Залуу уяач С.Баяраа: Ганц азаргатай ирээд айрагдууллаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 18 -нд

-Хар азарга айргийн дөрвөөр хурдаллаа. Баяр хүргэе?
-За баярлалаа. Миний хар азарга зургаан настай адуу. Дарви сумынхаа 90 жилийн ой болон бас нэг тахилга наадамд түрүүлчихээд ирсэн адуу. Баруун бүсийн наадам гурав дахь уралдаан нь болж байна.
-Хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Эрдэнэбаатар гэдэг хүний адуу. Хязаалан үрээ ирээд, Мөнхтөрийн Манлайн мялаалга наадамд уралдаж арван хэдээр давхисан. Дараа жил нь соёолондоо сумынхаа наадамд аман хүзүүдээд, Цэцэгт болсон хоёр ч уралдаанд түрүүлсэн. Мөн орон нутгийн чанартай хаврын бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан адуу.
-Баруун бүсийн наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ. Бусад насны морьд яаж давхив?
-Ганц азаргатай ирээд айрагдууллаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна