"Арга билэг"-ийн "урласан" "Үүлэн бор"

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 03 -нд

...Гурван настай байхдаа авга ахындаа өргүүлсэн Галт хүү өргөж авсан эцгээ нас барсны дараа төрсөн гэртээ эргэн ирнэ. Уяач аавын хүү Галт төрсөн гэртээ идээшиж өгөхгүй, өссөн нутгаа санагалзан тэмүүлэх ч нутгаа зорин гүйж ирсэн шарга даагатай нөхөрлөж түүний бодлыг өөрчилдөг. Галт ахтайгаа нийлэн шарга даагатайгаа наадамд уралдахаар шийдэж нууцаар уян  бэлтгэж эхэлдэг. Нутгаа зорин ирсэн даага болон нутгаасаа явах хүсэлтэй Галт хүүгийн сэтгэлийн уулзварт Ч.Хоролдоржийн найруулсан “Шарга даага” киноны үйл явдал өрнөдөг. Энэхүү киноны дууны нэг нь "Арга билэг" хамтлагийн тоглосон "Үүлэн бор" болж байгаа юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна