Б.Наранхүү: “Шарга даага”-д тоглосноос хойш манай ангийнхан намайг од гээд байгаа


Арваад нас хүртлээ ажаатайгаа өссөн Галт хүү ажаагаа өөд болсны дараа төрсөн аав, ээж дээрээ очдог. Ажаагаа санасан хүүгийн сэтгэлийг адуунд нь гүйж ирсэн шарга даага тайтгаруулдаг. Найруулагч Ч.Хоролдоржийн "Шарга даага" киноны үйл явдал ингэж өрнөдөг. Монголын хөдөө нутгийн жаахан бор хүү, даага хоёрын байгалиас заяасан харилцан шүтэлцээг олон улсын киночид үнэлсээр байна. "Шарга даага" кино саяхан гэхэд л энэтхэгчүүдээс магтаалын үг сонсоод ирсэн. "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадамд ирсэн гадны том уран бүтээлчдийг алга ташин гайхашруулсан энэ кино тун удахгүй Монголын кино театруудад гарч эхлэх гэж байна. Ингээд "Шарга даага" кинонд гол дүрийг бүтээсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын хурдан морь унаач Б.Наранхүү болон аав А.Баярхүүтэй нь утсаар ярилцлаа. Учир нь хүү Төв аймгийн Угтаал сумандаа хичээл, гэр хоёрынхоо дунд гүйж яваа. Б.Наранхүү удахгүй Улаанбаатарт ирж киноныхоо нээлтэд оролцох юм билээ.
-Сайн байна уу, Наранхүү. Киногоо Улаанбаатарт гарах болсныг мэдсэн үү?
-Өө мэдсэн. Төгсөө ах, Хоролоо ах хоёр ирж авах байх даа гэж бодоод л байж байна. Эгчээ би "Шарга даага"-ыгаа Улаанбаатарт гарахыг сонсоод унтаж чадахгүй байгаа. Аав "Ядарчихна, унт миний хүү" гээд л байгаа.
-Хичээл чинь тарсан уу, хэддүгээр анги билээ?
-Одоо зургадугаар анги. Хичээл тараагүй ээ. Хэзээ тарахыг нь мэдэхгүй байна.
-"Шарга даага" кинонд яаж тоглохоор болсон бэ?
-Манай сургууль дээр зөндөө хүмүүс ирээд шалгаж авсан. Авьяас үзсэн л дээ. Дуулуулж, бүжиглүүлсэн. Би дуулж бүжиглэдэг болохоор тэнцсэн байх. Энэ жил орос бүжиг бүжиглээд сургуульдаа түрүүлсэн. Манай ангийн дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй бүжиглэсэн юм. Нодин бас бүжиглэсэн. Гэхдээ энэтхэг бүжиг л дээ.
-Кинонд тоглоход юу нь хэцүү байсан бэ?
-Уйлах л хэцүү байсан. Уйлдаггүй кинонд бол тоглоод л баймаар байна. Уйлна гэхээр нулимс гарахгүй юм билээ.
-Тэгээд чи яаж уйлсан бэ?
-Найруулагч зөндөө хэлсэн л дээ. Тэгсэн ч уйлахгүй байсан. Надтай манай хамаатны нэг хүүхэд цуг байсан юм. Тэр намайг чимчихсэн чинь миний уур хүрээд уйлчихсан.
-Чамайг кинонд тоглосон чинь ангийнхан чинь юу гэж байна?
-Од гээд байгаа ш дээ. Манай Угтаал сумынхан намайг бүгдээрээ таньдаг болсон байна лээ. Зарим ах, эгч нар "Гарын үсгийг чинь авъя" гээд байгаа.
-Морь унахын юу нь гоё вэ?
-Айрагдаж, түрүүлэх нь гоё. Манай хөдөө байдаг ах их мундаг уяач. Тэдний морийг анх унаад түрүүлсэн чинь дахиж унамаар санагдаад.
Тэгээд л морь унах дуртай болсон. Миний унасан морь бүр айрагддаг болохоор дахин дахин унаад баймаар санагддаг. Би одоо гурван медальтай.
-Кинонд хамт тоглодог даага чинь хаана байдаг вэ?
-Манай сумын нэг ахын даага. Аав хорь гаруй км-т байгаа гэж байсан. Уг нь очвол очихоор л юм билээ. Одоо даанч хичээл ихтэй болохоор амжихгүй байна л даа. Тэгж байгаад аавтайгаа очиж харнаа.
-Чи зурагтаар ярилцлага өгч үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ юу ч ярьж чадаагүй. Очсон чинь бүх үгээ мартчихсан. Тантай утсаар ярьж байгаа болохоор л арай сандрахгүй байна.
-Чи хэдэн дүүтэй вэ?
-Хоёр. Нэг нь эрэгтэй. Нэг нь охин. Охин дүүдээ жоохон болохоор нь илүү хайртай.
-Хурдан морины уралдаан хэр үзэж байна?
-Хурдан морины уралдаан гарвал үзэх дуртай. Ээж, аав хоёр ч намайг ажил хийлгүүлэхгүйгээр үзүүлдэг юм. Гэхдээ одоохондоо зүсийг нь сайн ялгаж чадахгүй байгаа. Аав дандаа морины зүс асуугаад байдаг болохоор тогтоодог болох гээд л хичээгээд байгаа.
А.БАЯРХҮҮ: ХҮҮ МИНЬ БҮР ҮНЭН ГОЛООСОО УЙЛСАН БАЙГАА ЮМ ДАА
-Хүүгээ кинонд тоглохыг сонсоод ямар сэтгэгдэл төрж байв, чадах болов уу гэж эргэлзэж байсан уу?
-Ажлаасаа ирсэн чинь кинонд тоглохоор болчихсон гэж байсан. Багаасаа хурдны морь унадаг байсан л даа, миний хүү. Морины тухай кино болохоор чадчих болов уу гэж найдсан. Гэхдээ л эвгүй юм билээ. Тийм олон хүүхдийн дундаас тэнцчихээд чадахгүй бол яана аа гэж айж байснаа нуугаад яахав.
-Кино зураг авалтын үеэр хүү чинь гэрийн бараа харсан уу?
-Ноднин зун кино зураг авалтын үеэр бараг гэртээ байгаагүй. Сургуулиа тараад л шууд зураг авалтанд гарсан. Угтаалаас арав гаруй км-ийн зайд кино зураг авалт хийсэн юм. Тэндээ байрлаад хийсэн л дээ. Гэрээсээ хол байж үзээгүй болохоор эхлээд гэрээ санаад жигтэйхэн юм болсон ч сүүлдээ хүмүүстээ дасч ахаа эгчээ болоод дажгүй болсон. Эхний үед ээж нь очиж ганц нэг хонох зэргээр дасгасан л даа. Би ч киног нь бүтэн үзээгүй л дээ. Хэсгийг нь үзэхэд их хөөрхөн болсон байна лээ. Моринд дуртай болохоор сэтгэлээсээ тоглосон юм болов уу гэж хүүгээ үнэлээд байгаа. Саяхан киноных нь плакат ирсэн. Бүр үнэн голоосоо уйлсан байгаа юм даа. Хүү маань зургаа хараад инээгээд л хөөрч гүйгээд байсан. Одоо хүүтэйгээ киноных нь нээлтэнд явна даа.
-Ээж нь очиж хонож байсан гэхээр их эрх байх нь ээ?
-Найм хүртлээ бид хоёрын өвөрт байсан хүүхэд. Дүү нь гараад тусдаа унтдаг болсон юм. Гэхдээ одоо ч гэсэн хааяа өвөрт ороод ирнэ шүү. /Инээв/
-Хэддүгээр ангиасаа морь унаж эхэлсэн бэ?
-Хоёрдугаар ангиасаа эхлээд хурдан морь унасан. Моринд дуртайнх нь хэрэг л гарч байх шиг байна. Шилдэг унаач хүүхэд хүртэл болж байсан. "Морь гоё ш дээ. Морьгүй бол муухай. Морьгүй газар амьдрахгүй" гэж ирээд л ярина шүү дээ. Наадмын өмнөх өдөр бол унтахгүй. Маргааш нь хэцүүднэ гээд арай гэж унтуулдаг юм.
-Танай удамд урлагийн хүн бий юу?
-Яг урлагаар явсан хүн бол байхгүй. Эмээ нь их алиа хүн байсан юм. Манай ээж чинь жил бүр сумынхаа алиалагч болчихдог хүн байсан.
Эмээгээ дуурайсан юм болов уу гэж бодож байгаа. Манай хүү шууд ярихаар дуу цөөтэйдүү юм шиг хэрнээ яг тулаад ярихаар алиа марзандуу яриатай.
-Хүү чинь жүжигчин болно гэж байна уу?
-Өмнө нь аав шигээ тракторын жолооч болно гээд байсан хүн чинь одоо жүжигчин болно л гээд байгаа.
-Одоо хурдан морь унадаг уу?
-Унаж байгаа. Сая манайд бас нэг хүн ирээд морь унуулна гэж гуйгаад явлаа. Ээж нь очиж уулзах гээд байж байна. Өөрөө ч морь унана гэж хөөрөөд байгаа болохоор унуулах л байх.
С.АРИУНЖАРГАЛ-Өдрийн Сонин
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6-р сарын 27 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
2022 оны 6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
2022 оны 6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
2022 оны 6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна