Цогтцэций сумын 90 жилийн ойн баяр наадамд Г.Санжаадамба түрүүллээ


Сүүлийн хэдэн жил хүн амын тоо эрс өсч, хотжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын түүхт 90 жилийн ойн наадам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд өргөн дэлгэр боллоо. Бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, О.Гантулга нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, МУ-ын саруул сайжрах заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба долоо даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан Оюуны Гантулга үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, МУ-ын арслан Хадбаатарын Мөнхбаатар, мөн аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, МУ-ын харцага Цэдэвийн Содномдорж нар шалгарсан юм.
Дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, аймгийн хурц арслан Намсрайн Баттүвшин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн арслан Пэрэнлэйжамцын Баярхүү, Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн нэмэх начин Цэрэндоржийн Ганбат, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн начин Наранцэцэгийн Бямбасүрэн нар шалгарсан.
Дашрамд сонирхуулахад, түрүүлсэн бөхөд таван сая, үзүүрлэсэн бөхөд дөрвөн сая, шөвөгт үлдсэн бөхчүүдийг сая, сая төгрөгөөр шагнаж гардуулсан юм.
Оноолтыг дөрвийн даваанаас сонирхоно уу.
Дөрвийн даваа
1. У. а Х.Мөнхбаатар – с.з Батбаатар
2. У.з Ч.Санжаадамба – с.з Л.Гансэрээ
3. У.х Ц.Содномдорж – с.з Б.Улаалзгана
4. А.х.а Н.Баттүвшин – а.н Г.Энхсүх
5. А.х.а О.Гантулга - а.н О.Мөнх-Ирээдүй
6. А.а Б.Хашбат – а.н Н.Бямбасүрэн
7. А.а П.Баярхүү – а.н.н Т.Хишигбаяр
8. А.з Э.Саранбаатар – а.н.н Ц.Ганбат
Тавын даваа
1. У.а Х.Мөнхбаатар – а.н Н.Бямбасүрэн
2. У.з Ч.Санжаадамба – а.н.н Ц.Ганбат
3. У.х Ц.Содномдорж – а.а П.Баярхүү
4. А.х.а Н.Баттүвшин – а.х.а О.Гантулга
Зургаагийн даваа
1. У.а Х.Мөнхбаатар – а.х.а О.Гантулга /зүүн хутгаад/
2. У.з Ч.Санжаадамба – у.х Ц.Содномдорж /барьц сонгоод/
Долоогийн даваа
1. У.з Ч.Санжаадамба – а.х.а О.Гантулга /баруун хөлд ороод/
Т.Түмэндэмбэрэл



















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна