М.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ
А.Тэлмэн
Монголын нийт эхчүүд, эмэгтэйчүүд ээ,
Эх орны өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл гэгээ, улс орны түшиг тулгуур болсон элбэрэлт эхчүүд, эмэгтэйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, баяр баясал, инээд хөөр, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үе үеийн эхчүүд, эмэгтэйчүүд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж гарамгай гавъяа байгуулсныг түүх гэрчилнэ.
Монгол эмэгтэйчүүд тэсвэр хатуужилтай, ажилч хичээнгүй, амьдрах эрч хүчтэй, хань ижил, үр хүүхэддээ хайр халамжтай, чин үнэнч амьдрахын үлгэр дуурайлал болсоор ирсэн.
Өнөөдөр эхчүүд, эмэгтэйчүүд улс орны хөгжил цэцэглэлт, төр, түмнийхээ төлөө нийгмийн бүхий л салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, билэг оюун, авъяас чадвараа дайчлан идэвхитэй оролцож манлайлах үүрэг, хариуцлагаа өндөрт өргөж явааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
МАН засгийн эрх барьж байхдаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Мянганы тунхаглал” түүхэн баримт бичгийг хүлээн авч, түүнд эмэгтэйчүүдийн талаар дэвшүүлсэн асуудлуудыг ажил хэрэг болгож Жендерийн тэгш байдлыг хангах тухай, Одонтой эхчүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх тухай хуулиудыг санаачлан УИХ-аар батлуулж, Сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг тодорхой болгосон билээ.
Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар намынхаа дүрмэнд тусгасан анхны улс төрийн хүчин бөгөөд өнөөдөр үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.
Цаашид бид хөдөлмөрийн насны иргэдийн 51,7 хувь, нийт ажиллагсдын 49 хувь, их дээд сургууль төгсөгчдийн 61 хувь, багш сурган хүмүүжүүлэгчдийн 79 хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 82 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн асуудалд илүү их анхаарч ажиллах болно.
Эхчүүд эмэгтэйчүүдийн талаар төрийн бодлогод тусгах, төлөвлөн хэрэгжүүлэх ажил асар их байна. Тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, жижиг, дунд болон өрхийн бизнес эрхлэгчид, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гадаад оронд эрх нь зөрчигдөж байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн асуудалд анхаарах шаардлагатай байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сарын байдлаар 42,5 мянга байгаагаас 22,8 мянга нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өмнөх оны мөн үеийнхээс 2,4 пунктээр өссөн үзүүлэлт харагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
Шинэчлэлийн засгийн газрын үед мэргэшсэн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг ажлаас халж, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаарх төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Энэ нь цаашид гэр бүл, эмэгтэйчүүд, жендэрийн асуудлаар алсын хараатай, шинжлэх ухааны үндэстэй төрийн бодлогыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг нь уялдуулан зохицуулах байгууллага бий болгох шаардлагатайг харуулж байна.
Монголын хатан ухаант эмэгтэйчүүддээ уламжлал, ёс заншилаа эрхэмлэн дээдлэж, өргөө цагаан гэрээ гэрэлтүүлэн гийгүүлж, айл хотлоороо өнөр өтгөн эвтэй найртай, энх тунх, элэг бүтэн байж, гал голомтоо өнө мөнхөд бадрааж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүд, эмэгтэйчүүдийг маань сэтгэлийн сүүн цагаан цацал нь ивээх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна