МУ-ын Алдарт уяач Өөлдийн Гомбоцэрэн


Жалгын голын унага нь жавар үргээн хурдалдаг Алтанширээ сумаас төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн улсын цолтон хоёр төрөн гарсан байдаг.Түүний нэг нь Монгол улсын Аварга малчин, Монгол Улсын Алдарт уяач Өөлдийн Гомбоцэрэн агсан юм. Мал дагаж ам тосдсон энэ эрхэм 1916 оны усан могой жил Баастын талын ноён оргил Баянтээгт эхээс унажээ. Алтанширээчүүд энэ нутагт төрсөн унага хурдан адуу болдог хэмээн эртнээс нааш бэлгэшээсээр ирсэн ард түмэн. Амны бэлгэ нь ашдын ерөөл болж биелсэн энэ нутгийн эрчүүд нь хурдан хүлгийн хийморьтой байх нь олонтаа.
Ө.Гомбоцэрэн Алдарт тэдний нэг нь юм. Багадаа бурхан номын мөр хөөн, сүм хийдэд шавилан сууж байсан тэрээр хожмоо санхүүгийн техникумыг төгсөн, нягтлангийн мэргэжил эзэмшсэн байдаг. Харин эх орны дуудлага эр цэргийн албыг Тамсагбулагийн отрядад хаан, дарийн утаа үнэрлэж явсан ажээ.
УЯАЧИЙН ИХ ЗАМД ХӨТЛӨГДСӨН НЬ
Малын захад өссөн монгол хүн морь унахгүй, адуунд дурлахгүй байхын аргагүй. Ө.Гомбоцэрэнг адуу тэр дундаа хурдан моринд шимтүүлсэн хүн бол түүний ах Жамбий нь юм. Тэрээр аймгийн баяр наадамд түрүүлсэн хурдан халтар азаргатай. Тэрхүү халтар азарганы үр сад Алдарт уяачийн адууны эх суурь болсон бөгөөд ирсэн түүх нь ч бас сонирхолтой. 1944 оны мичин жилийн зуднаар адуу мал уруудаж, айл бүхэн эрж сурах ажилд мордоод байхуйд Жамбий нэг нутгийн адуунд сэтгэлтэй Нонио Даржааг эргэхээр аймгийнхаа хэцүү нэртийг зорьжээ. Өвлийн хүйтэн, цагийн бэрхээс халшралгүй халуун сэтгэл өвөрлөн ирсэн нөхөртөө Нонио Даржаа ихэд талархан “миний халтар үрээ зуднаар урагшаа уруудсан сурагтай. Чи тэрийг олж авч адуу хийгээрэй. Чамд юм болно шүү” хэмээн захижээ. Даржаагийн адуу хурдан хурцаараа нутаг усандаа гайхагддаг тул Жамбий боломжийг алдахыг хүссэнгүй ирсэн даруйд хоол унд бэлтгээд халтар үрээний хойноос морджээ. Сураглаж явсаар аймгийн урдхантаа Сүмийн булаг хавиас үрээгээ олж авлаа. Халтар үрээ нэлээд тамирдсан байсан тул гэртээ оруулан тэжээсээр онд оруулсан гэдэг. Ийнхүү сайн санааны үзүүрт тос болж ирсэн халтар үрээ хожмоо Жамбий халтар хэмээх хурдан хүлэг болсон бөгөөд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн, уясан эзний магнайг тэнийлгэж байсан билээ.
Энэхүү халтар азарганы үр садаас Жамбий өөрийн дүүдээ өгсөн бөгөөд Ө.Гомбоцэрэнгийн адууны суурь болдог аж. Алдартын адууг сэлбэн сайжруулсан өөр нэгэн сэжим нь банди угшилтай цагаан гүү юм. Шингэн цагаан хэмээх энэ гүү хэлбэр хийц гангантай, дэл сүүл шингэнтэй адуу байсан бөгөөд түүний үр сад дөрвөн даага нэг жилийн наадамд дараалан ирж байсан гэдэг. Цагаан гүү энэ айлын саванд орсон нь бас л ах Жамбийтай нь холбоотой. Дэлгэрэхээс уруудсан олон адуун дундаас цагаан байдсыг онцолж аван тууж явсан Өлзийбаяртай Жамбий таарч, наймаа хийхийг хүсчээ. Өлзийбаяр ч татгалзсангүй. Жамбий унаж явсан хоёр мориныхоо нэгийг, зүүж явсан дурантайгаа өгөөд басхүү дээр нь 100-тын шаргал дэвсгэрт нэгийг нэмэрлэн өөрийн болгосон гэдэг. Цагаан гүү хавчиг болтлоо сувайрсны эцэст гурван жил дараалан охин унага гаргаж, тэдгээр нь 1950 онд эхтэйгээ дөрвүүл унагалан цөм эр унага гаргажээ. Цагаан гүүний үр сад дөрвөн даага 1951 оны аймгийн баяр наадамд тоосоо өргөн шил дараалан ирж, уяачаа нэг түрүү, гурван айргийн эзэн болгож байсан бахдалт түүх бий. Ийнхүү Ө.Гомбоцэрэнг сайн адуутай болоход ах Жамбийгийнх нь нөлөө асар их байсан бөгөөд, басхүү уяаны арга барилд сургасан анхны багш нь хэмээдэг.
ТӨРИЙН НААДАМД ТООСОО ӨРГӨСӨН НЬ
Шаардлага өндөртэй нийгмийнхээ хавчлагыг үл харгалзан, төрийн наадмын зорин ирж наадсан Алтанширээгийн анхны уяач бол Өөлдийн Гомбоцэрэн юм. АХ-ын 40 жилийн ой буюу 1961 оны төрийн их баяр цэнгэлд Ө.Гомбоцэрэн Иххэтийн нэрт уяач О.Адилбишийн хамт хүрэлцэн очиж, уясан хүлгэдийнхээ шандсыг шалгасан удаатай. Уяачийн эрдэм шалгадаг их насны морьдын уралдаанд Алтанширээгийн хүүгийн уясан хээр морь нь 60 гарган давхиж, төрийн наадам гэдэг босго өндөртэй хатуухан даваа гэдгийг харуулжээ. Хол газраас ирсэн хөдөөний хүн таньж мэдэх хүнгүй. Дээр нь хот суурин газар хулгай зэлгий ихтэй хэмээн уулзсан болгон ярих тул бусад насаа мордуулалгүй буцаж, замдаа уух усгүй шалбаагны тогтоол усаар ам зайлан гол зогоосоор нутагтаа ирж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр “том наадамд хүлэг хүн хоёроо сорьж байх учиртай” хэмээн сургадаг байжээ. Түүнийг ийнхүү төрийн наадмыг зорьсноос хойш 30 гаруй жилийн дараа буюу 1990 оны дундуур Ишзаны Чулуунбаатар, Улаанхүү, Дашзэвэг нарын уяачид улсын наадмыг зорин очиж, уугуул Алтанширээгийнхээ нэрийг гаргаж байсан билээ. Ө.Гомбоцэрэн уяачийн бахдалт наадмуудын нэг нь 1959 онд Даланжаргалан суманд болсон цомгийн наадам юм. Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн уяачид хийморио шалгасан тэрхүү наадам тухайн цаг үедээ хамгийн өтгөнд тооцогдон шуугиулж байжээ. Газар газрын хурд чуулсан наадмын гурван насны түрүүг нэрт уяач О.Адилбиш агсан хүртэж, Алтанширээгийн унаган хүү соёолон, хязаалан хоёр түрүүлгэн нутгийн нэрээ хамгаалж үлдэв. Соёолонд Ө.Гомбоцэрэнгийн халиун морь түрүүлсэн бол, хязааланг алдарт хээр азарга нь магнайлжээ. Ө.Гомбоцэрэн хагас зуун жил хурдан хүлгийн хөхөл сүүл шуухдаа төр түмнээ цэнгүүлэн уясан хүлгэдээ олонтаа түрүүлгэж айрагдуулсан бөгөөд түүнийхээ шимийг хүртэн 2000 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
УЯАНЫ АРГА БАРИЛЫН ТУХАЙД
Алдарт адууны тарган ирийг гайхалтай тааруулдаг нэгэн байжээ. Тэрээр “эцэнхий адуунд дараагийн уралдаан гэж байхгүй. Харин тарган адуунд бий. Өнөөдөр алдлаа ч дараагийн уралдаанд түүнийгаа засч болно” хэмээн эргэн тойрныхондоо сургадаг байжээ. Нээрэн ч Алдарт уяач тарган мордууллаа гээд мориндоо согог суулган бэртээж байсан удаагүй аж. Түүний тарган морийг хэрхэн хурдлуулдаг байсан тухай Дэлгэрэх сумын харьяат Насанбуян “1950 хэдэн онд Тойгийн наадмаар юмдаг. Мордож буй азаргануудыг харж байтал нэг ацалсан тарган халтар азарга явна. Хүмүүс харчихаад “ийм тарган азарга мордуулдаг гэнээ. Амьд очих болов уу “ гэцгээж байлаа. Тэгтэл нөгөөх чинь харин түрүүлээд ирдэг байгаа. Ө.Гомбоцэрэн Алдарт тарган ирийг гайхалтай тааруулдаг хүн байсан юм билээ” хэмээн хуучилсан удаатай.
САЙН ЭРИЙГ САЙХАН ЭД ЧИМНЭ
Сайн эрийн чимэг сайхан эдлэл хэрэгсэл хэмээдэг. Ө.Гомбоцэрэн Алдартын гаанс ташуур тэргүүтэн тэр хавийнхны нүдийг хужирладаг чамин эд байж. Зөвхөн тэр хавийнхны ч бус аймгийн дарга нар нь архи, идээ барин ирж 30 тэмээгээр авсан гаансыг нь улсын нийслэлд болох үзэсгэлэнд тавья хэмээн гуйж байсан удаатай. Өдгөө тэрхүү гаанс хүү Я.Батсуурьт нь хадгалагдаж байдаг бөгөөд үүх түүхийг нь хөөн үзвээс Өвөрмонголын “арзгай” Рэнцэн хэмээх шилийн сайн эр хил дамнуулан Монголд оруулж ирсэн аж.
АЛДАРТ УЯАЧ, АВАРГА МАЛЧИН
Улсын аварга малчин Ө.Гомбоцэрэн нэгдэлд нэлээд хожуу элсчээ. Хурдан морио уяж, хувийн малаа маллан тааваараа амьдарч байсан түүнийг Хөдөлмөрийн баатар Даваасамбуу /тухайн үедээ нэгдлийн даргаар ажиллаж байжээ/ятган сэнхрүүлж, нэгдлийн гишүүн болгосон бөгөөд хонь маллаж удаа дараа шилдгээр шалгарч байжээ. Төлийн хоргодолгүй бойжуулахаас гадна улсаас өгсөн төлөвлөгөө даалгаврыг удаа дараа давуулан биелүүлсэн түүнийг 1998 онд БНМАУ-ын аварга төлчнөөр тодруулан өргөө цагаан гэрээр мялааж байсан гэдэг.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна