"Арын хангайн шигшмэл хурд-III" наадам өргөн дэлгэр сайхан боллоо


“АРЫН ХАНГАЙН ШИГШМЭЛ ХУРД-III” НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО
Архангай аймгийн шигшмэл хүлгүүдийг тодруулах, шилдэг уяачдыг тодруулах, хурдан хүлгүүдээрээ шалгарсан тэргүүн сумыг шалгаруулах, цаашлаад нутгийн хурдан морины угшлыг сайжруулах үйлсийг хөхүүлэн дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Арын хангайн шигшмэл хурд - III” уралдаан нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт буюу 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд боллоо. “Арын Хангайн шигшмэл Хурд II” наадам нь 2012 онд Эрдэнэмандал суманд болсон бөгөөд өмнөх наадамд айраг, түрүүгээрээ бусад сумдаа тэргүүлсэн Цэнхэр суманд зохион байгуулагдсан нь энэ.
Аймгийн манлай, шигшмэл хүлгүүдийг тодруулах, шилдэг уяачдыг тодруулах, хурдан хүлгүүдээрээ шалгарсан тэргүүн сумыг шалгаруулах “Арын хангайн шигшмэл хурд” наадам нь Монгол Улсын хэмжээнд анхных болсон нь Архангайчууд бас нэгэн анхдагчийн эзэд болж байгаагаараа онцлог билээ.
Арын хангайн шигшмэл хурд наадам нь аймаг, сумдын наадамд зөвхөн Архангай аймгийн харьяат уяачдын эхний 9-д хурдалсан азарга, их нас, соёолон насны шигшмэл хурдан морьдыг урилгаар оролцуулан зохион байгуулагддаг хурдан морины их баяр наадам юм. Улмаар зохион байгуулагдсан нийт наадмын явцад манай аймгийн уяачид сум, сумаараа баг болж нэгдэн оролцдог, морь уяж сойх арга ухааны талаар бие биеэсээ их зүйлийг сурж туршлага солилцдог болсон.
Өмнөх “Арын хангайн шигшмэл хурд” I, II наадмуудад нийт 19 сумын дийлэнх нь айраг, түрүү хүртэж байсан нь Архангай аймгийн сумд жигдхэн хурдтайгийн нотолгоо болсон. “Арын хангайн шигшмэл хурд” I, II наадмуудад айраг, түрүүнд хурдалсан аймгийн аварга хүлгүүд улс, бүсийн дэвжээнд довтой сайхан наадаж айраг, түрүү олныг хүртэн Архангайчууд бидний бахархал болж байгаа нь “Арын хангайн шигшмэл хурд” наадмын гол зорилгын эхлэл болж байна. Энэхүү шигшмэл хурд наадмыг зохион байгуулснаар Архангай аймгийн уяачид маань аймгийнхаа тухайн жилийн сум, аймгийн наадамд түрүүлж, айрагдаж, дээгүүр хурдалсан хүлгүүдийг нэг дор харах, эрийн хийморио сэргээж, хурдан хүлгүүдийнхээ уяа сойлго, хурд хүчийг шалгах, хурдан хүлгүүдээ жишиж шинжих өргөн боломж бүрддэг байна.
"Арын хангайн шигшмэл хурд" наадам 2010 оноос хойш 3 дахь удаагаа аймаг, сумдын Морин спорт, уяачдын холбоодтой хамтран зохион байгуулагдлаа. Уг наадамд Архангай аймгийн 19 сумын уяачид ирж оролцсон. Үүнээс 15 сум бүтэн багаараа буюу нас, насны 9 урилгатай морьдтойгоо хүрэлцэн ирсэн юм. Энэхүү наадамд бүх сумын шигшмэл 350 гаруй урилгатай хурдан хүлгүүд ирсэн бөгөөд нас, насанд 100-150 гаруй хүрдан хүлэг тоосоо өргөлөө.
Алс хол гэлтгүй Цэцэрлэг, Хангай, Цахир зэрэг бүх сумын морьд, уяачид өргөнөөр оролцсон нь сумдын оролцоо, идэвх сайн байгааг харуулсан бахдууштай сайхан наадам боллоо. Монголын Морин спорт, уяачдын холбооны удирдлагууд “Арын хангайн шигшмэл 3” наадамд онцгой анхаарал хандуулан хамтран оролцсон бөгөөд “ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн наадмын нээлтэнд хэлсэн үгэндээ:
"“Арын хангайн шигшмэл хурд” наадам нь Монголын уламжлалт хурдан морины уралдааныг хөдөө орон нутагт хөгжүүлэн шинэ шатанд гаргах, үндэсний их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээг ММСУХ-ны зүгээс талархан сайшааж ирсэн. Улмаар Архангай аймагт зохион байгуулагддаг энэхүү аймгийн аварга хүлэг, шилдэг уяачдыг шалгаруулах шигшмэл хурд уралдаан нь 2010 онд Монгол Улсдаа анх удаа зохион байгуулагдаж, бусад аймгийн салбар холбоодод үлгэр жишээ болсон уламжлалт уралдаан болохыг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Мөн ММСУХ-ны зүгээс бусад аймагт энэхүү арга хэмжээг дэлгэрүүлэн хөгжүүлэх шаардлага гарч байна” гэсэн юм.
“Арын хангайн шигшмэл хурд-III” наадамд түрүүлсэн морьдыг хоёр сая төгрөгөөр шагнахын хамт уг наадамд айраг, түрүүнд хурдалсан хурдан хүлгийнхээ тоогоор тэргүүлсэн сумыг шалгаруулж цалин цагаан мөнгөн цом, хурдан удмын Англи угшлын азаргаар шагнадаг. Энэ нь тус сумын хурдан морины угшлыг сайжруулахад уяачдаа дэмжсэн арга хэмжээ юм.
“Арын хангайн шигшмэл хурд-III” наадмын хамгийн олон айраг, түрүү авсан “Тэргүүн” сумаар Архангай аймгийн Өгийнуур сум шалгарлаа. Энэ наадамд оролцсон нийт 19 сумаас 8 сум нь айраг, түрүү хүртсэн нь Архангай аймгийн сумд жигдхэн хурдтайг харууллаа.
Энэхүү Арын хангайн шигшмэл хурдан хүлгүүдийн азарга насанд 100 шахам шандаст хүлэг тоосоо өргөснөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Ш.Бадамжунай хэмээх 20 настай хүүгийн хүрэн халзан азарга түрүү магнайд тодорлоо. Ш.Бадамжунайн хүрэн халзан азарга энэ жил аймгийнхаа наадам болон Чулуут сумын 90 жилийн ойд, мөн Өндөр-Улаан сумынхаа ойд түрүүлээд байсан юм. Энэ жил зургаа уралдаж, уралдсан бүртээ түрүүлээд байгаа энэ хүрэн халзан азарга Г.Тэмүүлэнгийн унаган адуу бөгөөд Ш.Бадамжунай шүдлэн үрээ байхад нь Г.Тэмүүлэнгийн адуунаас бэлгэнд авч байжээ.
Азарганы аман хүзүүнд Өгийнуур сумын харьяат З.Соёл-Эрдэнийн хүрэн халзан азарга хурдалсан бөгөөд энэ азарга нь өнгөрсөн жил Архангай аймгийн 90 жилийн ой, Тамирын хурд-3 уралдаанд айргийн дөрвөөр хурдалж байсан зартай хүлэг.
Айргийн гуравт Цэнхэр сумын харьяат Г.Баярсайханы хээр азарга давхисан. Энэ хээр азарга мөн өнгөрсөн жил Архангай аймгийн 90 жилийн ой, Тамирын хурд-3 уралдаанд аман хүзүүдэж байсан. Үүний өмнө Эрдэнэмандал суманд зохион байгуулагдсан “Арын хангайн шигмэл хурд-II” наадамд түрүүлж байсан юм.
Айргийн дөрөвт Эрдэнэбулган сумын харьяат Ц.Энхтайваны хул азарга хурдалсан. Хул азарга аймгийнхаа хаврын бүсэд түрүүлж, айрагдаж байсан нутаг орондоо нэртэй хүлгийн нэг.
Айргийн тавд Эрдэнэмандал сумын харьяат Ө.Хатанбаатарын Толбот хээр азарга хурдалж түмэн олноо баясгалаа. Толбот хээр азарга хаврын бүсийн уралдаанд нэг айрагдаж, сумын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан амжилттай байгаа хүлэг.
“Арын хангайн шигмэл хурд-III” наадмын их насны морьдын уралдаанд 150 гаруй хурдан хүлэг уралдлаа. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат О.Алаг-Уулын алдарт “Даншгийн хар” морь түрүүлсэн. Аман хүзүүнд хурдалсан Д.Дашцэрэнгийн бор морь барианы цагаан зурвас хүрэхийн өмнө хүртэл уралдааныг хөтөлж явсан боловч яг цагаан зурвас гишгэхийн алдад О.Алаг-Уулын хар моринд дийлдсэн. Алдарт “Даншгийн хар" морь өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн төвийн бүсийн хурдад түрүүлж, Гиннесийн хурдад төвийн бүстээ аман хүзүүдэж, мөн Өвөрхангай аймагт болсон Монгол түмний их шүтээн даншиг наадамд аман хүзүүдээд байсан юм. Харин энэ жил Хотгойдод болсон даншиг наадамд зургаад хурдлаад байгаа монголчуудад хэдийнээ танил болсон адуу.
Харин аман хүзүүнд хурдалсан улсын начин Д.Дашцэрэнгийн бор морь энэ жил хавчиг насандаа байгаа бөгөөд сумын наадамд өмнө нь дөрөв айрагдсан. Энэ жилийн Эрдэнэбулган сумын наадамд түрүүлснээс хойш “Жаахан Даймаа” хэмээх МУ-ын Алдарт уяач Ц.Дамдинсүрэн нь бор морио зөвхөн “Арын хангайн шигмэл хурд-III” наадамд бэлтгэж сойсон байна.
Айргийн гуравт хурдалсан Хотонт сумын Д.Амгаланбаатарын хонгор морь урьд нь бас энэхүү “Арын хангайн шигмэл хурд-II” наадамдаа айрагдаж байсан Архангайчуудын сайн мэдэх хүлгийн нэг.
Айргийн дөрвөөр Өгийнуур сумын харьяат Д.Онолбаатарын хээр морь хурдалсан. Энэ хээр морь аймгийн хаврын бүсэд хоёр айрагдсан, сумандаа нэг түрүүлж хоёр айрагдсан амжилттай.
Айргийн таваар Эрдэнэмандал сумын харьяат Л.Батсайханы хонгор морь хурдаллаа. Хонгор морины хувьд сумын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдаад байгаа юм.
Адууны хамгийн хурдан нас гэгддэг соёолон насны уралдаанд 100 гаруй хурдан хүлэг уралдаж, Цэнхэр сумын харьяат Д.Отгонцэрэнгийн хонгор соёолон түрүүлж наадамчин түмнийг баясгалаа. Д.Отгонцэрэнгийн хонгор үрээ үүнээс өмнө аймагтаа нэг түрүүлж, сумандаа нэг айраг хүртэж байсан хурдан хүлэг.
Аман хүзүүнд Хотонт сумын уугуул Л.Энхболдын хундан соёолон давхилаа. Энэ хурдан хүлэг өмнө нь сумандаа нэг түрүүлж, таван айраг хүртэж байжээ.
Айргийн гуравт Өгийнуур сумын харьяат Л.Алтангэрэлийн халтар үрээ, айргийн дөрвөөр мөн Өгийнуур сумын харьяат Д.Авирмэдийн хүрэн үрээ давхилаа. Өгийнуурын энэ хоёр үрээ сумандаа түрүүлж, айрагдсан амжилттай адуунууд.
Айргийн тавд Батцэнгэл сумын харьяат С.Түвдэнгийн саарал үрээ давхисан. Энэ саарал үрээ энэ жилийн аймгийн наадамд аман хүзүүдээд, Батцэнгэл сумын 90 жилийн ойд түрүүлээд байгаа юм.
“Арын хангайн шигмэл хурд-III” наадамд айрагдаж, түрүүлсэн адууг ажихад сүүлийн хоёр жилд аймаг орон нутагтаа төдийгүй улс, бүсийн наадамд Архангайн нэрийг цуурайтуулсан цуутай хүлгүүд шандас сорьсон байх ажээ.
Архангай аймгийнхаа нийт ард иргэд, моринд хайртай уяач, унаач хүүхдүүдийнхээ өмнөөс “Арын хангайн шигшмэл хурд” наадмыг санаачлагч Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэн, Ерөнхий зохион байгуулагч “Говь цогцолбор”, “Хатант интернэшнл” ХХК-ийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн, хурдан морины босоо цагаан хийморь та бүхнийг ивээх болтугай гэж ерөөе.
Б.Долзодмаа









































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Өчигдөр, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна