“Очирваанийн хүлэг” МСУХ-ны гүйцэтгэх захирал Б.Мэндбилэг: “Шигшмэл хурд” уралдаанд 2000 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн
А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 29 -нд
-Богд Очирваанийн нутгийнханд уяачдын өдрийн мэндийг дэвшүүлье. Сайн явцгааж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Дэлхийн дээд амжилтанд монгол адуугаа бүртгүүлсэн явдал бол үндэсний өв соёлоо сурталчлан баталгаажуулсан том арга хэмжээ юм. Энэхүү түүхэн арга хэмжээний өдрөө уяачийн өдөр болгон зарлаж байгаад хувь хүнийхээ хувьд, холбооны удирдлагын хувьд туйлын баяртай байна. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд Завхан аймаг бүх сумынхаа төлөөлөл уяачдын хамтаар ирж оролцсон. Мөн Улаанбаатар хотод байдаг нутгийн уугуул иргэд бидний тэрхүү үйл хэрэгт нэгдэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Ер нь өнгөрөгч 2013 он Завханы уяачдын хувьд олон чухал явдлаар дүүрэн онцлог сайхан жил байсан. Яагаад гэхээр манай нутгаас МУ-ын Тод манлай уяач цолтон хоёр, улсын Алдарт уяач цолтон хоёр төрлөө. Уяачид, морины зүтгэлтнүүд маань Тэсийн голын адуугаа сайжруулах асуудалд анхаарал хандуулж, бодлогын хэмжээнд ажиллахаар боллоо.
-2014 онд Завхан аймгийн МСУХ-ны ээлжит бага хурал болж, удирдлагын баг шинэчлэгдсэн. Шинэ баг хамт олон ажлаа авсан даруйдаа хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулах шиг болно лээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Аймгийн МСУХ-ны ээлжит бага хурлаар бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж, холбооны тэргүүнээр алдарт хүрэн халзан морины эзэн Ш.Батсамбуу сонгогдож, миний бие гүйцэтгэх захирлын албыг хашихаар болсон. Манай холбоо 29 тэргүүлэгч, сумын холбоодын 1000 гаруй гишүүнтэй. Бид ажлаа аваад хамгийн нэгдүгээрт, аймгийнхаа адууны чанарыг сайжруулах, тэр дундаа Тэсийн голын адуугаа чанаржуулж, Тэс угшлынхаа нэрийг өргөх гэх мэт хэд хэдэн зорилт дэвшүүлээд байна. Хоёрдугаарт, уяачдынхаа идэвхийг сэргээж, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн энэ нутгийн алдартай уяачид, хурдан хүлгүүдээ алдаршуулах. Тэдний амжилт, алдрын түүхийг өгүүлсэн үзмэртэй болохоос эхлээд уяачдын холбоо өөрийн өргөөтэй болох гэх зэрэг олон чухал асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Уяачдын өдөрлөг өнөөдөрийн арга хэмжээнд ирээд бид бас нэг зүйлийг ажиглаж, санаа авлаа.
-Нууц биш бол хуваалцаач?
-Дараа жил ирэхдээ нутгийн брэнд болсон суран эдлэлээрээ үзэсгэлэн гаргамаар юм байна. Манай аймгийнхан суран эдлэлийг онцгой сайхан хийдэг.
-Тэлмэн сум хоёр түмэн адууны баяр тэмдэглэж, аймгийн шигшмэл хүлгүүдийг шалгаруулсан байна лээ. Тэр талаараа манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Өнөө жил манай Завхан аймгийн 10 сум үүсч байгуулагдсаны түүхт ойгоо тэмдэглэсэн. Дээр нь Тэлмэн сум түмэн адууны баяр хийлээ. Нутгийн адууныхаа чанарыг дээшлүүлэх холбооны бодлого зорилт дээрээ үндэслээд бид Завхан аймгийнхаа морьдын чансааг тогтоох томоохон уралдааныг анх удаа зохион байгуулсан. Завхан аймгийн “Шигшмэл хурд” уралдаанд 24 сумаас төлөөлөл 2000 гаруй хурдан хүлэг ирж оролцлоо. Их насанд л гэхэд 200 гаруй морь мордсон. Ер нь
хамгийн цөөн нь даага 150 хүргэж уралдлаа. Энэ дүнгээс л харахад чансаа өндөртэй байж, үнэхээр шигшмэл хурдан хүлгүүдээ тодруулж чадсан гэж бодож байгаа. Уралдааны цар хүрээгээ өргөн байлгах, уяачдынхаа урмыг сэргээх үүднээс дээд гурван насны түрүү морьдоо жийп машинаар, бага гурван насны түрүүгээ таван сая хүртэл төгрөгөөр шагнасан нь уяачдаас ихээхэн талархал хүлээсэн. Цаашид энэхүү уралдаанаа уламжлал болгон зохион байгуулж байхаар болсныг хэлэхэд таатай байна. ММСУХ жил бүрийн наймдугаар сарын 9-нийг уяачдын өдөр болгон зарлаж байгаатай холбогдуулан наймдугаар сард уяачдынхаа баярыг тэмдэглэнгээ төвийн бүсийн шигшмэл хурд уралдаанаа хийдэг болъё хэмээн бодож сууна.
-Баруун бүсийн уралдаанд Завханы, тэр дундаа Сантмаргазын уяачид амжилттай наадсан. Ер нь морин жил Очирваань нутгийнханд хэр ээлтэй байв?
-Баруун бүсийн уралдаанд манай Завханчууд жил болгон тогтмол амжилттай оролцдог. Ховд аймагт болсон энэ жилийн уралдаанд МУ-ын Алдарт уяач Борнойн Баасанжав амжилттай наадан, МУ-ын Манлай уяач цолны болзлоо биелүүлсэн. Мөн Яруу сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч Даш-Өлзий Алдарт маань нэлээд хэдэн айраг авлаа. Хонь жилийн босгон дээр Завхан нутгаас дахин хоёр Манлай уяач төрөх болов уу хэмээн хүлээж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн ажилд нь амжилт хүсье. Замдаа сайн яваарай.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо ч баярлалаа. Манай аймгийн уяачдын тухай сайхан сэтгүүлийг гаргаж өгсөн явдалд талархал илэрхийлье. Уяачид маань сэтгэл их өндөр байгаа. Та бүгдийг дахин дахин ирж, бидэнтэй хамтран ажиллаж байгаарай хэмээснийг энэ дашрамд уламжилъя.
-Урьсанд баярлалаа. Замын хүн саатах Завхан нутагт очихдоо баяртай байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна