Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын буган хээр түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалын хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  116 хурдан ажнай бүртгүүлсэнээс Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын буган хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул,  айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар,  айргийн дөрөвт  Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна