Унаач Г.Энхмэнд: Уралдааны өглөө айрагдуулж, түрүүлгэж өгөөрэй гэж бурхандаа залбирдаг


-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Би есдүгээр ангид сурдаг. Хурдан морь унаад есөн жил болж байна. Одоо нэг, хоёр жил морь унаад л арын албанд шилжих байх даа. Миний аав уяач хүн болохоор хамтдаа л нааддаг юм.
-Анхны айраг түрүүгээ хэдэн настайдаа авч байсан бэ?
-Таван настайдаа Эрдэнэцогт сумын наадамд Хатантөмөр гэж хүний зээрд морийг унаж түрүүлгэж байлаа. Тэр үед жоохон байсан болохоор одоо шигээ нэг их догдолж байгаагүй санагддаг юм. Дараа нь аавынхаа зээрд морийг унаж Бор-Өндөрт дөрөвлүүлсэн. Тэр бол анхны түрүүгээс гурван жилийн дараа л даа. Зээрд морийг түрүүлгэснээсээ хойш хоёр жил хэртэй айраг түрүү авч чадаагүй. Өнгөрсөн хугацаанд Ганбаа гэж хүний хээр, зэгэл морь, саарал даагыг сумандаа хоёр түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлж, хоёр айрагдуулсан. Бас 2009 онд Түвшинбат гэж хүний морийг өвлийн наадамд арвын дотор оруулж байлаа. 2010, 2011 онд аймагтаа одтой сайхан наадсан. “Тайжийн хурд”-ын түрүү, “Хутагтын хурд”-ын айраг, сумандаа ирээд “Хэтийн хурд”-аас нэг айраг авсан. Бас сумынхаа наадамд шүдлэн, хязаалан, соёолон түрүүлгэсэн.
-Холдоо хаана хаана очиж наадаж байв?
-Аав бид хоёр чинь хол явнаа. Одоогоор Аймаг, Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээгээр наадаад байгаа. Энэ жил Хүйн долоон худагт болсон Гиннесийн уралдаанд явсан. Энэ нь хамгийн хол болж байна. Би цавьдар соёолонгоо унаж 320 хэдээр орсон. Газар газраас ирсэн тэр олон хурдан морьдыг харахад сүрдмээр бас бахадмаар их гоё юм билээ. Олон ч унаач найзтай болсон. Миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг энэ болох байхаа.
-2013 онд сумандаа яаж наадсан бэ?
-Сумынхаа наадамд зээрд азаргаа есөөр оруулсан. Бид хоёр чинь олон уралдаанд оролцож байна. Соёолон нь бас их олон удаа айрагдуулсан. Сумандаа айрагдуулчихаад, Алтанширээд дахин айрагдуулж, “Тайжийн хурд”, “Хутагтын хурд”-д амжилтаа бататгасан. Болоогүй намар нь Алтанширээгийн ургийн баярт айрагдсан гээд харахад л хайр хүрмээр хурдан буян даа.
-Уралдааны замд бэрхшээлтэй зүйл олон таарах уу?
-Таарна шүү дээ. Нэг удаа би Эрдэнэцогтын наадамд эмээл хойшоо гүйгээд, зайдан давхиж яваад бут таараад уначихсан. Бас Айрагт уралдаж байгаад эмээл холбироод ойчиж байлаа. Энэ мэт тооцоолоогүй алдаа гардаг юм. Мэдээж уралдааны зам бүгд л өрсөлдөгчид шүү дээ. Тэр утгаараа унаач хүүхдүүдийн дунд нэгнээ дээрэлхэх зүйл бас гарна. Гэхдээ энэ бол шантрах зүйл биш гэж би боддог. Сүүлийн үед том жижиг ялгаагүй уралдаан дээр хамгаалалтын хувцастай уралддаг болсонд их баярлаж байгаа. Минийхээр уяач нарын хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд унасан тохиолдолд цаг алдалгүй авч байгаасай л гэж хэлмээр санагддаг.
-Хурдан морьтой нөхөрлөснөөр хүмүүжлийн ямар ач холбогдолтой гэж чи боддог вэ?
-Амьтанд хайртай хүн өр зөөлөн хүн болдог болов уу. Аливаа юмны эв дүйг амархан олно. Хэл мэдэхгүй амьтантай ойлголцоно гэдэг амаргүй шүү дээ. Мэдээж ёс заншлаа хотын хүүхдүүдээс илүү мэднэ гэж хэлнээ. Ахмад настныг хүндэтгэж харьцах ёстой. Томчуудын ярианд оролцохгүй, морь мал үргээхгүй гээд л яривал нэлээн үргэлжилнэ.
-Маргааш уралдана гэхэд юу бодогддог вэ?
-Сэтгэл хөөрөөд унтаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор үүр гэгээрэхэд л босч цайгаа уучихаад бурхандаа залбирдаг. Миний морийг айрагдуулж, түрүүлгэж өгөөрэй гэж. Дараа нь аавтайгаа явна даа. Аав маань уралдаан болгоны өмнө болгоомжтой давхихыг захиад, дөрөөнд сүү дусаагаад мордуулдаг юм.
-Удахгүй сургуулиа төгсөх нь дээ. Ямар мэргэжилтэй болох вэ?
-Аавынхаа удмыг залгасан уяач болно гэж боддог. Одооноос хэрэндээ бэлдээд уяаны ажил хийгээд л байна. Гэхдээ заримдаа газар зүйн багш ч болбол гоё юм шиг санагдаад байгаа.
-Яагаад морь уядаг газар зүйн багш байж болохгүй гэж. Дүүдээ амжилт хүсье.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бямба, 15:15 минут Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
Мягмар, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна