Аймгийн Алдарт уяач Ц.Ганболд: Сумын 70 жилээр гурван түрүү, гурван айраг авч байлаа
А.Тэлмэн 2014 оны 7-р сарын 01 -нд
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, “Найрамдлын хүлэгч” галын зөвлөх, аймгийн Алдарт уяач Ц.Ганболдтой ярилцсанаа хүргэж байна.
-Бие даан морь уяад удаж байна уу?
-Бие даан морь уяад дөч шахам жил болох гэж байна. 1978 онд анх шүдлэн үрээ сумандаа айрагдуулж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс гурван жилийн дараа анхны медалиа авсан. Дээхнэ манай тийшээ наадам цөөхөн. Тэгээд ч нэгдлийн адуу малладаг байсан болохоор хол ойрын наадамд хүссэн үедээ яваад байж чаддаггүй байлаа. Харин ерэн он гараад морьд хурдалсан. Сумынхаа наадамд гурав, дөрвөн настай очоод цагаан юмны гадна уралддаггүй л байлаа. Миний хүрэн азарга сумандаа гурав түрүүлж, гурав айрагдаж байсан сайхан түүх бий. Тэрнээс хойш хүний, өөрийн олон ч морь уялаа. Сүүлийн арваад жил хүний морь уяж байна. Аймгийн төв руу ороод ирсэн болохоор өөрийн адуу цөөрсөн л дөө. Гэхдээ ганц нэгийг бол уяад л байна. Нэг хэсэг хотод “Макс”-ын галд Цэрэнжигмэд гэж хүний морийг уяж Булган, Баянхонгороор наадаж байсан. Одоо Мандах сумын Хашбат гэж залуугийн морийг уяж байна. Манай хүргэн ахын хүргэн хүү байгаа юм.
-Хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Манай нутгийн хөл Самдан гэж буянтай сайхан буурал байлаа. Тэдний адууны угшилтай Сосорын их хүрэн гэж азарганы төл байгаа юм. Их догшин азарга л даа. Би соёолонгоос нь эхэлж уяад, гурав түрүүлгэж, дөрөв айрагдуулаад есөн настайд нь эндүүлчихсэн. Бас нэг хул хээр морь байлаа. Аймаг, Алтанширээ, Дундговийн Өндөршилээр наадаж, гурав түрүүлгэж, 15 айрагдуулсан. Ах хонгор морь нь найм түрүүлж, ес айрагдсан гээд Самдан гуайн хурдан буянгууд уяач хүний баяр жаргалыг надад олонтаа мэдрүүлсэн. Тиймдээ ч хадаг барьж багш, шавь болоогүй ч Самдан гуайгаа би багшаа гэж хүндэтгэдэг юм. Нас дээр гарсан хойноо манайтай айл аймаг явдаг байлаа.
-Самдан гуайг адуу их цуглуулсан гэдэг байхаа?
-Тийм ээ, одоогоор бол наймаачин хүн байсан гэх юмуу. Сайн ч уяна. Ах Лувсаншарав гэж уяачтай хамтдаа л уяаны ажлаа хийнэ. Төв аймгийн Баяр адууны хүрэн азаргатай байсан гэнэлээ. Одоо энэ Шилийн Гүр адуу гэж яриад байгаа юм. Минийхээр Сүхбаатар чигийн Орлойн цагааны угшилтай байсан болов уу. Дундговийн Өндөршилийн Цэрэнжигмэд гэж өвгөнтэй их найз. Тэд хамтдаа олон газраар явж адуу цуглуулсан. Миний хамгийн сайн мэдэх нь сая хэлсэн хүрэн азарга байна. Нэг үе манай Мандах сумын наадамд Самдан, Рэгзэнгийн хоёр бүгээн адуу ёс юм шиг гараад ирдэгсэн. Одоо ч хурд хаа сайгүй болоод, янз бүрийн л адуу уралддаг болжээ.
Уралдаан ч олон болчихоор морьд бэлэн байдаг болчихож. Дээхнэ наадам болох сургаар л хэдэн морио барьж аваад уядаг байлаа. Бодохнээ гарын ая даадаг тулдаа л уралддаг байж дээ. Магадгүй 20 хоног уях ёстой юмыг 10 хоног уяад л уралдуулчихдаг байсан юм уу даа. Одоо бол хөдөө гадаагүй л тэжээж байна. Тэгээд ч тэжээлгүй морь уралдахаа байчихлаа.
-Та сүүлд айл саахалт явлаа гэсэн. Үзсэн, дуулсан юм их байх даа?
-Тэгэлгүй яахав. Өвгөн манай эхнэрийн төрсөн дүүг өргөж авсан хүн байгаа юм. Манай хүн багадаа морийг нь унадаг байсан гэсэн. Манай аймагт бор адуунууд их хурдалж байхад өвгөний адууны цус ороогүй адуу гэж байхгүй. Сайхандулааны Жамбалын борууд гээд байгаа нь өвгөний адууны угшил л яваад байгаа юм. Сүүлийн үеийн Улаанбадрахын цагаан үрээ их хурдан байлаа. Тэр цагаан адуу мөн л Самдан гуайн адууны удам. Өвгөн адуу адуундаа тааруулж уяа сойлгоо тааруулна. Эцдэг талыг нь эцээж тавьдаг. Манай цагаан адуу нэг нь тарган, нөгөө нь бүр нимгэндээ явдаг. Сайхандулааны гавьяат Жамбалын бор адуу гэхэд тарган талдаа явах жишээний. Гэхдээ би ч сүүлийн үед бор адуунаасаа хөндийрөөд байгаа. Аймгийн Алдарт уяач Шаравдорж Сүхбаатар чигийн үрээ бэлэглэсэн юм. Ноднин Зүүнбаянд болсон намрын наадамд хавчиг азарга хол түрүүлсэн. Одоо ч Сүхбаатар, Шараваа адуугаар уралдах юм шиг байна.
-Таны уяачийн оргил үе хэзээ байв?
-Би 1994 онд сумын 70 жилийн ойгоор зургаан насны долоон адуутай наадаж үзсэн. Тэгэхэд гурван түрүү, гурван айраг авч, нэг морь долоолсон. Унаган адуугаараа хамгийн одтой сайхан наадсан жил байгаа юм. Ер нь тэр үед миний унаган адуунууд айргийн гадуур өнгөрдөггүй үе байлаа. Харин 2000 оны зуднаар нутгаасаа гарч Алтанширээд ирээд, адуу мал ч цөөрөөд уяаны ажил эрчтэй байхаа больчихсон юм.
-Хэдэн оны аймгийн Алдарт билээ?
-Би ч нэлээн хожуу үеийн Алдарт. Мандахаас Алтанширээд ирээд, эндээсээ хотод гурав дөрвөн жил болсон. Ингэж яваад 2009 онд Алдарт болсон юм. Харин сумын Алдартыг 1994 онд авч байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
20 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
22 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
16 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна