Н.Баасанжав: Уртхан амьсгал авах эрхгүй ажлынхаа стрессийг тайлах ганц арга бол миний хувьд морь болсон
“Хийморилог зочин” булангийн энэ удаагийн дугаарт МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, хүний Гавьяат эмч Начингийн Баасанжав уригдан оролцож байна. Уртхан амьсгал авах эрхгүй үхэл амьдралын зааг дээр тэмцэж байдаг хүнд ажлынхаа стрессийг тайлахаар хурдан моринд шимтэх болсон тэрээр морин жилийн уралдаанаас хоёр түрүү хүртэн одтой наадсан билээ. Ингээд Хөдөлмөрийн баатартай хагалгаанаас нь урьтаж цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Морин жил одтой сайхан наадлаа. Ямартаа ч нутагтаа болсон баруун бүсийн наадмаас хоёр түрүү хүртсэн?
-Тэгсээн. Нутагтаа болсон баруун бүсийн наадамд азарга, хязаалан түрүүлгэсэн. Бор хязаалан маань өнгөрсөн жил шүдлэндээ улсын наадамд гурваар давхисан шүү дээ. Энэ жил улсад зургаалаад Ховдод очоод түрүүлж байгаа нь энэ. Бор үрээ, хул азарганаас гадна нэг сайн их насны морь бий. Өнгөрсөн жил улсын наадамд 19-өөр давхиад, Төв аймгийн 90 жилийн ойд наймалж, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд 19-өөр давхисан.
-Нийт уралдсан морьдоосоо юу?
-Тиймээ. Би одоо байгаа харьяаллаараа Улаанбаатар бүсэд бүртгүүлчихсэн юм. Уг нь уугуул гарвалаараа баруун бүсэд бүртгүүлсэн бол дархан айрагтай байсан юм билээ. Яагаад гэхээр Улаанбаатар бүсэд 600 гаруй, баруун бүсэд 300 гаруй морь уралдсан байсан. 35-36-аар ирсэн морь айрагдаж байхад 19-т давхисныг барихгүй байх нь жаахан шударга бус л санагдаж байгаа юм. Гэхдээ яахав. Нэгэнт журам нь тийм юм чинь.
-Баруун бүсийн наадамд мордуулсан юм уу?
-Тэгсээн. Есөд орсон. Би даага, шүдлэнгээс бусад насны морьтой очоод азарга, хязаалангаа түрүүлгэж, их нас 9, соёолон дундуур давхиулсан.
-Төрийн наадмын анхны айргийг авчирсан бор үрээнийхээ удам угшлын талаар танилцуулаач?
-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын адуу. Миний шавь Ганбат эмчийн унаган адуу байгаа юм. Унага байхад нь би аваад даагандаа Дорнод аймгийн наадамд түрүүлсэн. Уяа сойлгыг нь Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэндбаатар тааруулдаг. Манай Цэндбаатар бол маш сайн уяач. Морины уяа сойлгыг тааруулахдаа тун сайн. Нарийн мэдрэмжтэй. Нэг үгээр бол мэргэшсэн хүн. Уяач гэдэг бол эмчээс дутахгүй нарийн мэргэжил юм шүү дээ. Тэр утгаар нь би Цэндбаатарыг мэргэжилдээ сайн, мэргэшсэн хүн гэж боддог.
-Юу таныг моринд ингэтэл нь шимтүүлсэн юм бэ?
-Морь гэдэг чинь хийморийн амьтан шүү дээ. Эмчийн хөдөлмөр хүнд маш их стресстүүлдэг. Тэр тусмаа зүрхний мэс заслын эмч гэдэг бол үргэлж үхэл амьдралын зааг дээр хөдөлмөрлөж байдаг. Манай багшийн хэлдгээр уртхан амьсгал авах эрхгүй ажил. Энэ их ажлын стресс тайлах ганц арга бол миний хувьд морь болсон. Цэвэр агаар, цэнгэг усыг мэдрэхийн зэрэгцээ стрессээ тайлна. Адуун дундуураа алхаж явахад ямар сайхан байдаг гэж бодно. Жинхэнэ утгаараа стресс ядаргаа тайлагддаг. Тэгээд ч би чинь зургаан настайгаасаа эхлээд 13 хүртлээ хурдны морь унасан хүүхэд шүү. Би олон газрын адуутай. Гэхдээ бусдаас ялгарах нь адуугаа тухайн бүс нутагт нь малладаг. Жишээлбэл Говь-Алтайн Хөхморьт, Завханы Дөрвөлжин, Ховдын Мянгад суманд миний адуунууд бий. Адуугаа дасан зохицсон байгальд байлгаж, тэнд уяад тэр орчмын наадмуудад уралдуулдаг. Ховдод байдаг адуугаа Завханы Дөрвөлжингийн 90 жилийн ойд уралдуулж хоёр айраг, Хөх морьтын 90 жилийн ойгоор уралдуулж нэг айраг, Ховдын Хөхморьтын наадамд уралдуулж бас нэг айраг хүртсэн. Түүнчлэн Хөхморьт суманд байдаг адууны азарга Зэрэг сумын 90 жилийн ойд түрүүллээ шүү. Энэ мэтчилэн зөвхөн улс, бүсийн хэмжээнд гэлтгүй сум орон нутгийн хэмжээнд ч гэсэн сайхан л наадаж байна. Ийнхүү олон газрын адуутай болж байгаагийн гол зорилго нь тухайн адууны генийг сонирхож судалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар азарганд ямар гүү тавибал хурдлах магадлал өндөр байна гэдгийг харьцуулж байгаа гэх үү дээ.
-Гол цөм адуу тань Дорнодод байдаг уу?
-Тиймээ. Гэхдээ Ховдын Мянгад, Говь-Алтайн Хөх морьт, Завханы Дөрвөлжин, Төв аймгийн Баян-Өнжүүлд байгаа адуунууд ч гэсэн бас л удам угшилтай. Хамгийн анх бэлгэнд ирсэн нэг үрээ маань 2006 онд Ховд аймгийн Мянгад сумын наадамд соёолондоо түрүүлж байлаа. Энэ мэтчилэн ер нь л түрүүлж айрагдаад л байна шүү.
-Бэлэгний адуу олонтой болов уу хэмээн таамаглаж байна?
-Тийм шүү. Бэлгэнд авсан адуу олон бий. Би ер нь цөөн адуу авсан хүн шүү. Ихэнх нь намайг моринд дуртайг мэдээд баярлаж талархснаа илэрхийлэн бэлэглэсэн байдаг юм. Хааяа энд тэндхийн наадам дээр явж байгаад хагалгаа хийлгэсэн хүмүүстэйгээ таарахаар сүйд болдог юм.
-Тантай уулзах гэж жил тойрон хөөцөлдлөө. Энэ их ажлын хаагуур нь зав гаргаж адуун дээрээ очиж байна вэ?
-Голдуу хагас, бүтэн сайныг л ашиглаж очно доо. Харин яг уяаны үеэр бол амралтаа тааруулаад авчихдаг юм. Манай гуравдугаар эмнэлэгт миний нэгэн адил морь сонирхдог эмч нар олон бий. Жишээлбэл мэдрэлийн мэс заслын эмч Аваажигмэд байна. Өөрөө Сүхбаатар аймгийн хүн болохоор олон сайхан хурдан адуутай. Бид хааяа морь яринаа бас./инээв/
-Гэр бүлийнхэн тань таны хоббиг хэр дэмжиж байх юм?
-Манай дүү, манай хүүхдүүд морь сонирхоноо. Эхэндээ ч төв газар төрж өссөн улс тэгтлээ ч тоохгүй байсан л даа. Харин морь айрагдаад ирэхээр татагдаад ирдэг бололтой юм билээ. Одоо бол арай өөр шүү.Гэхдээ хүүхдүүдээс илүү гэр бүлийн хүн маань моринд маш их хайртай.Бараг надаас илүү шүү. Надтай байнга цуг явна. Морь их сайн мэднэ, танина. 2-3 жилийн өмнө санагдаж байна. Хамт явж байгаад “энэ азаргыг авчихмаар байна” гэхээр нь авчихсан чинь одоо сайхан хурдалж байгаа. Манай эхнэр бас эмч л дээ. Энэ жил баруун бүсэд хул азарга түрүүлэхэд уяан дээр нь оччихсон дөрвөн мөчинд нь массаж хийгээд сууж байсан.
-Цэцэг сумын 90 жилийн ой энэ жил тохиосон. Баруун бүсийн наадмын дараа сумынхаа ойд очив уу?
-Тэгэлгүй яахав.Цэцэг сумынхаа 90 жилийн ойд хоёр түрүү, хоёр айраг авсан. Баруун бүсэд арваар орсон азарга маань түрүүлээд, бас нэг үрээ түрүүлээд, их нас дөрвөөр, соёолон аман хүзүүдсэн.
-Ингэхэд та чинь аймгийн Алдарт уяач цолоо авчихсан уу?
-Үгүй ээ. Одоогийн байдлаар аймаг, сумын наадмаас 12 түрүү, 30-аад айраг аваад байна.
-Эхнэр тань уралдаад ирсэн моринд массаж хийгээд сууж байдаг гэсэн. Харин та аль талын тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ. Хүн, малын физиологид ижил төстэй зүйл цөөнгүй биз?
-Мэдээж эмчийн хувьд уралдах морьдынхоо эрүүл мэндэд анхаарал тавилгүй яахав. Энэ бол миний үүрэг шүү дээ. Хоол ундны зохицол, цусны өтгөрөлт гээд хяналгүй яахав. Би боддог юм. Болж өгвөл морины цусны бүлэгнэлтийг уралдахаас нь өмнө үздэг болчихвол гэж. Урьд орой нь юм уу, өглөө эрт үзэж болно шүү дээ. Ингэвэл олон сайхан буян уралдааны замд эндэхгүй байх.
-Тэрийг үзэх боломжгүй юу?
-Нэвтрүүлж болно шүү дээ. Малын эмч нар энэ талаар бодож л байдаг байлгүй дээ. Хүнд бол тэрийг шууд нэвтрүүлмээр байгаа юм. Ер нь морь үхэж байгаа явдал бол хоёр л зүйлээс болж байгаа юм. Нэгдүгээрт, цус нь өтгөрөөд цусны эргэлтгүй болсноос. Хоёрдугаарт, хоол ундны зохицол.
-Уртхан амьсгал авах эрхгүй энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?
-Би жирийн л нэг хөдөөний малчин айлын хүүхэд шүү дээ. Аравдугаар анги төгсөөд оногдсон нь хуваар нь энэ. Тэр үед өөрөө ч тэнд оръё гээгүй. Тухайн үед гол нь багш нарын хуваарилалтаар л анагаахад орсон гэхэд болно доо. Дээр нь аавын “эмч болвол зүгээр шүү. Манайхан дунд сайн эм барьдаг лам нар олон байсан” гэдэг үг нөлөөлсөн байх.Тэгээд л яваад орчихсон. Зүрхний мэс заслаар мэргэшсэн тухайд бол миний багш алдарт мэс засалч, Монголын цээжний хөндийн мэс заслыг үндэслэгч, зүрхний мэс заслын тэнхимийг үүсгэн байгуулагч Шагдарсүрэн багшийн маань нөлөө дөө. Намайг сургуулиа төгсч очоод Ховдод ажиллаж байтал багш татаж авчраад зүрхний мэс засалч болгосон.
-Та долоо хоногт дунджаар хичнээн хагалгаанд ордог вэ?
-Энэ мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш 15-16 мянган хагалгаа хийсэн байна лээ. Одоогоос 2-3 жилийн өмнө гэхэд л долоо хоногт 14-15 хагалгаанд ордог байсан. Харин сүүлийн үед нас яваад бас шавь нар маань дадлагажаад долоо хоногт дунджаар 5-6 хагалгаанд орж байна. Хүний амьдрал зүрхний цохилтоор хэмжигдэж байдаг. Зүрх зогсоход хүний амьдрал дуусдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, зүрх таван минут зогсоход тэр хүн бурхны оронд явна. Харин бид 5-6 цагийн туршхүний зүрхийг зогсоогоод мэс ажилбар хийдэг. Түүгээрээ маш нарийн, хэцүү л дээ. Нэг секунд ч алдах эрхгүй.Хугацаа алдах тусмаа зүрхний сэргэх чадвар мууддаг.
-Монголчуудын хувьд зүрхний ямар өвчин илүү давамгай байдаг вэ. Тэр нь юутай холбоотой байхав?
-Зүрхний гажиг өвчнийг гурван том бүлэг болгож хувааж байгаа юм. Нэгдүгээрт, зүрхний төрөлхийн гажиг. Хоёрдугаарт, олдмол гажиг. Гуравдугаар, титэм судасны гажиг. Манайхан дээрх гурван хэлбэрийн өвчлөлийн аль алинаар нь өвддөг. Тэр тусмаа төрөлхийн гажиг бүр илүү давамгай. Долоо хоногт хавхлагийн гажгаар 7-8 хагалгаа хийгддэг. Мөн зүрхний архаг хуучтай хүмүүс олширч байна. Эдгээр нь хөдөлгөөний дутагдал идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн гэх мэт олон нөхцөл шалтгаантай. Манайхан чинь өөх тос ихтэй хоол идчихээд хөдөлгөөнөө хорьчихдог. Энэ яваандаа зүрхний өвчнөөр өвдөх суурь болж байна шүү дээ. Тиймээс болж өгвөл өөх тос багатай хоол идэж, аль болохоор идэвхтэй хөдөлж байх хэрэгтэй. Ингээд бидний ярилцах цаг дуусч байна. Хагалгаанд орох цаг болчихлоо.
-Үнэтэй зөвлөгөө өгч, их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсан баярлалаа.Ажилд нь амжилт хүсье.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
103.14.38.144
баасанжав эмчдээ болон түүний шавь нарт асар их амжилт хүсье
Reply