Шинэ цолтнууд
А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 17 -нд
НАМСРАЙЖАВЫН БАТСУУРЬ
1987 онд төрсөн, өнөө жил 27 настай. Өвөө нь 1950 оны улсын наадмаар дархан аварга Ш.Батсуурийг улсын наадамд 3 жил дараалан үзүүрт үлдсэн байхад нь 5-ын даваанд орхиж байсан Жотойн Гэлэг начин бөгөөд Гэлэг начны 7 хүү долуул улс аймгийн алдар цолтой бөхчүүд болсон агаад тэдний хамгийн өндөр цолтой нь шинэхэн арслангийн аав Намсрайжав харцага юм. Мөн 1980 оны Москвагийн олимпийн хүрэл медальт МУ-ын начин Равдангийн Даваадалай начинтай ээжийнхээ талаар их ойрхон ах дүү гэнэ. Залуу арслан анх 2007 онд аймгийн начин цолд хүрсэн агаад улсын баяр наадамд жил дараалан 3 давж улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Б.Ганбат нартай оноолт таарч шороодож байсан бөгөөд 2011 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд улсын харцага улсын гарди Д.Рагчаа, улсын харцага Ө.Даваабаатар нарыг шороодуулж аймгийн арслан цолд хүрсэн байна. Өнгөрсөн онд улсын наадмаар а.х.а Б.Одгэрэл, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Л.Цэрэнтогтох нарыг дараалан шороодуулж “Монгол улсын харцага” цолд хүрсэн билээ. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсыг гарди Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр сөгтгөж явсан тэрээр өнөө жилийн наадмаар одтой хийморьтой, зоригтой золбоотой барилдаж “Монгол улсын арслан” цол хүртлээ. Түүний хувьд өнөө жил улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Сангисүрэн, улсын харцага Ө.Бат-Орших, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын гарди Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, улсын гарди Ш.Жаргалсайхан нарын шилдгүүдийг орхиж баяр наадмын манлай боллоо.
ШИРБАЗАРЫН ЖАРГАЛСАЙХАН
1982 онд төрсөн, өнөө жил 32 настай. Алдарт их Маамын Лхагва арслангийн нутгийн энэ бөх 2003 онд аймгийн арслан цолд хүрч тэр л цагаас улс аймгийн цолтнууд болоод аймаг цэргийн цолтны барилдаанд дөмөг сайн барилдаж улсын цолд нэрлэгдэх болсон билээ. Түүний хувьд сод, сонин амжилтуудыг ч гаргаж байлаа. Аймгийн арслан цолтой байхдаа у.х Д.Батболд, у.з Ч.Батзориг, у.ав Д.Сумьяабазар, у.а Х.Мөнхбаатар нарыг дараалан орхиж сар шиний барилдаанд их шөвөгт шалгарч байв. Мөн аймгийн арслан цолтойдоо Дөрвөн уулын хишиг барилдаанд үзүүрлэж, шинэ үндсэн хуулийн барилдаанд үзүүрлэж, сар шинийн аймаг цэргийн цолтны барилдаанд жил дараалан түрүүлж байлаа. 2011 оны наадмаар улсын начин Ч.Баянмөнх, улсын харцага Ө.Даваабаатар нараар 5 давж “Монгол улсын начин” цолд хүрсэн бол дараа жилийнх нь наадмаар у.х Д.Батболд, у.г Н.Ганбаатар нарыг шороодуулж начин цолоо баталсан юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол барилдаагүй ч өнөө жилийн наадмаар бэлтгэл сургуулилт тун сайтай зодоглож улсын начин Ш.Тогтохбаяр, у.н П.Ганхүү, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарди Н.Ганбаатар нараар 8 даван үзүүрлэж “Монгол улсын гарди” цолд хүрлээ. Халз хутгах, шуудагдаж татах, хонгодох, мордох мэхүүдийг даацтай хийдэг бол өнөө жилийн наадмаар тахимдах мэхийг тун ч даацтай хийж олон шилдэг өрсөлдөгчийг шороодуулж байлаа.
БААТАРХҮҮГИЙН ПҮРЭВСАЙХАН
1989 онд төрсөн, өнөө жил 25 настай. Монгол улсын хүчит заан Чогсомын Батзоригийн төрсөн ахынх нь хүү. Анх 2009 онд аймгийнхаа наадамд сайн барилдаж нэг сумын Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж “аймгийн заан” цолд хүрчээ. Тухайн үедээ аймаг цэргийн цолтны барилдаанд а.з Б.Пүрэвсайхан тун ч сайхан барилддаг байлаа. Улсын цолтнуудын барилдаанд ч тогтмол 2, 3 давж байв. Улмаар 2010 онд Ховд аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрчээ. Аймгийн арслан цолтойгоор заал танхимын барилдаанд сайн барилдаж цагаан сараар у.а Б.Ганбатыг өвдөг шороодуулж А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг хүртэж байв. 2012 оны улсын наадмаар у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Баасандорж нарыг шороодуулж “Монгол улсын начин” цолд хүрсэн бөгөөд өнгөрсөн жил у.г Б.Гончигдамбатай 5-ын даваанд тунан барилдаж шороодсон билээ. Өнөө жил а.а Д.Энхбаяр, у.х Т.Амартүвшин, у.х Ө.Даваабаатар, у.х Ц.Содномдорж, у.а Д.Азжаргал нараар 6 давж харцага цолд хүрлээ. Дараа дараагийн наадамд даамай сайн барилдах биз ээ.
ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН
1987 онд төрсөн, өнөө жил 34 настай. 2005 онд Дорноговь, 2006 онд Сүхбаатар, 2009 онд Орхонд үзүүрлэж аймгийн арслан цолны үзүүрээс атгаад алдсан бөгөөд 2010 онд Төв аймгийнхаа наадамд түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол 2011 оны бүх цэргийн наадмаар эдүгээгийн у.н Т.Баасанхүү, а.н.н Н.Энхжаргал, у.а П.Бүрэнтөгс, а.х.а Ш.Мөнгөнбаатар нарыг дараалан шороодуулж “хурц” чимэг хүртэж байлаа. Сугадаж шигшиж өргөх, харцагадаж дайрах, хашиж мордох дархан мэхтэй арал бяр тэгшхэн энэ бөх 2011 онд 4-ийн даваанд у.х А.Цацабширд, 2012 онд 3-ын даваанд у.ө.и.н Э.Энхбатад, 2013 онд 2-ын даваанд а.а Д.Энхбаярт тус тус унасан бол өнөө жилийн наадмаар а.а Н.Батсайхан, у.ө.и.н Ж.Отгонбаяр, у.х А.Цацабшир, у.з Б.Сайнбаяр нараар 5 давж “Монгол улсын начин” цолд хүрлээ. Аливаа зүйлийг үнэлэх нэгэн гол үнэлэмж бол үнэнч шударга байдал юм. Өнөө жилийн начингуудаас хамгийн үнэнчээр барилдсан нь гарцаагүй Ч.Батчулуун начин гэдэгтэй уншигчид маань санал нийлэх биз ээ. 4-ийн давааны харцага А.Цацабширтай барилдсан барилдаан, 5-ын даваанд “сайн заан” Сайнбаяртай барилдсан барилдаан үүнийг нотлоно. Ирэх жилээс илүү дээшээ барилдах буй заа.
БАЛЖИННЯМЫН СУМАНЧУЛУУН
1984 онд төрсөн, өнөө жил 30 настай. 2005 онд аймгийн начин, 2007 онд аймгийн арслан цолд хүрсэн. Улсын баяр наадамд нэг удаа 4, олон удаа 3 давж байсан. Улсын баяраар у.з Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарыг шороодуулж явсан энэ бөх сугадаж тахимдах, мушгих, хавирах дархан мэхтэй. Олон жил сайн барилдсан түүнийг улсын цолд хүрсэнд баярлах хүмүүс үй олон байгаа болов уу.
БАЗАРГҮРИЙН БАДАМСҮРЭН.
1990 онд төрсөн, өнөө жил 24 настай, даага хөтөлсөн залуу начин. Аймгийн наадамд 3 удаа үзүүрлэж, 4 удаа шөвгөрсний эцэст өнөө жилийн бүх цэргийн наадмаар түрүүлж “Цэргийн арслан” болсон билээ. Их багаасаа барилдсан тэрээр хавирах, мордох, өхийлдах, тумбарайдаж өргөх дархан мэхүүдтэй. Өнөө жилийн наадмаар а.а Б.Бат-Амгалан, у.х Ж.Амартүвшин, у.з Б.Соронзонболд, у.а Б.Ганбат нарыг шороодуулж “Монгол улсын начин” цол хүртлээ. Цааш цаашдын олон наадмын өм энэ залууд нээгдсэн биз ээ.
ЛХАГВААГИЙН ЛХА-ОЧИР
1988 онд төрсөн, өнөө жил 26 настай. Улсын наадмын 2-ын даваанд хэд хэдэн удаа шороодож дэмжигчдийнхээ урмыг хугалж байсан энэ бөх өнөө жил сайхан барилдаж “Монгол улсын начин” цолд хүрэв. Өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны олон медальтай бөгөөд заал танхимын барилдаанд тун дээгүүр барилддаг байлаа. Сугадаж хавирах, тахимдах, шуудагдаж татах, буцааж мурих, тойрч бусгах зэрэг уран мэхтэй энэ залуу Бадамсүрэнтэй нэг нутагт өсч торнижээ. Тэд Завхан аймгийн Алдархаан сумынх.
НАЙДАНГИЙН АДЪЯАБАТ
1984 онд төрсөн, өнөө жил 30 настай. 2007 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж байсан бөгөөд бэртэл гэмтлийн улмаас багагүй хугацааг алджээ. Гэсэн хэдий ч бөхийн дэвжээнээ эргэн ирж уран мэх, дайчин барилдаанаар түмэн олноо баясгаж байлаа. Суйлах, хутгах, хавирах, хонгодох мэхийг тун уран гоё хийдэг энэ бөх одоо үед барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн сонгодог гэмээр барилдаантай ч байж мэдэх. Шинэхэн дархан аваргынхаа хишгийг хүртэж улсын цолд хүрсэн болохоор шил шилээ дарсан олон наадамд цолоо батлаж, ахиулах нь шинэ начны үүрэг болсон байх аа.
Шинэхэн цолтнууддаа бөхийн торгон ногоон дэвжээнээ үнэнч шударга, сайхан барилдаж залгамж халаадаа үлгэр болж явахыг хүсье. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж явах болтугай.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна