"Сонор трейд" группын захирал Б.Энхболдын "Егүзэр" хээр
Хурдан сайн их насны морь уяач хүний өмийг нээдэг гэдэг. Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд адуучин Сумъяагийн Амартайваны унаган адуу “Дүүгүүр” саарал морио түрүүлгэчихээд “Талын хүлэгч” гал уяаны уяач Б.Энхболд Монгол Улсын начин, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хамт Эрдэнэцагаан суманд аяны дөрөө мулталжээ.
Нутгаасаа гарч байгаа хурдан адуугаа “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлэж байх нь зүйтэй гэж Эрдэнэцагаанчууд ярилцаж байх энэ үед Б.Энхболд уяач тэр жилийн сумын наадамд түрүүлсэн Болдоогийн хээр морьтой таарч энэ хурдан буяныг авахад нутгийнхан “Егүзэр” хээр гэж нэрлэсэн гэдэг.
Сумын наадамд түрүүлсэн хээр морь ийнхүү халхын арван гурван тамгатай хутагтын нэг болох “Егүзэр” хутагтынхаа нэрээр нэрлүүлж, хүн бүхний мэдэх хурдан ажнай болохоор нутгаасаа гарснаар “Егүзэр” хээр морины түүх эхэлдэг.
2008 оны өвөл адууны ханиад гарсан тул “Дүнжингарав” уралдаан хойшилж, Төв аймгийн Баянцогтод болсон хаврын бэсрэг уралдаанд “Егүзэр” хээр морь уралдаж есөд давхисан билээ. Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн давхилыг нь хараад “Зоригтой, араас нэхэж уралддаг морь юм” гэхэд Б.Энхболд уяач миний “Дүүгүүр” саарал морь ирсэн жилээ анхны уралдаандаа бас есөд давхиж, дараа жил нь Улсын наадамд түрүүлж байсан болохоор би есийн тоог их бэлгэшээдэг юм” гэлээ.
Хаврын “Дүнжингарав-2008” бүсийн уралдаанд тувт өнгө үзэж уралдаад, үзүүр дээрээ сууж зургаад орж, тэр жилийнхээ Улсын наадамд мөн зургаад орж, Төв аймгийн Заамар суманд болсон төвийн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүнд давхисан юм.
Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын “Дүнжингарав-2009” бүсийн уралдаанд уяа сойлгыг нь шавхрааж, “Егүзэр” хээр морийг түрүүлгэснээр сумын наадамд түрүүлж байсан морь, морь сонирхогчдын хараанд өртөж, хурдан сайн их насны морь гэдгээ хашир уяачдад харуулж билээ.
Уяач Энхболдын аав Бат-Очир Эрдэнэхайрханы нэгдэлд олон жил жолоо мушгиж, алтан шар замын хишиг буяныг хүртэж, хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтан. “Банди хүүхдийг аав хүн сайн дагуулж бай. Хэтдээ аавын буурь сууна” гэж монголчууд ярьдаг. Б.Энхболд уяач аавыгаа дагаж хол ойрын алтан шар замд чийчааных нь жолооноос атгалцаж явсан гэдэг.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум говь, хангай хосолсон сайхан нутаг. Хавар, намартаа 100 гаруй километр үргэлжилсэн нүүдлийн цуваа хангайгаас говь руу, говиос хангай руу нүүнэ. Ингэж нүүхдээ машин тэрэг хэрэглэхгүй тэмээн хөсгөөр нүүнэ.
Нүүдлийн өөжинд бүүвэйлэгдэж өссөн Б.Энхболд хүү гал голомтоо бадрааж, бизнест хөл тавьж, боломжтой амьдралыг төвхнүүлсэн билээ. Түүнийг моринд оруулсан хүн бол Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, хүргэн ах Намжилцэрэнгийн Даш-Өлзий юм.
Н.Даш-Өлзий “Талын хүлэгч” гал уяаны даргаар ажиллаж, олон сайхан залуусыг гал уяандаа нэгтгэж, хурдан морины хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж яваа ахмад уяач. “Талын хүлэгч” гал уяаны зөвлөх уяач нь Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн.
Хүй долоон худагт зуншлага сайн учир уяачид гал уяагаараа айлсаж буусан байлаа. Хүүхдийн гийнгоо, хурдан морины туурайн чимээ уяа уяанаас цангинаж тал нутгийн монголчуудын баяр ойртож дөхсөнийг илтгэнэ. Цагаан хөтлийн сунгаанд Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр морь гойд хурдан байгаа нь харагдаж байлаа. Энэ морийг уядаг Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн сүүлийн жилүүдэд их насны морийг сайн уяж улс, бүсийн наадмаас түрүү, айраг алдахгүй байгаа уяач.
Төрийн наадмын их насны морьд будлиангүй сайхан эргэлээ. Морьд эргээд тав орчим километр явтал “Егүзэр” хээр морь цээжний морьд дээр ирж нийллээ. “Егүзэр” хээр араасаа нэхэж уралддаг, морьтой нэг их ханьсахгүй, тэгсхийгээд л хажуугаар нь зөрөөд өнгөрдөг, цуцаагүй, эрэмгий давхилтай морь юм.
Цагаан хөтөл давахын хэрд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул уяач Р.Баатархүүгийн хээр морь, Б.Энхболд уяачийн “Егүзэр” хээр хоёр саахалтын дайтай тасарч эхлэв. “Егүзэр” хээр морь тувт өнгө үзэж яваад барианы үзүүр дээр давхил нь саарч аман хүзүүнд хурдлав. Их насны морь мордоход Хүй долоон худагт бороо орсон тул газар нойтон, уралдааны зам тогтоол ус ихтэй ч морь, хүүхэд эсэн мэнд уралдлаа.
Ингэж Эрдэнэхайрханы унаган хүү Б.Энхболд уяач төрийнхөө наадамд “Дүүгүүр” саарал их насны морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 801 жил, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд түрүүлгэж, “Егүзэр” хээр морио Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдлуулж Эрдэнэцагаан адуугаар одтой, өмтэй наадав.
Түүний уяж хурдлуулсан хурдан морьдынх нь амжилтын цуваа Монгол Улсын Алдарт уяачийн болзол хангахад тун дөхсөнийг уншигч түмэндээ дуулгахад таатай байна.
“Егүзэр” хээр морь хаврын “Дүнжингарав“ бүсийн уралдаанд түрүүлж, ”Сэлэнгэ-2009” Төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд давхисан энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна