Эрлийз бага насанд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз морьдын бага насны ангилалын хурдан дааганууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын 78  хурдан даага бүртгүүлсэнээс  Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бичээрэйгийн Далайн зээрд даага  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Дорнод аймгийн Баян-Уул сумын Жамцын Энхболдын хар бор,  айргийн гуравт  Дархан-Уул аймгийн уяач Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан,  айргийн дөрөвт  Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Базарширийн Доржпүрэвийн хүрэн, айргийн тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд  даага  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

А.Чимэг 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна