МУ-ын Алдарт уяач С.Ганзориг:Сүүлийн таван жил уясан морьдоо улс, бүсийн наадамд завсаргүй түрүүлгэж, айрагдуулсан

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 05 -нд

-Хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө хүндлэгдсэн баярт мөчид уулзаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Морь гэдэг хийморилог амьтантай холбогдоод 20-иод жил болж байна. Түүнээс сүүлийн таван жил уясан морьдоо  улс бүсийн наадамд завсаргүй түрүүлгэж, айрагдуулсан.  Тэгэхдээ азарга голдуу байгаа байх.
-Сумъяасүрэн гуайн хөвгүүд цөм моринд дуртай. Тэдгээрээс хоёр ч төрд үнэлэгдчихлээ?
-Манайхны эрчүүд бүгдээрээ моринд дуртай. Ах маань Тод манлай уяач, би өөрөө улсын Алдарт уяач цол авлаа. Хоёр дүү бас моринд дуртай сайн уянаа.
-Хаврын уралдаанууд эхлэх гэж байна.Шинэхэн Алдарт бэлтгэл хэр базаасан бэ?
-Базаасаан базаасан. Гол нь уралдуулах нь уу үгүй юу.Эргэлзээтэй байдал морьдын уяа сойлгонд бас их нөлөөлж байна шүү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна