Нацагсүрэнгийн Золбоо найдвар биелүүлж арслан боллоо

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 28 -нд

Баянхонгор аймаг наадмаа Ламын гэгээний даншгаас өмнө хийсэн бөгөөд у.х Д.Батболд, у.н Д.Нямхүү, у.н Ж.Чулуунбат нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодогложээ.
Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн заан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол өнгөрсөн жилийн түрүү бөх Баянговийн Бат-Амгалан арслан үзүүрлэж эрэмбээ ахиуллаа. Их шөвөгт аймгийн заан Мөнхтуяагийн Батцэнгэл, Жинстийн Төмөрийн Дүүрэнсаран нар шалгарч Төмөр арслангийн хүү аймгийн харцага болов. Хүрээмаралын Ганзоригийн Жамбалдорж, Баян-Овоогийн Очирбатын Намнанжанцан, Эрдэнэцогтын Бат-Очирын Баасанжаргал нар тав давж аймгийн начин болсон бол улсын начин Ж.Чулуунбат а.н Т.Мөнхтөрөөр тав давж шөвгөрөв.
Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1. Д.Батболд у.х – Г.Жамбалдорж с.з
2. Д.Нямхүү у.н – Б.Баасанжаргал с.з
3. Ж.Чулуунбат у.н – Т.Мөнхтөр а.н
4. Д.Энхбат а.а – О.Намнанцанцан с.з
5. Б.Эрдэнэхүү а.а – Б.Бат-Амгалан а.а
6. Б.Бат-Орших а.а – Т.Дүүрэнсаран с.з
7. Давж.Батбаяр а.а – Н.Золбоо а.з
8. М.Батцэнгэл а.з – А.Отгонбаатар а.х
Зургаагийн даваа
1. Ж.Чулуунбат у.н – Т.Дүүрэнсаран с.з
2. Б.Бат-Амгалан а.а – О.Намнанжанцан с.з
3. М.Батцэнгэл а.з - Б.Баасанжаргал с.з
4. Н.Золбоо а.з – Г.Жамбалдорж с.з
Долоогийн даваа
1. Б.Бат-Амгалан а.а – Т.Дүүрэнсаран с.з
2. М.Батцэнгэл а.з – Н.Золбоо а.з
Наймын даваа
1. Б.Бат-Амгалан а.а – Н.Золбоо а.з
Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна