Н.Жаргалсайхан: Адилбиш гуайн адуугаар манай Иххэтийн нэр улс даяар тархсан


“Хэтийн хурд” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Н.Жаргалсайхантай ярилцсанаа хүргэж байна.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат, сумын Алдарт уяач тэрээр "Хэтийн хурд"-ын тэргүүнээр энэ он гарсаар ажиллаж байгаа ажээ.
-“Иххэтийн хурд” МСУХолбооны тэргүүнээр ажиллаад удаж байна уу?
-Манай “Иххэтийн хурд” МСУХ нь 1997 онд үүсгэн байгуулагдаж байлаа. Тухайн үед анхны тэргүүнээр нь Алтанширээ сумын харьяат Ишзаны Улаанхүү хоёр жил хэртэй ажиллаад, Мунаагийн Ганбатад хүлээлгэн өгсөн юм. Ганбат нь “Зул хонгор” уяачдын холбоог байгуулан үйл ажиллагааг нь явуулж байгаад, 2013 оны нэгдүгээр сарын 18-нд гурав дахь тэргүүнээр сонгогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай Иххэт сумын адууны цөм нь Адилбиш агсны Зул хонгор азарганаас эхтэй. Тиймдээ Ганбат тэргүүн холбоогоо “Зул хонгор” гэж нэрлэсэн юм. Би ажлаа аваад “Зул хонгор” уяачдын холбоогоо сан болгон үлдээж, “Иххэтийн хурд” уяачдын холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай холбоо нь нэг тэргүүн, 13 тэргүүлэгч, 57-58 гишүүнтэй.
Манай сумын хэмжээнд гурван баг бий. Эдгээр багийн адууны угшлыг сайжруулах, уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх зорилготой ажлуудыг явуулахаар холбооноос ажиллаж байна. Үүний хүрээнд гурван багийнхаа хэмжээнд шилжин явах цомтой уралдааныг зарлаад байгаа.
-Эндээс улсын цолтой Иххэтээр овоглодог хичнээн уяач байна вэ?
-Монгол Улсын Алдарт уяач Нарангэрэл манай сумынх. Үүний дараа аймгийн Алдарт уяач цолтой арваад хүн орно. Мөн сумын Алдарт уяач 30 гаруй залуу бий.
-Дорноговь бол зүүн аймагтаа хурдаараа дээгүүрт бичигддэг. Тэгвэл Иххэт Дорноговьдоо хурдтай нь тийм үү?
-Адилбиш гуайн адуугаар манай Иххэтийн нэр улс даяар тархсан. Нарангэрэл, Лхасүрэн гуай нарын аймгийн болон улсын Алдартууд энэ адуугаар л одтой сайхан наадаж явсан улс. Ер нь Сүхбаатарын хурдуудаас Дорноговь чигийн адуу их бий. Сүхбаатарын Түвшинширээ, Мөнххаанаар гарч байсан гэдэг. Гэхдээ манай адуу сайн гээд адууны үржил селекцийн ажлыг орхигдуулж болохгүй шүү дээ. Уяачид малчид маань ч гаднаас адуу авчирч цус их сэлбэх болсон. Дор бүрнээ чадахаараа ажиллаж байна. Залуу уяач Мажигжамбын Шатар маань гэхэд найз нөхөдтэйгээ жүчээ барьж, адууны эрлийзжүүлэг, үржүүлгийн талаар ажил эхлүүлээд байна.
Иххэтийн хурдан хүлгүүдийн тухай ярина гэвэл их урт үргэлжлэх байхаа. Эндээс сүүлийн жилүүдэд гэвэл аймгийн Алдарт Лхасүрэнгийнхэн 2013 онд тун ч одтой наадаж байна. Лхасүрэн гуай түүний үр хүүхдүүдийн уясан морьд зүүн бүсийн наадамд олон айраг, түрүү авч сум орон, аймгийнхаа нэрийг гаргаж байгаа. Мөн аймгийн хэмжээний бүс, сумын наадмуудад манай залуу уяач Гантөмөрийн хүрэн азарга хурдан байгаа. Равжаагийн наадам, “Тайжийн хурд”-д тус тус түрүүлж байсан. Миний хурдан азарга Дорноговь аймгийн хойд бүсийн наадамд түрүүлж байсан гээд амжилтыг сонирхуулж болно.
-“Иххэтийн хурд” МСУХолбооноос зохион явуулдаг ямар ямар уралдаан байна вэ?
-Манай холбооноос Адилбиш гуай, Нарангэрэл гуайн нэрэмжит хаврын уралдааныг зохион явууллаа. Мэдээж сумынхаа наадмыг хийнэ. Энэ жилийн тухайд Хажуу-Улааны сургуулийн 40 жилийн ойтой хамтатган сумын баяр наадмаа хийсэн. Би ажлаа аваад аймгийн хойд бүсийн уралдааныг энэ жилийн гуравдугаар сарын 14-нд явуулсан нь шинэ залуу уяачдынхаа амжилтыг ахиулах, мориныхоо удам угшлыг сайжруулах зорилготой байсан юм. Мэдээж бид уяачдын холбооноос мөрдөж байгаа дүрэм журам, Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийг баримталж ажилладаг. Үүний дагуу унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцастай мордуулах, даатгалд хамруулах, уралдааны зам талбайн аюулгүй байдлыг хангах, уралдааны замд машин дагахгүй байх гээд аюулгүй байдлын хангах ажлыг цогцоор нь явуулахыг хичээдэг юм.
2013 он мориныхны хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн жил байлаа шүү дээ. Бид гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаалд сумаасаа 21 хүний бүрэлдэхүүнтэй очиж оролцлоо. Энэ бол манай холбооны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал байлаа.
-Тэргүүний морьтой холбогдсон түүхээр ярилцлагаа үргэлжлүүлмээр байна?
-Миний аав Нямдорж морь уядаг хүн байлаа. Их хайрхны уурхайд ажиллаж, амьдарч байхдаа манай ахын удамшуулсан азаргыг уяж хурдлуулдаг. Ажлынхаа хажуугаар гүү барьж, морь уядаг байсан. Тийм болохоор миний хүүхэд нас морин дэл дээр л өнгөрсөн гэж болно. Тэгээд ч монгол эр хүнийг адуугүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгсэн 2000 онд Ишзаны Улаанхүү дарга сумынхаа уяачдын холбоог өргөжүүлэн, намайг тэргүүлэгчдийн нэгээр сонгож хамтран ажиллах болсон юм. Эндээс л холбооны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн.
-Уяачийн хувьд амжилтаасаа сонирхуулаач? Хэдэн оны сумын Алдарт вэ?
-Аав маань нэг бүл адууг Хажуу-Улааны уурхайд авчирч, Адилбиш гуай, залуу уяач Дашдэжидийн адуутай цус сэлбэснээр манай адуу нэлээн сайжирсан. Ийнхүү ааваасаа өвлөн ирсэн адууныхаа цусыг сэлбэх ажлыг дүү Пүрэвдоржтойгоо хийж ирлээ. Сүхбаатар аймгийн дааган Санжаа гэж ахаас нэг хурдан үрээ авч байлаа. Надад ирээд сумын баяр болон Хажуу-Улааны уурхайн 30 жилийн ойд айрагдаж билээ. Хязаалан, соёолон, хавчиг азарга болтлоо сумандаа болон ойр хавийн Алтанширээ, Айрагтаа айраг, түрүү алдаагүй. Миний сумын Алдартын амжилтанд жин дардаг хурдан буян байгаа юм. Би 2011 онд сумын Алдарт уяач болсон.
-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Бидний үйл ажиллагааг байнга дэмжиж байдаг Дорноговь аймгийн МСУХ-ны хамт олон, Иххэт сумынхаа нийт уяачдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Адууныхаа удам угшлыг сайжруулж, сум орныхоо нэрийг улсын наадмын өндөр довд гарахын төлөө хамтдаа л гэмээр байна.
П.Ундраа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бямба, 15:15 минут Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
Мягмар, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна