Нийтийн монголд Өвөрмонголын Ц.Наргил, өсвөрт Өвөрхангайн Б.Лхагвадорж түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 09 -нд

МҮБХ-оос улирал тутамд зохион байгуулдаг “Бөхийн баяр” цуврал барилдааны хүрээнд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд 192 шандастан зодоглон барилдсанаас Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн бөх Ц.Наргил түрүүлж Архангайн Тариатын Т.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвгийн гуравт мөн Тариатын Г.Бямбаринчин шалгарав.
Харин өсвөр бөхийн барилдаанд харьцангуй цөөн буюу 19 хөвгүүн зодоглож Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир спортын хороо, Макс группын бөх, улсын шонхор Б.Лхагвадорж илүүрхэн түрүүлж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын заан Б.Содном үзүүрлэв. Их шөвөгт Аваргын Ч.Алтангэрэл шалгарлаа.
Оноолтуудыг  үзнэ үү.
Гурвын даваа
1. Б.Лхагвадорж улсын шонхор - гоцлов
2. Б.Содном с.з Дундговь - И.Номин-Эрдэнэ 92-р сургууль
3. Ц.Нямдаваа ОБЕГ - Ч.Алтангэрэл Аварга ДС
Дөрвийн даваа
1. Б.Лхагвадорж улсын шонхор - Ч.Алтангэрэл Аварга ДС
2. Б.Содном Дундговь -гоцлов
Тавын даваа
1. Б.Лхагвадорж улсын шонхор - Б.Содном Дундговь

Тавын даваа
1.Д.Отгонбаатар Төв -  Ц.Анхманлай Архангай
2. Т.Буманбаяр Архангай - Б.Бямбарэнчин Архангай
3. Ц.Наргил ӨМӨЗО -  Ц.Мөнхдорж Өвөрхангай
4. А.Төмөртогоо Өвөрхангай - Б.Бат-Эрдэнэ Архангай
5. Б.Доржжүгдэр УБ -Эрдэнээ Тува
6.  Н.Гандугар Увс - Т.Бат-Эрдэнэ Архангай
Зургаагийн даваа
1.Д.Отгонбаатар Төв - Б.Бямбарэнчин Архангай
2. Ц.Наргил ӨМӨЗО - Б.Бат-Эрдэнэ Архангай
3. Б.Доржжүгдэр УБ - Т.Бат-Эрдэнэ Архангай
Сүүлийн гурван бөх тойргоор барилдсан байна.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна