Д.Батбаяр: Морь айрагдсан ч бай, үгүй ч бай, уяачдадаа хүндэтгэлтэй хандахыг чухалчилдаг
А.Тэлмэн
Завхан аймгийн Улиастай сумын уугуул, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Даваанямын Батбаяртай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Ер нь хурдан морьтой холбогдсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Холбооны тэргүүлэгчээр ажиллаад дөрвөн жил болж байна. Хурдан морьтой холбогдсон тухайд
гэвэл хүүхэд ахуй үеэс юм даа. Өвөөгийнхөө уясан их насны морийг унаж гурван жил аймгийн наадамд уралдаж байлаа. Эргээд бодоход тэр үеэс л хурдан моринд сонирхолтой болсон байх. Нэг үе ажил амьдралын мөр хөөн, адуунаас холдсон ч сүүлийн найман жил бага насны дурсамжаа сэргээн морь уяж байна. Хамгийн анх найзынхаа уясан морийг уясан ч төдийлөн сайн давхиулж чадаагүй ээ. Тэгээд “адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хүнээ баярлуулдаг юм гэнэ лээ” гэж бодоод Цэцэн-Уулын Ганаа гэдэг найзаасаа Увс аймгийн Баруунтуруун чигийн нэг халиун шүдлэн худалдаж авлаа. Тэгээд авчирсан жилээ багийн өдөрлөг гэх мэт 2-3 жижиг уралдаанд түрүүлгэж, аймгийн наадамд 15-аар давхиулсан. Тэгээд л ер нь урам орж, моринд гүн орсон доо /инээв/.
-Гарах аргагүй тоглоомд орсноо мэдэрсэн үү?
-Тэгсэн. Дараа жил нь нөгөө халиун маань хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдэж, бүр амташсан. Амжилтаа ахиулж адуу малаа зөв уяулахын тулд найздаа хандан хамтарч ажиллах болсон.
-Найз ямар үүрэг хүлээхэв?
-Морьдыг маань уяна. Хоёр жилийн өмнө бид хоёр зүүн тийшээ явж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Асгат зэрэг сумаас 15-16 адуу авчирсан. Авчирсан жилээ адуунууд маань нэг их сайн давхиагүй ээ.
-Нутаг солигдсон адуу нэг жилдээ тэгэх байх аа?
-Тийм байх. Хойтон жилээс нь эхлээд аймгийн наадамд нэг нь гурваар, нөгөө нь зургаагаар давхисан. Энэ хавар гэхэд миний хүрэн үрээ бооцоот уралдаанд зургаалж, бас нэг шүдлэн аман хүзүүдлээ. Бага адуунууд голдуу авчирсан. Эхнээсээ давхиж л байна. Бас хоёр, гурван сайхан гүү авчирсан. Эхнээсээ төл нь гарч байна. Яваандаа энд тэндээс адуу авах биш, зүүн талаас авчирсан гүүнүүдээ Тэс азарганд хураалгаж, энэ нутаг оронд зохицсон хурдан адуу гаргаж авах бодолтой байгаа.
-Анхны айргаа хэзээ амсав?
-Дээр ярьсан Баруунтуруунаас ирсэн халиун морь намайг олон баярлуулж байгаа. Манай аймгийнхан андахгүй. Танихгүй хүн хүртэл “халиун морины Батаа юу” л гэнэ шүү дээ.
-Халиун мориныхоо амжилтаас танилцуулаач?
-Хязааландаа аймгийн наадамд аман хүзүүдээд, Идэр сумын ойд зургаалсан. Уг нь тавласан ч зургаагаар барьж байна лээ. Найр наадам болж байхад хэл ам хийгээд яахав гээд дуугүй л өнгөрсөн. Түүний дараа Тэлмэн сумын ойд бас зургаалсан. Хүмүүс морь зургаалах хэцүү гэдэг ч би хувьдаа илүү сайн давхихын эхлэл гэж боддог. Өнгөрсөн жил гэхэд халиун морь хоёр зургаалаад, энэ хаврын хоёр ч уралдаанд дандаа зургаалсан.
-Олон удаа айргаас мултрах бас ч яггүй байх шүү?
-Тэрүүхэн үедээ хэцүү л дээ. Гэхдээ хүүхэд, морь хоёр мэнд сайхан давхиад ирж байхад түүн шиг сайхан юм гэж юу байхав. Халиун морь маань амжилттай сайхан давхиж байгаа болохоор түүнд урамшаад компанийнхаа таван жилийн ойгоор шүдлэн, хязаалан, соёолон гурван насны морь уралдуулж, түрүү морьдоо иж бүрэн гэрээр мялаасан. Манай энд гэр хийдэггүй болохоор их том бэлэг шүү дээ. Авсан хүмүүс нь ч сэтгэл хангалуун байсан.
-Холбооны тэргүүлэгчийн хувьд уралдааны зохион байгуулалтанд идэвхтэй оролцоно биз?
-Уржинангийн хаврын бүсийн уралдааныг гардаж зохион байгуулсан. Бооцоонд цугларсан мөнгөн хуримтлалаас зохион байгуулагч 5-10 хувийг нь авдаг жишиг манай энд байдаг юм. Тэгэхээр нь би өөрт ирэх ёстой мөнгөн дээр нь нэмж байгаад аймгийнхаа уяачдын холбоонд 5х8 хэмжээний асар авч өгсөн. Баян-Өлгий аймагт баруун бүсийн наадамд манай уяачдын холбооныхон нөгөө асрыг аваад явсан юм билээ. Ирснийхээ дараа бороо шороо ороход ус нэвтрэхгүй, тэгээд бас арваад адуу орчих юм гээд таатай байсан. Ер нь аливаа юманд чин сэтгэл багаддаггүй шүү дээ.
-Тийм шүү?
-Тиймээс цаашид моринд дуртай залуусаа төлөөлөөд холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа.
-Морь сонирхдог залуус олон уу?
-Олон шүү. Сумдын залуучууд аймгийн төв рүү орж ирээд морь уяж байна. Морь сонирхож уядаг хүмүүс нэмэгдээд, уралдах морьдын тоо олширохоор өрсөлдөөн ширүүсч, хүн бүр дор бүрнээ нэгийг бодож эхэлж байна.Жишээлбэл, сүүлийн 3-4 жил манай аймгийнхан морьдоо тэжээдэг болсон. Бүр аймгийн төвийн ойролцоо жүчээ бариад морьдоо хагас суурин маллагаанд байлгаж, тэжээж байна.
-Та тэдний нэг үү?
-Би энд тэжээж байсан ч төв дээр дэмий юм шиг санагдаад, морьдоо Эрдэнэхайрхан сум руу аваачсан. Тэнд ногоо цагаатай. Олны хөлнөөс зайтай. Адуунд нь ч тохиромжтой юм билээ. Тэнд миний морьд Завхан аймгийн 90 жилийн ойд хээр азаргаа тавлуулсан Нарангэрэл Алдартынд байдаг.
-Яриагаа Батбаяр уяачийн бахдалт дурсамжаар өндөрлөе гэж бодож байна?
-Морь уяад удаагүй болохоор дурсамж дурдатгал цөөн байна. Харин миний хувьд нэг л зүйлийг баримталж чухалчилдаг. Тэр нь морь айрагдсан ч, бай үгүй ч бай, уяачдадаа хүндэтгэлтэй хандаж, хөдөлмөрийг нь үнэлэхийг. Тийм ч учраас наадмын орой зургаан насны 30 айраг түрүүний морины эздийг ресторандаа урьж багахан хэмжээний хүлээн авалт хийдэг байсан. Уяачийн хөдөлмөр гэдэг хүнд шүү дээ.
-Санал нэг байна. Уяачийн хөдөлмөрийг үнэлж, уясан хүлгээ дээдэлдэг эрхэм таны үйлс бүтэж яваг. Ярилцсанд баярлалаа.
-Хаа холоос ирж биднийг сэтгэгдлийг сонсож буй та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна