Сумын Алдарт уяач Х.Сүхбаатар: Манайхан дөрвөн түрүү, 12 айраг хүртэн сайхан наадлаа
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хийморилог уяачид түүхт 90 жилийнхээ ойн баяр наадамдаа 16 айраг хүртэж одтой сайхан наадсан. Тэдний нэг нь сумын Алдарт уяач Хачингийн Сүхбаатар юм.
-Эрдэнэцагаан сумынхаа түүхт 90 жилийн ойд даага түрүүлгэсэн Алдартад баяр хүргэе?
-Баярлалаа. 90 жилийн ойн баяр наадам сайхан болж, олон газрын шилдэг хүлгэд ирлээ. Дааганы уралдаанд улаан үрээ маань түрүүлж, нутгийн олноо баярлууллаа. Сайхан байна. Даагыг маань Лхамзавын Амаржаргал гэдэг дүү хүү уясан. Унага байхад нь харчихаад “ахдаа уяж өгнөө” гэж байсан юм. Тэгээд өөрөө тэжээгээд, өөрөө уяад түрүүлгэлээ. Энэ дашрамд Амаржаргал дүүдээ баярласнаа илэрхийлье.
-Таны мэндийг хүлээн авах бизээ. 90 жилийн ойдоо хэдэн насны морь мордуулав?
-Зургаан насны морь мордуулсан. Соёолон наймаар, их морь долоогоор, бусад нь арван хэд, хорин хэдээр давхилаа. Одоогоос арван жилийн өмнө 80 жилийн ойд миний ухаа шүдлэн айргийн таваар давхиж байлаа. Түүнээс хойш сумын наадамд азарга гурав орчихоод байна.
-Дааганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Дарьганга сумын харьяат, олон жил багийн Засаг дарга “солгой” Бямбаа гэж найзаасаа авсан адуу. Алтан-Овооны тахилгат аман хүзүүдэж байсан Айлтгүйн хээр гэж хурдан азарга байсан. Тэр азарганы төл улаан азарганы хүүхэд байгаа юм, миний улаан даага. Харин эх тал нь Махбуриадын улааны угшилтай гэнэ лээ. Наадмын дараа Говь-Алтай аймгийн харьяат Баянаа гэдэг залуу сонирхоод байхаар нь “зарахгүй ээ” гээд өгөөгүй.
-Эрдэнэцагаанчууд нутгийн дэвжээнээ сайхан нааджээ хэмээн баяр наадмын цуваа хараад бодож байлаа?
-Тэгсээн. Энэ жилийн тухайд үнэхээр сайхан наадсан. Зургаан насны морьдын 30 айргийн 16-г нь манайхан өөрсдөө авлаа. Хэдэн жилийн өмнө манай Эрдэнэцагаанд Хатагин гурван хошууны наадмыг хийж байсан юм. Тэгэхэд манай сум ганцхан айраг авч байлаа. Мөн Егүзэр хутагтынхаа мэндэлсэний 140 жилийн ойн баяр наадмаас хоёрхон айраг аваад бусдыг нь алдаж байсан. Тэр үед манайхан адуугаа тэжээж мэддэггүй байлаа. Сүүлийн үед залуучууд маань шинэ цагийн уяаны арга барилд сайн суралцаж байна. Түүнийгээ дагаад ч амжилт нь ч нэмэгдэж байна шүү дээ.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна