Алтанширээгийн алдарт уяач Цагааны Пагжий


Алтанширээгийн бурхан уяачдын нэг нь яахын аргагүй Цагааны Пагжий агсан юм. Өдгөө ч нутгийн уяачдын дунд амьд домог болон мөнхөрч, авьяас билэг нь хэлэлцэгдэж буй энэ эрхэм 1925 оны модон үхэр жил Цагааны тав дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Их уяачийн бага нас эгэл жирийн малчин жаалын нэгэн адил малын захад өнгөрсөн бөгөөд 20-иод наснаасаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болжээ. Анхны амжилтын гараагаа 1954 онд Монголын залуучуудын анхдугаар фестивальд борлог морио түрүүлгэн эхэлж, түүнээс хойш адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдал омогшлыг дэврээсэн баярт агшин олонтаа тохиож байсан хэмээдэг. Ц.Пагжийн нэртэй олон хурдан хүлгэд байсны дотор хонгор халзан, хонгор, Амбаа цавьдар зэрэг гурван азаргыг нь онцолж болохоор. Хонгор халзан азарга нь Дэлгэрэх сумын гаралтай Тайж, банди угшилтай адуу байсан бол хонгор нь Иххэт сумын харьяат нэрт уяач Адилбиш агсны алдарт хонгоруудын угшилтай байсан гэдэг. Харин Амбаа цавьдар азарга нь Дэлгэрэх сумын гаралтай адуу байсан агаад Дэлгэрэх, Замын-Үүд, Алтанширээ, Сайншанд сумдын наадамд зургаа түрүүлж, найм айрагдаж байжээ. Нэрт уяачийн нэрийн хуудас болсон хурдан хурц хүлгэдийн нэг хонгор халзан азарга нь дааган цагаасаа эхлэн уягдаж, есөн удаа түрүүлж, таван удаа айрагдсан байдаг бол хонгор нь арав түрүүлж, долоо айрагдсан аж.
Ц.Пагжий агсан ямар ч насны адууг өглөө эрт барьдаггүй. Нар гарсан хойно тууж ирэн, цочоож үргээлгүй гараараа зөөлөн барьж, уяа тойруулан баалгаж шээлгэсний дараа сая уядаг. Нар хэвийхийн алдад хөлс тарны ажлаа хийдэг байжээ. Түүнчлэн их уяачийн уяаны өөр нэгэн онцлог нь үзүүрийн цуцааг маш сайн гаргадагт байсан хэмээдэг. Тэрээр уях морьдоо голдуу дааган цагаас нь онцолж, уул овоо өөд давхиулан амьсгааг нь задалдаг байжээ. Басхүү хоол ундыг тэгтэл нь хасдаггүй тарган талд нь уралдуулдаг. Үүнийгээ “Амьсгааг нь сайн задалсан адууны хоол ундыг зөв тааруулах нь чухал. Түүнээс эцээж уралдуулах дэмий” хэмээдэг байсан гэдэг. Уяснаа хурдлуулдаг, унаснаа жавхаажуулдаг Пагжий уяач шаггүй засалч нэгэн байв. Олон сайхан хурдан хүлгийг нь хөлтэй болгож, засч залруулж байсан гавьяатан юм. Түүгээр ч зогсохгүй тэрхүү эрдмээ бусадтай хуваалцан Цэнд, Эрдэнэбаатар, Пүрэв, Жамсран нарт өвлүүлэн үлдээжээ. Жамсран зөвхөн морь уях, засах эрдмийг нь өвлөн авсан бус нэрт уяачийн хурдан хонгор, хонгор халзан азарганы үр төлүүдээс авч аймаг, сумын болон Данзанравжаагийн наадамд амжилттай давхиулж байжээ.
Ц.Пагжий өргөмөл ганц хүүтэй. Нэг нутгийн Гонгоржаваас хүүг нь өргөн авч, таван настайд нь унаа морь унуулж сургажээ. Харин жилийн дараа аав хүү хоёр хийморь шалган залуучуудын анхдугаар фестивальд оролцож, борлог морио түрүүлгэсэн нь бий. Голомт залгах ганц хүү нь том наадмын анхны түрүүг авчирсанд баярласан тэрээр хүүгээ өндөрт өргөчихөөд баярын нулимсаа тогтоож дийлэхгүй байсан гэдэг юм билээ. Ц.Пагжий хүүгээ удам залган уяа эвлүүлнэ хэмээн уралдаан, наадамд ямагт дагуулж явдаг байж. Аавтайгаа хамт явсан дурсамжит наадмуудаас хүү нь тэртээ 1974 оны сумын ойг онцлох дуртай. Дэлгэрэх, Улаанбадрах зэрэг сумдын мундаг уяачид хурдан хурц хүлгэдийн хамтаар хүрэлцэн ирсэн тэр наадам чансаа өндөртэйд тооцогдож байв. Ц.Пагжий агсан хонгор, хонгор халзан хоёр азаргаа уячихсан. Хүүгээ мордуулах гээд гарахад нь “Хонгор халзангаа эхэлж гаргаад хонгор азаргатайгаа үлдээрэй. Тэгэхдээ халзангаа жаахан жишүүдүүхэн гаргаарай. Цаадуул чинь халзан азаргыг барьж уралдана. Харин хонгор азаргаа чиг замд оруулаад үлдээгээрэй” хэмээн захиж. Хашир уяачийн таамаглаж байсанчлан хонгор халзан азарга нь гарч зугтаад тархины азарганууд түүнтэй өмнө хойноо орон уралдаж, үрэлцэх зуур хонгор азарга нь араас ирж нийлээд түрүүлж байсан гэдэг. Энэ мэтчилэн аав, хүү хоёрын ганзага нийлсэн дурсамжит наадам олон ч хүү нь ном эрдмийн мөр хөөн, бичиг цаасны ажил эрхлэн аавынхаа үйл хэргийг мөнхөлж үлдээх тал дээр анхаарч буй гэх юм билээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бямба, 15:15 минут Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур…
-
Мягмар, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна