Буриад сурын улсын аварга шалгаруулах харваа боллоо
Гарамдорж
Улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, есөн удаа айрагдан, улсын наадмын Буриад сур харваанд 10 удаа түрүүлсэн Монгол Улсын Мэргэн, спортын мастер Дондогнямын Цэцэгт хүндэтгэл үзүүлж, алдрыг нь тэмдэглэх буриад сурын 2014 оны улсын аварга шалгаруулах харваа 6-р сарын 7, 8-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баяндун суманд өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Д.Цэцэг Баяндун сумаас төрсөн МУ-ын хоёр дахь мэргэн бөгөөд анхны эмэгтэй мэргэн харваач билээ. Энэ харваанд Улаанбаатар хот, Төв аймаг, Багануур дүүрэг болон Дашбалбар,Баяндун, Баян-Уул, Хэрлэн сумдаас хүрэлцэн ирсэн Гоц мэргэн Х.Оюунчимэг, Хошой мэргэн Ч.Баасанхүү, Мэргэн С.Энхтунгалаг, спортын мастер Б.Батбаатар, Г.Баярсайхан, Г.Амарсайхан, Ж.Нямдаваа, ахмад харваач Л.Раднаасүрэн, Б.Баатарцогт нарын 80-аад харваач оролцлоо. Эрэгтэй харваачдын төрөлд спортын мастер Б.Батбаатар, О.Сүхбаатар нар 64 сумнаас 51 онож, О.Сүхбаатар ласжины оноогоор илүүрхэн түрүүлж, Б.Батбаатар удаалсан бол гурваас тавдугаар байранд Баяндун сумын харьяат аймгийн Мэргэн Б.Батдорж, Цагаан-Овоо сумын харьяат спортын мастер Б.Баярсайхан, Улаанбаатар хотын харьяат, Хошой мэргэн Ч.Баасанхүү нар тус тус шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Гоц мэргэн Х.Оюунчимэг 64 сумнаас 57 онож хол тасархай түрүүлсэн бол , удаах байранд Баяндун сумын харьяат спортын мастер Ч.Гандаваа, Дашбалбар сумын харьяат Э.Оюунжаргал, Улаанбаатар хотын харьяат, МУ-ын Мэргэн С.Энхтунгалаг, Баяндун сумын харьяат Мэргэн Д.Цэцэг нар тус тус шалгарлаа.
Буриад сур харваанд уламжлал болсон ласжийн бооцоот харваанд эрэгтэйчүүдээс Мухардааны удмын харваач Ц.Пүрэв мэргэний зээ хүү Б.Нямбаяр 554,000 төгрөг, эмэгтэйчүүдээс аймгийн Мэргэн, спортын мастер Б.Цэндбазар 393,000 төгрөг гардан авлаа. Харвааны үеэр Дорнод аймгийн ИТХ-ын дарга Зоригтбаатар, сурын холбооны дарга Ш.Баттөмөр нар Д.Цэцэг мэргэнд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан бол төрөл садангууд нь 3,5 сая төгрөг бэлэглэсэн юм. Ийнхүү Баяндун нутгийн уул хад, ой модонд нь хөхөө шувуу донгодон хөдөө тал нь цэцэг ногоо халиуран очсон айл бүр цөцгийтэй халуун талхаар дайлж, хөгшин залуу, хүүхэд багачуул хотлоороо уухайн дуундаа ёохор хатиран өргөн дэлгэр цэнгэн наадлаа. Д.Цэцэг Мэргэнд хүндэтгэл үзүүлэхээр сум даяараа хөдөлж, өндөр хэмжээний хүндэтгэл үзүүлсний буян хишиг дэлгэрч энэ сумаас олон арван мэргэчүүл төрөн гарах болтугай хэмээн хүсэн ерөөе.
Монгол Улсын Мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна