Унаач С.Алтаншагай: Өвөл даардаг гэдэг, худлаа. Морь эргэчихээр харин ч халууцдаг
А.Тэлмэн
Завхан аймгийн Улиастай сумын "Олны хурд" галын унаач Сурмаагийн Алтаншагайтай ярилцлаа. Тэрээр дөрөв дэх жилдээ хурдны морь унаж байгаа бөгөөд том болоод уяач болохыг хүсдэг.
-Алтаншагайгийн хувьд хэдэн настайгаасаа эхэлж морь унаж байна вэ. Морио зайдан унадаг уу?
-10 настайгаасаа эхэлж хурдны морь унасан. Одоо дөрөв дэх жилдээ унаж байна. Дайтуур тохоод л унадаг юм.
-Анх ямар наадамд хэний морийг унаж хурдлуулж байсан бэ?
-Отгон сумын наадамд Шар ахын цавьдар даагыг унаж тавласан. Дараа нь Мөнхбаатар ахын бор соёолонтой айрагдаад, цоохор даагатай нь аман хүзүүдсэн . Их насны морь нь сайн давхиагүй. Дараа жил нь хавчиг бор морио аман хүзүүдүүлж, бас шүдлэн айрагдуулж байлаа. Идэр сумын сургуулийн ойд соёолон бор үрээтэй айрагдаж, бор даага унаж аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил “Олны хурд” галд ирж Галт ахын морийг унаж дандаа арвын дотор давхиулж байна. Энэ хавар Эрдэнэхайрхан сумын овооны баярт их нас гуравлуулчихаад ирсэн.
-Сүүлийн үед морь унадаг хүүхэд ховор болсон. Ер нь морь унахын сайхан нь юу байдаг юм бэ?
-Морь эргээд л урд яваа морьдын хажуугаар сул юм шиг өнгөрч айрагдаж, түрүүлэх гоё доо. Мөн морио айрагдуулсны хойно “энэ мөн сайн унах юмаа” гээд хүмүүс магтахаар бүр гоё байдаг.
-Хэддүгээр ангид сурдаг вэ. Танай ангид морь унадаг хүүхэд олон уу?
-Би нэгдүгээр сургуулийнЭнхжаргал багштай наймдугаар ангид сурдаг. Манай ангид морь унадаг 10 гаруй хүүхэд бий. Бид намар хичээл орохлоор хаана яаж уралдсанаа хоорондоо ярилцдаг юм.
-Хэд сурдаг вэ. Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Хичээлдээ дажгүй ээ. Багш нартаа нэг их загнуулаад байдаггүй. Том болоод уяач болно гэж боддог.
-Ноднин жилээс “Олны хурд” галын унаач болсон гэсэн. Биеэр жижигхэн ч бусдадаа үлгэрлэдэг туршлагатай “том” унаач нь уу?
-Эхэндээ ч хамгийн бага нь байсан. Одоо ч том нь болох гээд байна. Нэг өдөр томдсон гээд хасагдах байхаа. Бусад ах унаач нараасаа сурсан юм их байгаа. Сурсан зүйлээсээ дүү нартаа ч зааж өгнө. Жишээлбэл, морины амыг зөв барьж явах, морин дээрээ бага хөдлөх, морио эрт шахахгүй хурдыг нь хадгалж байгаад үзүүр дээрээ шахах гээд л.
-Миний дүүгийн унах дуртай ямар морь байдаг вэ?
-Би цоохор азаргаа унах дуртай. Уг нь араас нэхэж уралддаг, шахах тусам явдаг юм. Энэ жил тэжээгээгүй гэсэн, өөд газар амралт өгөөд уруу газар сайн шахаж уралдана гэж бодож байгаа.
-Өвөл морьунахад даарах уу. Ер нь өвөл, зуны ялгаа байна биз?
-Байхгүй ш дээ. Морь айрагдаж л байвал улирал хамаарахгүй сайхан. Хүмүүс өвөл даардаг гэдэг, худлаа. Морь эргэчихээр харин ч халууцдаг.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна