“ШУВУУ ФАБРИК-ТУУЛ ТОСГОН”-ны 50 жилийн ой нижгэр боллоо
А.Тэлмэн
Монголын ууган тосгодын нэг Туул буюу бидний хэлж заншсанаар Шувуу фабрик энэ сарын 8-ны билэгт сайн өдөр хагас зуун жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд зохион байгуулагдсан олон талт арга хэмжээний нэг нь Туул голын унага, хурдан хүлгүүдийг алдаршуулж, тус нутгаас төрөн гарсан алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх зорилготой хязаалан, соёолон насны морьдын уралдаан байсан юм. Уралдаан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Оргиоч хайрханы өвөрт болсон бөгөөд морин хуурын шуранхай, уртын дууны айзам яруу эгшгээр оршил өргөж, хязаалан насны морьд өглөө 08.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн.
Хурдан хязаалангийн уралдаанд Төв, Говь-Алтай зэрэг аймаг болон нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн уяачдын 63 хурдан хүлэг тоосоо өргөн гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:
1. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы сартай хүрэн түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хүрэн үрээг 15 настай Х.Мөнгөнхүлэг хүү унаж хурдлуулан ийнхүү түрүү хүлгээр тодруулсан юм.
2. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Т.Оргил-Эрдэнийн сартай хүрэн үрээ аман хүзүүнд хурдалсан. Хүрэн хязааланг Батдорж хүү унаж хурдлуулжээ.
3. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Г.Оюунболдын цавьдар айргийн гуравт хурдалсан. Цавьдар үрээг Ганбаатар хүү унаж уясан эзэн, наадамчин олноо цэнгүүлэн айрагдуулсан нь энэ юм.
4. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы шарга хязаалан айргийн дөрвөөр хурдалж хүлгийн шандсыг гайхууллаа. Эзний урмыг тэтгэсэн шарга үрээг Ю.Пүрэв хүү унаж хурдлуулсан аж.
5. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Мөнхболдын шарга халзан айргийн тавд хурдалсан. Халзан үрээг Бямбадорж хүү унаж ийнхүү айрагт багтаажээ.
Харин аз хийморийн бэлгэдэл соёолон насны морьдын уралдаанд 50 хурдан хүлэг шандас шалган уралдаж:
1. Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлсэн юм. Сонгогч түмнийхээ баяр цэнгэлд хөг нэмсэн Тод манлайн зээрд үрээг Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул З.Тулгын хээр аман хүзүүнд хурдалж наадамчин түмнээ баясгалаа. Хээр соёолонг есөн настай Тэмүүжин хүү унаж хурдлуулжээ.
3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат, залуу уяач И.Бархүүгийн саарал алаг. Айргийн гуравт хурдалсан алаг үрээг Б.Дагвасүрэн хүү унаж хурдлуулсан байна.
4. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Г.Оюунболдын хул. Хул үрээг найман настай Батгэрэл хүү унаж ийнхүү айргийн дөрөвт хурдлуулсан билээ.
5. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы шарга халзан соёолон айргийн тавд хурдалснаар залуу уяач энэ наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртэн хамгийн одтой наадсан эрхмээр нэрлэгдсэн. Халзан соёолонг 15 настай Х.Мөнгөнхүлэг хүү унаж хурдлуулсан юм.
“ШУВУУ ФАБРИК-ТУУЛ ТОСГОН”-ны 50 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан зохион байгуулалт сайтай, дэг журамтай болсныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Уралдааныг зохион байгуулагсад ММСУХ-ноос баримталж буй дүрэм журмыг ягштал биелүүлж бэлтгэлийг сайтар хангасан байсан. Морьд товлосон цагтаа гарааны зурхай руу хөдөлж, их бууны 0120 дугаар ангийн цэрэг дайчдын тусламжтайгаар гарааны төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эргэж байсан бөгөөд хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа зэрэг анхан шатны тусламжит байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулжээ.
Хагас зуун жилийн түүхт ойд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг 500.000-2.000.000 хүртэл төгрөгөөр мялаасан бөгөөд тус нутагт төрж өссөн МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал, АХ-ын 88 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд зээрд морио айргийн дөрөвт хурдуулж байсан “Урьхан” ХК-ийн захирал Б.Ганбат, Салхин халтар азаргаа айргийн гуравт хурдуулж байсан Ч.Махбал, өнөө жил холч морьдын уралдаанд халтар морио аман хүзүүнд хурдлуулсан залуу уяач Г.Оюунболд, залуу уяач Наранболд нар тус бүр хоёр сая төгрөг, харин Т.Оргил-Эрдэнэ, Л.Наранбаатар, Б.Батнасан нар тус бүр нэг сая төгрөгийн хандив өргөж, ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлжээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна