Аймгийн Алдарт уяач С.Дашрэнцэн: Намайг "Хар адууны хаан” гэлцдэг юм
Өнөөдрийн зочны хойморт Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Дашрэнцэн гуай саатаж байна.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Зочдын маань ихэнх нь удам дамжсан уяач байна. Таны хувьд?
-Миний эцэг Нөмрөгийн Авшаа гүний ойрын туслах байсан юм гэнэ лээ. Их малч, адуунд эрэмгий хүн байсан. Би аавынхаа шар хээр морийг унаж нэг түрүүлгэж, дөрөв айрагдуулж байсан юм. 17 настай байхдаа аавыгаа дагаж Тэс сум руу 390 хонь тууж очиж зараад гурван гүү, гурван морь, гурван даага авчирч байснаа санадаг. Мөн цэрэгт явахаасаа өмнө дөрвөн жил морин өртөө хийж, мэдээ дуулгадаг алба залгуулж байлаа.
-Тэгвэл хэзээнээс уяа эвлүүлэх болсон юм бэ?
-Нэгдлийн сүргээс шар хээр даага уяж анх сумандаа түрүүлгэж байлаа. Тэр маань намайг их олон жил баярлуулсаан. Шүдлэн аман хүзүүдээд, хязаалан дөрвөлж, соёолон таваар давхиж байсан юм. Түүний дараа саахалт айлынхаа Бямбажав гэж өвгөнөөс авсан хар үрээ их хурдалсан. Тэр хөгшин ганц гүүтэй.Түүнийгээ байнга чөдөрлөчихдөг байсан юм. Тэгсэн нэг жил нөгөөх нь эр хар унага гаргаад. Өвгөн нөгөөхийг нь хязаалан болтол нь сургахгүй болохоор нь би “танд номхон морь өгөөд авъя” гэсэн их дуртай зөвшөөрсөн. Тэгээд 1979 онд авсан жилээ суманд түрүүлгэж, дараа нь ахиад тав ч түрүүлгэсэн байх. Өөрийнхөө суманд лав зургаа түрүүлсэн амьтан байгаа юм. Түүнээс гадна Нөмрөгт хоёр удаа, Тосонцэнгэлд нэг удаа түрүүлсэн. Би хар үрээгээрээ азарга тавьж, олон сайхан төл авсан. Өөрийн унаган хоёр хар гүү хураалгаж, их олон хурдан хар адуутай болсон шүү. Хар азарга их ааштай. Зөөлөн хөдөлж араас явуулахгүй бол морь эргэхээр булгиад биеэ хураагаад зогсчихдог. Тэгээд хурд нь ороод жавжнаас нь цагаан хөөс гараад давхисан бол ямар ч адуунд гүйцэгддэггүй. Тачирхан үстэй том толгойтой хавирга бүдүүтэй адуу байж билээ.
-Хурдан адуу ааштай байх нь элбэг байдаг?
-Харин тийм. Ах нь нас яваад юмаа мартаж санаад байх болж. Тэгээд морь уяад гаргасан амжилтуудаа бичүүлээд ирсэн. /үзүүлэв/
С.Дашрэнцэнгийн амжилтын цуваа
1975 онд шар хээр даага түрүү
1976 онд шүдлэн аман хүзүү.
1977 онд шар хээр хязаалан дөрөв, хар даага тав
1978 онд шар хээр соёолон тав, хар шүдлэн гурав
1979 онд хар хязаалан түрүү
1980 онд шар хээр морь аман хүзүү, хар шүдлэн гурав, хүрэн даага гурав
1981 онд хар морь дөрөв, шар хээр морь тав, хар соёолон түрүү, хүрэн шүдлэн аман хүзүү
1982 онд хар азарга түрүү, хар даага түрүү, хүрэн хязаалан гурав, хар шүдлэн дөрөв
1983 онд хар азарга, хар шүдлэн түрүү, хүрэн соёолон гурав, хар хязаалан гурав
1985 онд нэгдлийн 30 жилийн ойгоор хар азарга аман хүзүү
1986 онд Нөмрөг сумын 50 жилийн ойгоор хар азарга түрүү, хүрэн соёолон тав, хар хязаалан тав
1987 онд хар азарга түрүү, хар даага түрүү, шар хээр морь гурав
1988 онд хар азарга түрүү, хар шүдлэн түрүү, хар даага түрүү
1989 онд хар азарга, хар хязаалан, хар шүдлэн, хар даага тус тус түрүүлж, халтар даага дөрөв
1990 онд хар азарга аман хүзүү, хар соёолон түрүү, хар шүдлэн түрүү
1991 онд хар морь дөрөв, хар хязаалан түрүү, хар даага гурав
1993 онд хар соёолон гурав, хар шүдлэн түрүү, хар даага аман хүзүү
1994 онд хар хязаалан аман хүзүү, хар даага гурав
1995 онд хар морь гурав, хар соёолон аман хүзүү, хар шүдлэн тав
1996 онд Нөмрөг сумын 60 жилийн ойд хүрэн соёолон тав, хар морь зургаа
1997 онд хоёр хар морь аман хүзүү, хар морь тав, хар даага гурав
1998 онд хар морь аман хүзүү, хар хязаалан дөрөв
1999 онд хар морь тав, хар соёолон гурав
2000 онд хар морь дөрөв, хээр морь зургаа
Ач хүү Даваадэмбэрэлтэй хамтарч
2006 онд хүрэн даага дөрөв
2007 онд хүрэн шүдлэн гурав
2008 онд хар даага тав
2009 онд хар шүдлэн тав
2010 онд хар хязаалан сумандаа түрүү
2010 онд хар хязаалан Тосонцэнгэл сумын сургуулийн ойд түрүү
2010 онд хар хязаалан аймгийн баяр наадамд тав
2011 онд Тэлмэн сумын 80 жилийн ойд хар соёолон тав
2013 онд шар халтар соёолон тав
-Хар азарга яахын аргагүй хурд тарьжээ. Алдарт сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Нөмрөг сумын 50 жилийн ой их олон морь цугларсан өтгөн наадам болсон юм. Цуг явсан хүмүүс хар азарга түрүүлнэ гээд би ч их итгэлтэй байсан.Тэгээд азарга, соёолон цуг уралдаж, хар азарга маань хол түрүүлээд хөлсийг нь хусаад майхан дээрээ очиход арын морьд нь ирж байсан юм. Тэгсэн хүрэн үрээ бас айрагдчихсан байсан. Тэгэхэд их сайхан санагдаж билээ. Би азарганыхаа буянаар олон удаа баярласаан. Ямар сайндаа улс намайг “хар адууны хаан” гэж байхгүй юу.
-40-өөд жил хар адуугаар айраг алдахгүй наадахаар тэгэхээс өөр яах ч билээ дээ. Ингэхэд таныг цагтаа барилдаж явсан гэж дуулсан юм байна?
-1951 онд татагдаж очоод цэргийн наадмаар барилдаж начин болж байлаа. Дамдин Аварга бид нэг оны цэргүүд. Олон удаа барилдаж байсан ч үнэндээ давж үзээгүй ээ. Тэгээд Дамдин халагдах жилээ начин болсон. Харин би нутагтаа ирээд хэд хэдэн удаа үзүүрт үлдэж л байсан юм.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна