Наадмын сорилго барилдаан
А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 30 -нд
2007 оноос уламжлан зохиосон “Наадмын сорилго” барилдаан МБӨ-нд 8 дэх жилдээ боллоо. Барилдааныг МҮБХ, “Ард даатгал” ХХК-тай хамтран зохиов.
Барилдаанд у.а До.Ганхуяг, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглов.
Барилдааны нэгийн даваанд Өвөрхангайн Баянголын Н.Даваадорж у.ө.и.н Ц.Лхагвасүрэнг сэжиж дайраад, Өвөрхангайн Нарийнтээлийн З.Баттөмөр а.а Ё.Эрдэнэжаргалыг шахаж татаад, Ховдын Мөнххайрханы Б.Баянмөнх а.а Г.Ганннямыг барьц сонгож баруун хавираад, а.н Ц.Цогт-Эрдэнэ а.а Т.Сүрэнжавыг холоос мушгиад, а.н Ш.Нямсайхан а.з П.Баярхүүг тонгороод, а.х Х.Батбаяр а.н Я.Алтантулгыг сугадаж мушгиад, а.а Г.Түмэнжаргал а.н Т.Юмжаргалыг тумбарайдаж өргөөд, а.а Ц.Чимэддорж с.з Э.Дарханбатыг тавхайлдаж татаад, а.а Н.Адьяабат с.з Т.Баттулгыг суйлаад, а.а Б.Хашбат с.з Ш.Алтангэрэлийг хонгодож цацаад, а.х.а Ш.Мөнгөнбаатар с.з Ч.Мөнхбатад барьц сонгуулсан ч зүүн талдаа муриад, у.н А.Батмөнх с.з Ц.Батжаргалыг хонгодож их дээр цацаад, у.н Д.Цогзолдорж с.з М.Тэгшбаярыг хонгодож дайрахад дагуулж эргээд тэр чигт нь түлхээд тус тус давав.
Хоёрын даваанд у.з Б.Сайнбаяр с.з Б.Түмэндэмбэрэлийг зүүн хутгаж зүтгээд, у. з Б.Батмөнх с.з Д.Бат-Эрдэнийг татаж баруун хавирахад сөрж тавхайлдаад, у.н А.Батмөнх а.н Б.Пүрэвдоржийг сунгаж татаад, а.а Л.Нямбаяр а.х О.Бундхоролыг зүүн хутгаад, а.а А.Давааням а.з Б.Буянмөнхийг барьц сонгож мордоход сөрж голлож дайраад, а.а Н.Жаргалбаяр а.а Б.Хаш-Эрдэнийг зайлаад, ц.х Э.Даш а.х.а Ч.Батчулууныг барьц сонгож хавираад, с.з Б.Баянмөнх у.х Т.Мөнгөнцоожийг баруун хөмрөөд тус тус давав.
Бөхийн барилдааны гурвын даваанд а.н Х.Гантулга а.х.а О.Гантулгыг дагуулж ширвээд, а.н.н Ц.Ганбат а.х.а Ба.Батжаргалыг баруун хутгаад, ц.х Э.Даш а.а Б.Дэлгэрсайханыг зүүн хонгодоод, а.з Б.Болдбаатар а.а Н.Адьяабатыг дагуулж зүүн хавираад, а.а Б.Хишигбаатар а.а Ч.Хөхчирэнгэрийг ард нь гарч өсгийлдөөд, а.а Давж.Батбаяр а.а Н.Эрдэнэчулуунын татаж хавираад, а.а Ц.Чимэддорж а.а Н.Жаргалбаярын баруун хөлийг шүүрээд, а.а Б.Бат-Эрдэнэ а.а Г.Ганжадыг татаж хавираад, а.а Г.Батням у.з Т.Санчирыг зүүн хутгаад, у.н Р.Пүрэвдагва а.а Б.Уугандавааг хонгодож дайраад, у.н Ц.Одбаяр а.н Т.Сайханжаргалыг гар зөрүүлж тахимдаад, у.н А.Батмөнх а.х Д.Тогтохжаргалыг наагаад тус тус орхив. Мөн а.х.а Ш.Мөнгөнбаатар а.н Б.Энхбатад дархан ташаагаа мэдрүүлэв бололтой их л чимээтэй орхиж харагдлаа.
Оноолтын даваанд у.х Ө.Бат-Орших а.х Б.Бат-Өлзийг зүүн тахимдаад, у.х Н.Батсуурь а.а Б.Хишигбаатарыг зайлж татаад, у.н Ц.Одбаяр а.а Давж.Батбаярыг тойруулж шахаж татаад, у.н Р.Пүрэвдагва а.а Ц.Чимэддоржийг баруун хөлийг нь авахад дагуулж гуядаад, а.а Л.Шинэбаатар а.а Г.Батнямыг шахаж өргөөд, а.а Б.Бат-Эрдэнэ у.н Б.Сугаржаргалыг зүүн сугадаж мушгиад давцгаав.
Тавын даваанд у.а До.Ганхуяг а.а Л.Нямбаярыг таллаж татаад, у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Л.Шинэбаатарыг тойруулж шахаж татаад, у.з Б.Батмөнх у.н А.Батмөнхийн ард гараад, у.х Ө.Бат-Орших у.н Ц.Одбаярыг тахимдаад, у.х А.Цацабшир у.н Р.Пүрэвдагвыг дутуу сэжихэд татаад, у.х Ц.Содномдорж у.х Н.Батсуурийг шахаж татаж өргөөд, а.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Сайнбаярыг зүүн хутгахад мэдэрч эргээд давж шөвгөрлөө.
Зургаагийн даваанд арслан гоцлож, у.х Ц.Содномдорж у.г Ж.Бат-Эрдэнийг барьц сонгож өргөөд, у.з Б.Батмөнх а.а Б.Бат-Эрдэнийг дагуулж муриад, ух Ө.Бат-Орших у.х А.Цацабширыг хутгаад давлаа.
Их шөвөгт у.з Б.Батмөнх у.а Д.Ганхуягийг ширвэж татаад, у.х Ц.Содномдорж у.х Ө.Бат-Оршихыг тойгдоод дутуудангуут угсруулж тахимдаад давав.
Ийнхүү наадмын сорилго барилдаанд у.х Ц.Содномдорж түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэж, у.а Д.Ганхуяг, у.х Ө.Бат-Орших нар их шөвөгт шалгарлаа.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна