Хутагтын нутагт хурц арслан төрлөө

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 31 -нд

Дорноговь аймгийн наадам өргөн дэлгэр болж у.х Н.Алтансүх, у.н А.Хатансайхан нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодогложээ. 2005 онд аймагтаа түрүүлж арслан цолд хүрч байсан Ёндонгийн Эрдэнэжаргал 9 жилийн дараа дахин түрүүлж “хурц” чимэг нэмсэн байна. Үзүүрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн хүрчээ. Их шөвөгт Улаанбадрах сумын харьяат аймгийн начин Ганболдын Ширчинбат, сумын заан Батчулууны Анхбат нар шалгарч хоёул аймгийн харцага цолтой болжээ.
Дунд шөвөгт с.з Ц.Намнансүрэн, А.Сонинбаяр, Д.Бат-Ирээдүй нар шалгарч “аймгийн начин” цолд хүрсэн бол түрүү бөх, а.х.а Ё.Эрдэнэжаргалын зээ дүү а.н Б.Баатархүү мөн шөвгөрч чимэг нэмсэн байна. Түрүү бөхийн тааварт ороод байсан а.з Б.Батзориг 5-ын даваанд с.з Б.Анхбатад, а.н С.Бямбадорж а.н Г.Ширчинбатад, а.х Д.Энхбаяр а.н Б.Баатархүүд тус тус шороодсон бол өсвөр үеийн улсын аварга Б.Бат-Эрдэнэ үзүүр бөхөд унажээ.
Оноолтыг тавын даваанаас.
Тавын даваа
1. Н.Алтансүх у.х – Д.Бат-Ирээдүй с.з
2. А.Хатансайхан у.н – Ц.Намнансүрэн с.з
3. Ё.Эрдэнэжаргал а.а – Дамбажамц с.з
4. Т.Буянжаргал а.а – А.Сонинбаяр с.з
5. Т.Пүрэвсүрэн а.а – Б.Бат-Эрдэнэ с.з
6. Б.Батзориг а.з – Б.Анхбат с.з
7. Д.Энхбаяр а.х – Б.Баатархүү а.н
8. С.Бямбадорж а.н – Г.Ширчинбат а.н
Зургаагийн даваа
1. Ё.Эрдэнэжаргал а.а – А.Сонинбаяр с.з
2. Т.Пүрэвсүрэн а.а – Д.Бат-Ирээдүй с.з
3. Г.Ширчинбат а.н – Б.Баатархүү а.н
4. Б.Анхбат с.з – Ц.Намнансүрэн с.з
Долоогийн даваа
1. Ё.Эрдэнэжаргал а.а – Г.Ширчинбат а.н
2. Т.Пүрэвсүрэн а.а – Б.Анхбат с.з
Наймын даваа
1. Ё.Эрдэнэжаргал а.а – Т.Пүрэвсүрэн а.а
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна