Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангилалын хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  52 хурдан ажнай бүртгүүлсэнээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн,  айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар,  айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн зээрд, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна