“Ажнай” галын гишүүн Б.Оргил: Уяач бүрийн мөрөөдлийг биелүүлсэндээ омогшиж байгаа


-Их цэнгэл наадамдаа хурдан азаргаа айрагдуулсан танд баяр хүргэе.Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд миний Оодон халтар азарга айргийн тавд хурдалж,сайхан наадлаа.
-Оодон халтарын эзэн хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Зургаан жил болж байна. Би гурван Тод манлай уяачтай "Ажнай" галын гишүүн. Анх галынхныхаа морийг дэмжих гэж морь үздэг байсан бол яваандаа өөрөө сонирхож эхэлсэн. Морин уралдаан гэдэг шимтэхгүй байхын аргагүй сайхан зүйл л дээ. Эрийн хийморь өргөсөн хурдан морьтой хувь заяагаа холбон тулхтай уяачдынхаа дэмжлэгтэйгээр өнөөдөр төрийн наадмын айраг хүртсэндээ маш их баяртай байна.
-Халтар азарганы амжилт төрийн наадмын анхны хишиг үү?
-Тиймээ.Түүнээс 2011 онд “Говьшанхын хурд-4” говийн бүсийн уралдаанд бор морио гурваар давхиулж байсан.Түүнээс хойш ер нь их эрчимтэй оролдож эхэлсэн шүү.
-Бүсийн наадмын анхны айргийг авчирсан хурдан хүлгээ танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Төмөрбаатар гэж хүний унаган адуу. Морь уяад хамгийн анх 2010 онд Баянцогт сумын наадамд айрагдуулж байлаа. Түүнээс хойш дөрвөн жил төрийнхөө наадамд морьдоо мордуулан тоосыг өргөж байгаа. Уржнан соёолон 17-гоор, ноднин соёолон 12-оор давхисан.
-“Ажнай” галынхан азаргаар голдуу нааддаг улс. Та ч гэсэн тэрхүү буухиаг нь үргэлжлүүлж байна?
-Тиймээ, манай галын нэг азарга түрүүлж, нэг азарга айрагдлаа. Түүнээс өмнө гурван жил дараалан улсын наадамд азарга түрүүлгэсэн Д.Бат-Эрдэнэ Тод манлай манай галын гишүүн. Ер нь манайхан азаргаар сайхан нааддаг шүү. Уяач хүн бүр төрийн наадамд азарга түрүүлгэхийг мөрөөддөг байх. Тэр ч утгаараа би маш их омогшиж байгаа.
-Халтар азаргаа айрагдана хэмээн таамаглаж байв уу?
-Би хоёр халтар азарга мордуулсан.Оодон халтар энэ жил долоотой, нөгөө нь хавчиг азарга байгаа юм.Хоёулаа их хурдан байсан болохоор арав дотор багтана гэдэгт итгэлтэй байсан. Харин нэг нь ч гэсэн айрагдчихаасай л гэж бодож, залбирч байлаа.
-Хавчиг халтар нь хэдээр давхисан юм бэ?
-Халтар азарга хорин хэдээр давхисан.
-Азарганаас бусад нас яаж давхив?
-Улсын наадамд хоёр азарга л мордуулсан. Харин Баянцогт суманд дөрвөн нас мордуулаад азарга түрүүлж, соёолон айрагдсан.
-Ингэхэд Оодон халтарын эзэн аль нутгийн хүн бэ?
-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хүн. Хотод төрж өссөн гэлтгүй морь гэдэг монгол хүний цусанд байдаг гэдэг нь үнэн юм байна.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Хаашаа явж наадахаар төлөвлөж байгаа вэ?
-Хөвсгөл явж “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд уралдах санаатай байна. Гэхдээ уяачтайгаа зөвлөлдөнө.Миний азаргыг нийслэлийн Алдарт уяач Од-Эрдэнэ гэдэг залуу уядаг.
У.Долгормаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна