Ардын хувьсгалын таван жилийн ойн баяр наадам

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 23 -нд

1926 он. Энэ жилийн наадмыг зургаан өдөрт багтаан Яармагийн дэнжид явуулжээ. Наадмын үеэр биеийн тамирын олон төрлийн тэмцээн явуулж, газар газраас цугларан ирсэн цэрэг эрс нааджээ.
640 бөх зодоглосноос "Буур" хэмээх Н.Жамъян арслан түрүүлж улсын аварга, "Төмөр дэгээ" хэмээх Ш.Төмөрбаатар начин ес давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн байна.
Хурдан морины уралдааны азарганд Хар дэл бэйс Пүрэвжавын хүү Доржцэрэнгийн Хулан хонгор, их насанд Лувсанпунцаг /Бгд хан уулын аймаг/-ийн хар алаг, соёолонд Лувсанжанцан /Улаанбаатар/-гийн цавьдар халзан, хязааланд Я.Гомбосүрэн /Цэцэрлэг мандал уул/-гийн зээр, шүдлэн болон дааганд Лхаяазав /Хан Хэнтий, Галшар/-ын Зэндмэнэ хар даага тус тус магнайлжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна