Ах дүү Тод манлайгуудын наадам өргөн дэлгэр боллоо

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 29 -нд

Говь Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын цолны хүндэтгэлд зориулсан эрийн гурван наадам наймдугаар сарын 9-ний өдөр Говь Алтай аймгийн Естийн аманд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
20 гаруй жилийн түүхтэй “Макс” групп гэх үндэсний томоохон бүтээн байгуулагч топ аж ахуйн нэгжүүдийн нэгийг удирдан авч яваа ах дүү Тод манлайгууд 1999 оноос хойш хурдан морь уяж, уралдуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ах дүү уяачид улс, бүсийн наадмаас нийт 28 түрүү, 33 айраг хүртсэн бөгөөд энэхүү амжилтаараа Монгол Улсын түүхэнд анх удаа Ах дүү Тод манлай гэж цоллуулах болсон юм. Ах дүү Тод манлайгууд энэхүү эрхэм хүндэт цолоо хүндэтгэж нутгийн зон олонтойгоо баяраа хуваалцан их нас, соёолон, хязаалан насны шандаст хурдан хүлгийн уралдаан, 128 хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа, өсвөр насны шатрын тэмцээн зэрэг олон шинэлэг наадгайг оролцуулсан өргөн дэлгэр сайхан наадмыг зохион байгууллаа.
Цолны хүндэтгэлд зориулсан наадамд гурван насны 400 гаруй шандаст хүлэг хурд хүчээ үзэж, эр бяр нь тэгширсэн улсын гарьд, заан, начин цолтнуудаар манлайлуулсан 128 хүчит бөх эр бяраа гайхуулж, улсын Даяар дуурсах мэргэн, улсын мэргэн, спортын мастерууд тэргүүлсэн харваачид халх сурын харваанд цэц мэргээ сорин, аймаг, сумдын өсвөрийн шилдгүүд шатраар өрсөлдөж, зөвхөн Говь-Алтайчууд төдийгүй бусад олон аймаг, сумаас хүрэлцэн ирсэн наадамчин олны уухайн түрлэг дор олон түмнийг баярлуулсан сайхан наадам боллоо.
Монгол Улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар  нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар биелүүлж, нийгмийн халамж үйлчилгээ хамгийн их хэрэгцээтэй байгаа эмзэг бүлгийн бүтэн өнчин 200 хүүхдэд хадгаламжийн дэвтэр нээн өгөхөөр ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2011 оноос эхлээд нийт 80 гаруй ээжийн энэрэл хайраар дутаж явдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болон Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн хүүхдэд тун удахгүй ажил амьдралын гараанд хөл тавин орох гарааны хөрөнгө оруулалтыг хийж тус бүр 500 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны “Хүүхдийн мөнгөн хадгаламж”- ийн дэвтэрт нээн өгч гардуулж байсан. Энэхүү тусламжид хамрагдсан хүүхдүүд эхнээсээ үр шимийг нь хүртэн, сургалтын төлбөр, амьжиргааныхаа зардалд зарцуулж эхлээд байгаа аж. Ах дүү Тод  манлайн удирддаг “Макс” группийн зүгээс хүмүүнлэгийн ажлаа тус наадмын үеэр үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 17 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээн гардуулан өгсөн. Энэхүү үйл ажиллагааг “Макс” группийн зүгээс жил бүр уламжлал болгон улс даяар явуулахаа амласан юм.
Ах дүү Тод манлайн цолны хүндэтгэлийн наадамд гурван насны хурдан морьдын уралдаанаас гадна хурдан удмын адууны дуудлага худалдаа болон оролцсон бүх уяачдад сугалаа тарааж хоёр азтанг тодруулсан. Азтанаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын сайн малчин А.Цээсүрэн тодорсон бол хоёр дахь азтан Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ө.Ганзориг болсон юм.
Наадмыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Говь-Алтай аймгийн төр захиргаа болон тусалж дэмжсэн хүмүүстээ гүн талархсанаа илэрхийлье.
Их насны морьдын уралдаанд оролцсон унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 141 их насны морьд  уралдсанаас эхний 21 хүртэл байрт  хурдалсан их морьдыг байлсан.
1. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул А.Жанчивцогзолын хар
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Дорждагвын хүрэн
3. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Алтангэрэлийн зээрд халзан
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Ж.Баянбаатарын бор
5. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Авирмэдийн бор халиун
6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Цээсүрэнгийн сартай хүрэн
7. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Гансүхийн хонгор
8. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Баянжаргалын халтар
9. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Батсайханы хээр
10. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мөнгөншагайгийн хүрэн
11. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Базарын хул
12. Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул Бат-Эрдэнийн буурал
13. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Баатарнямын буурал
14. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Жаргалсайханы морь
15. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Доржнямбуун хүрэн халзан
16. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Цээноровын хүрэн
17. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Цогбаярын хул
18. Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул Алзахгүйн шар хээр
19. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Ядамжавын хонгор
20. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Ундрахын бор
21. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мөнхбатын хээр
Соёолон насны морьдын уралдаанд оролцсон унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 92 үрээ уралдсанаас эхний 21 хүртэл байрт хурдалсан морьдыг байлсан.
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Батбаярын хээр
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Т.Гантөмөрийн буурал
3. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ө.Ганзоригийн саарал
4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Ариунболдын хээр
5. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Балдансүрэнгийн хүрэн халзан
6. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Гантөмөрийн саарал
7. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Гантулгын хээр
8. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Бямба-Очирын алаг
9. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Түмэннасангийн сартай хүрэн
10. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Өлзийбүрэнгийн хонгор алаг
11. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Дашийн хүрэн халзан
12. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Батбаярын хонгор
13. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Алтангэрэлийн халтар
14. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Лхаажавын хүрэн
15. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Золбоогийн хүрэн
16. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул С.Мөнхбатын буурал
17. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Т.Галсангийн цоохор
18. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Баатарнямын халтар
19. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Мөнх-Эрдэнийн хүрэн
20. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Энхболдын сартай хээр
21. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Алтанхуягийн хул
Хязаалан насны уралдаанд оролцсон унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 116 үрээ шандас сорьсноос эхний 21 хүртэл байрт хурдалсан морьдыг байлсан.
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Д.Цогбаярын хар
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Даваасүрэнгийн алаг
3. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Балбаатарын хээр
4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дарьсүрэнгийн хонгор
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Балдоржийн хүрэн
6. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Чулуунхүүгийн буурал
7. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лхагвын хонгор
8. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Батжаргалын халиун
9. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лхаживын халтар
10. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Отгонбаярын хар
11. Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Отгонбаатарын сарт хүрэн
12. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, сумын Алдарт уяач Хүрэлбаатарын хүрэн халзан
13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Даваадоржийн хондон
14. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Тэрбишийн буурал
15. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Түмэнбаярын хондон
16. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Баатархүүгийн халтар
17. Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Бямба-Очирын хүрэн
18. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Баянбаатарын ногоон
19. Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул Р.Батбаярын хүрэн халзан
20. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Дамдинпүрэвийн бор
21. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Төмөр-Очирын зээрд

Уран мэхийг уралдуулан барилдсан хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, Хантайшир дэвжээний бөх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Хилчин дэвжээний бөх, улсын заан Б.Соронзонболд, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Хантайшир дэвжээний бөх, улсын начин Ду.Батбаяр, Өвөрхангай аймгийн Тараг сумын уугуул, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарч үлдсэнээс улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв.
Халх сурын харваанд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, МУ-ын мэргэн Б.Баярсайхан түрүүлж, Хөвсгөл аймгийн залуу харваач Ж.Тулга хоёрдугаар байр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн мэргэн Г.Баярсайхан гуравдугаар байр, спортын дэд мастер А.Ганзориг /Улаанбаатар хот/ дөрөвдүгээр байр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, спортын дэд мастер Н.Жанчивсэмбэ тавдугаар байр тус тус эзэлсэн байна.
Эмэгтэй харваачдаас спортын мастер Ж.Нямдаваа /Хөвсгөл, Бүрэнтогтох/ тэргүүлэн спортын дэд мастер Б.Оюун-Эрдэнэ /Говь-Алтай, Баян-Уул/ удаалж, спортын мастер С.Цэрэнбуу /Говь-Алтай, Халиун/, залуу харваач Д.Дашням /Говь-Алтай, Баян-Уул/, Даяар дуурсах мэргэн, спортын мастер Х.Даваажаргал /Дорнод, Баян-Уул/ нар дараах байруудад тус тус шалгарчээ.
Түүнчлэн өсвөрийн шатрын тэмцээнд дүн гарахад:
Эрэгтэй /12-оос доош насанд/:
1. Б.Балжинням /Говь-Алтай, Бигэр/
2. Г.Санчирмандах /Говь-Алтай, тавдугаар сургууль/
3. Г.Санжбаасан /Говь-Алтай, тавдугаар сургууль/
4. Л.Түвшинбаяр /Говь-Алтай, хоёрдугаар сургууль/
5. Д.Мягмарсүрэн /Говь-Алтай, Баян-Уул/
Эмэгтэй:
1. А.Нарансолонго /Говь-Алтай, “Оюун түлхүүр” сургууль/
2. Э.Дөлгөөн /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/
3. М.Арвин /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/
4. О.Эмүүжин /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/
5. О.Анужин /Говь-Алтай, “Оюун түлхүүр” сургууль/
Эрэгтэй /12-оос дээш насанд/:
1. Б.Анхбаяр /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/
2. М.Ариунтөр /Говь-Алтай, хоёрдугаар сургууль/
3. Б.Баярмагнай /Говь-Алтай, тавдугаар сургууль/
4. Б.Бямбабаясгалан /Говь-Алтай, тавдугаар сургууль/
5. М.Лхагвадорж /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/
Эмэгтэй:
1. Ж.Нандин-Эрдэнэ /Говь-Алтай, Бигэр/
2. Ц.Энхжаргал /Говь-Алтай, Баян-Уул/
3. Д.Дайриймаа /Говь-Алтай, Баян-Уул/
4. О.Ариунзаяа /Говь-Алтай, Бигэр/
5. Г.Сайханбилэгт /Говь-Алтай, нэгдүгээр сургууль/ нар тус тус шалгарлаа.
А.Ганпүрэв

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна