Эрлийз морьдын бага насанд 78 хурдан даага бүртгүүлжээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз бага насны ангиллын хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Эрлийз морьдын бага насны ангилалд 78 хурдан ажнай бүртгүүлсэн байна. Энэ жилийн хувьд дааганы зурхайг 800 метрээс наашлуулж,  11 км-ээс хурдан даагануудыг эргүүлэхээр хурдан морины салбар комисс шийдвэрлэсэн. Хэдхэн хоромын өмнө эрлийз морьдын дээд болон дунд насанд айраг, түрүү хүртсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраа, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайхан зэрэг уяачид хурдан даагануудаа мордуулжээ.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна