Сумын Алдарт уяач Ю.Чулуунхүү: 13 настайдаа анх морь уяж 17-гоор давхиулж байлаа
А.Тэлмэн
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Би Сант сумын гуравдугаар багийн иргэн. 1940 онд Сант сумын нутагт төрсөн. Хүүхэд байхын адуу малтай ноцолдож өссөн хүн дээ. Насаараа шахуу л нэгдэлд адуу маллалаа. Анх 13 настайдаа морь уяж, өөрөө унаж байлаа. Тэр жил Хүйсийн гол одоогийн Өлзийт сум байгаагийн доод адагт Өлзийт, Зүйл, Зэрэг гурван сумынхан нийлж наадсан юм. Уг наадамд анх шүдлэн насны морь уяж уралдан үрээ маань маань 17-оор орж байлаа. 70, 80 морь уралдсан байх шүү.
-Хэн хүссэн нь морь уячихдаггүй гэдэг дээ. Бяцхан хүү гэхэд том амжилт гаргасан байна шүү?
-Тэгэлгүй яахав. Жаахан биендээ зүрх маань багтахаа байсан юм шиг санагдаж байлаа шүү дээ. Манайхны хөгшчүүлд морь уядаг хүн байгаагүй л дээ. Өөрийн дур сонирхлоор ахтайгаа нийлж уясан нь ийм амжилт гаргаж их ч урам зориг нэмсэн. Их л том хүн болчихсон санаж билээ. Түүнээс хойш хэсэг завсарлаад 1963 оноос хойш жил өнжилгүй морь уялаа даа.
-Та унаган адуугаараа наадаж байна уу. Уяачдын ярих нь нутгийнхаа хурдан хүлгэдийн тухай сонирхолтой түүхийг таныг л өгүүлнэ дээ гэх юм билээ. Манай уншигчдад ярьж өгөөч?
-Би өөрийн унаган адуугаараа л нааддаг. Манай сумын уяачид энд тэндээс хурд цуглуулахдаа тааруу, үржил селекци хийгээд байдаггүй бүдүүн тоймын улс шиг байгаа юм. Өөрсдийн унаган адуугаар уралдана даа.
Манай нутгийн нэр алдраа гаргасан олон сайхан хурдан буян байна. “Харчин” Балдоржийн гэж өнөр айл байлаа. Тэдний хүрэн, бас бүүдэн морьдыг уяачид андахгүй дээ. Бага наснаасаа л эхлэн олон наадмын айраг түрүүг авч байсан ч харамсалтай нь нэг зуднаар байхгүй болсон доо, хөөрхий. Тэрний бөгсөөр “сандруу” Лувсандоржийн хонгор морь гэж гарч ирэв ээ. Өмнөговийн угшилтай хонгор морь сумандаа олон ч түрүүлсэн. Олон жилийн өмнө шүү дээ. Одоо тэр морийг унаж байсан хүү 70 гарсан Нацагням гэж хөгшин байна. Хонгорыг залгаад Намжилдоржийн хүрэн, Салтаагийн хээр, Болдын Дамбын хүрэн гээд л цуутай хүлгэдийн түүх үргэлжилдэг юм. Хуучин чинь өнөөтэй адил олон нааддаггүй, жилдээ ганц нааддаг л байлаа. Тэр Намжилдоржийн хүрэн аймгаасаа уригдан “Оюутан залуучуудын анхдугаар фестиваль”-д уралдаж байсан. Тэр фестивальд сум, сумын шилдэг хурдан морьд уригдан уралдсан юм билээ. Манай Сант гоц хурдан морьдтой. Нэг морь хоёр түрүүлсэн түүх бараг л үгүй дээ. Энэ мэт яриад л байвал нэлээн юм байна шүү.
-Та ер нь өнгөрсөн хугацаанд хичнээн айраг, түрүү авсан байна вэ. Мөн хэдэн онд Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. 70, 80-аад айраг түрүү бий байх шүү. Энэ гаргасан амжилтаараа 1989 онд сумын алдарт уяач болж байв. Түүнээс хойш ч уясаар л байна.
-Сүүлийн үеийн залуу уяачид адуу их цуглуулах болж дээ. Цаг үеэ дагаад та ч бас морь шинжиж л байгаа биз дээ?
-Өөр аймгаас хүмүүс ирээд зардаг л юм. Хүүхдүүд ч авч л байна. Гэхдээ би авч байгаагүй ээ. Ёстой насаараа морины наймааг хийж үзсэнгүй дээ. Надад хоёр сайн хонгор морь байсны нэг нь Өлзийт сумын гаралтай. 1981 онд манайхны айл саахалтын нэг залуу авчирч, би 3000 төгрөгөөр худалдан авч байлаа. Тэгэхэд хүмүүс олон хүүхэдтэй хүн байж ийм үнэтэй морь аваад “өвчтэй хог вэ” гэж загнаж л байлаа. Манайх 9 хүүхэдтэй. Одоо ч хөвгүүд маань морь уях л юм. Гэхдээ санасанд хүрэхгүй л юм. За тэгээд ч нас ахиад ирэхээр санаанд таарах юм ховор болдог бололтой дог шүү.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна