланд нь манай хүргэн дүү өөрөө уяж сумын наадамд аман хүзүүдүүлээд, давхар уяагаар Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн наадамд таваар давхисан шүү дээ. Тэр үеэс л хүмүүс хурдан гэдгийг нь таньж ил далд сонирхож явсан юм шиг байгаа юм.
-Түмэнбаяр Алдартад ирэхээсээ өмнө соёолондоо өвлийн хэд хэдэн уралдаанд түрүүлсэн гэдэг биз дээ?
-Тэгсээн. Уралдах болгондоо л түрүүлж байсан. Түмэнбаяр таван сарын орчим авсан байх шүү. Тэгээд л очоод улс бүсийн наадамд хоёр түрүүлчихсэн.
-Нууц биш бол хэдээр зарагдсан юм бэ?
-Нууцсаад байх юу байхав дээ. Би ер нь юмыг нуух дургүй. Байгаа байдал үнэн зөвөөрөө байх ёстой. 30 сая төгрөгөөр л зарсан.
-Богд халтартай эцэг, эх нэгтэй өөр эр төл танд бий юу?
-Байхгүй. Гурван төл л гарсан юм. Богд халтарыг дүүгийнхээ хүүхдэд өгөөд хоёр охин төлийг нь хүнд зарчихсан. Эцэг азаргыг нь бас нэг хүнд өгчихсөн. Одоогоор үр төлүүд нь хурдалж байна гэж дуулдахгүй л байна.
-Унаган адуу Улсын наадамд түрүүлэхийг дуулах сайхан байсан биз?
-Сайхан байлгүй яахав. Азарганых нь дээд удам манай дүүгийн өөрийнх нь адуу байсан болоод тэр үү, миний нэрийг дурсаагүй. Битүүхэн горьддог л юм билээ, хүн чинь. Уг нь манай ах бэлгэнд өгсөн адуу юм. Дээд удам нь миний азарганы төл байгаа юм гээд хэлчихсэн бол баярлах л байлаа. Тэглээ гээд ах дүү улс гомдож туниад юу шалихав. /инээв/
-Яриа эхлэхэд аавыгаа цолонд хүргэж байж, дараа нь өөрөө авна гэж боддог гэж байсан. Аав тань бас морь уях уу?
-Энэ биеийг бий болгосон аавыг минь Борхүү гэдэг. Хурдан адуунд дуртай, жирийн л нэг монгол эр. Ах нь аливаа юм эрэмбэ тэс дараатай байх ёстой гэж боддог хүн. Тиймдээ ч эхлээд аавыгаа цолонд хүргэнэ гэсэн зорилго тавиад түүндээ ч хүрч байна. Аав маань сумын Алдарт уяач. Одоо аймгийн Алдартын болзол хангах гээд зүтгэж явна. Аав бид хоёр сумын наадмаас айраг түрүү бишгүй авсаан. 2009 онд манай хуурай дүү аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Бямбасүрэн соёолон морь уяж өгч сумын наадамд түрүүлгэж анхны айргийг авч өгч байлаа. Тэрнээс хойш дөрвөн жил дараалан сумын наадмын түрүү авсан. Ер нь түрүү, айраг тасраагүй дээ.
-Уяачид малчдын амьжиргааны нэгэн сурвалж болоод байгаа адууны наймааг хэр хийж байна?
-Өөрийн адуунаас гэвэл 20 саяар нэг соёолон үрээ Мөнхбат Тод манлайд зарсан. Одоогоор тэгж давхилаа гэж дуулдахгүй л байна.
-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг. Төрийн наадмын довноо уралдах мөрөөдөл бий биз?
-Байлгүй яахав. Өнөө жил болбол оролцох санаа байна. Том довон дээр уралдахад хүүхэд, морь, эзэн гурав гурвуулаа сайжирдаг гэдэг шүү дээ.
-Танайхан ер нь хурдан моринд сонирхолтой юмаа даа?
-Би хоёр эмэгтэй дүүтэй, эцэг эхээс гурвуулаа. Том банди хотод 105 дугаар цэргийн ангид алба хаадаг. Өмнөд Судан яваад ирсэн. Бага банди маань аймагт сурдаг. Хоёулаа л хурдан моринд дуртай. Одоогоор ажил сургууль гээд завдахгүй л байх шиг байна. Яваандаа уях биз дээ.
-Эргэлзэхгүй байна. Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
15 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
17 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
19 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
17 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
15 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
19 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
13 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна