Дорнын говьд заанууд манлайлав

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 04 -нд

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж"  ТӨҮГ-ын 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо. Барилдаанд у.а Д.Азжаргал, у.з Т.Санчир, Б.Соронзонболд, у.хА.Цацабшир, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын ахмад начин Л.Өлзийбаяр, у.н Н.Батзаяа, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдав.
Барилдааны түрүү бөхөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын заан Баттулгын Соронзонболд тодорч улсын заан Төмөрбаатарын Санчир үзүүрлэв. Их шөвөгт у.х А.Цацабширын хамт у.н Р.Пүрэвдагва, у.а Д.Азжаргал нарыг шороодуулсан Говь-Алтай аймгийн арслан Ж.Алтаншагай шалгарчээ.

Гурвын даваа
1. у/а Д.Азжаргал -у/н Л.Өлзийбаяр
2. у/з Т.Санчир-а/н Г.Түвшинхундага /Говийн бөх/
3. у/з Б.Соронзонболд- а/з Б.Батзориг
4. у/х А.Цацабшир-а/а Ё.Эрдэнэжаргал
5. у/х Н.Батсуурь-а/а Ц.Чимэддорж
6. у/х Э.Оюунболд- а/а Н.Жаргалбаяр
7. у/н Н.Батзаяа-аха А.Алтанхуяг
8. у/н Р.Пүрэвдагва-а/а Ж.Алтаншагай
Дөрвийн даваа
1. у/а Д.Азжаргал-а/а Ж.Алтаншагай
2. у/з Т.Санчир -у/н Н.Батзаяа
3. у/з Б.Соронзонболд -у/х Э.Оюунболд
4. у/х А.Цацабшир-у/х Н.Батсуурь
Тавын даваа
1. у/з Т.Санчир- а/а Ж.Алтаншагай
2. у/з Б.Соронзонболд -у/х А.Цацабшир
Зургаагийн даваа
  1. у/з Т.Санчир - у/з Б.Соронзонболд
     /үзүүрлэв/                              /түрүүлэв/

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна