Аймгийн Алдарт уяач Г.Эрдэнэбилэг: МАНАЙХАНД ТАВЫН ТОО ЭЭЛТЭЙ БАЙДАГ


-АХ-ын 93 жилийн ой төрийнхөө баяр наадамд хээр үрээгээ айргийн тавд хурдлуулсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Төрийнхөө наадамд хээр хязаалангаа айргийн тавд хурдлуулсандаа маш их баяртай байна. Хээр үрээ маань Тод манлай уяач Онон ахын бэлэг. Ахынхаа уяан дээрээс мордуулж төрийнхөө наадамд айрагдууллаа. Энэ дашрамд Онон ахдаа баярласнаа илэрхийлмээр байна.
-Тод манлайтай ямархан тохиолоор нөхөрлөх болсон юм бэ?
-Эртний түүх л дээ. Олон жилийн өмнө ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсан, Онон ах хоёр Сүхбаатар аймагт очоод манайд ирж ааваар зуучлуулан хурдан азарга авч байсан юм билээ. Тэр цагаас хойш манайхан Онон ахыг мэддэг болсон. Тэгээд энэ жил Онон ахынхаа гал дээр ирж, төрийн наадмын анхны айргаа авлаа.
-Гончиг гуайн хөвгүүд цөм моринд дуртай бололтой юм?
-Тийм шүү. Бид ээж ааваасаа арвуулаа. Миний аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончиг гэж хурдан моринд дуртай, морь уядаг хүн байсан. 1980-аад оны үед Тожоогийн хээр азарга гэдгийг гурван мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэр нь тухайн үедээ бас ч үгүй хөөрхөн л өндөр өртөгтэй наймаанд тооцогдож байлаа. Манайхны харчуул таны хэлсэнчлэн бүгд л моринд дуртай улс. Гэхдээ гэрээсээ би ганцаараа уралдааны морь унаж байсан. Ах нарын хувьд морь гишгүүлэх гэх мэт арын ажил албыг хариуцдаг. Аавын маань уясан морьд аймаг, сумынхаа баяр наадамд олон айрагдсаан. Энэ дашрамд нэг сайхан бэлгэшээлтэй түүхийг хуучилъя л даа. Намайг төрдөг жил буюу 1975 онд Дарьганга сумын маань 50 жилийн ой болж аав гурван түрүү, хоёр айраг хүртэж байсан юм билээ. Би чинь долдугаар сарын 7-нд буюу их сунгааны өдөр төрсөн хүүхэд байхгүй юу. Түүнээс хойш арван жилийн дараа 1985 онд аавынхаа уясан морьдыг унаж уралдаад шүдлэн түрүүлгэж аавыгаа баярлуулж байсан. Тэр жил манай морьдын уяа сойлго нь буруу байсан уу, сайн давхихгүй байж байгаад хамгийн сүүлд шүдлэн уралдаж, үрээ маань түрүүлэхэд аав их баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Адуунд дуртай ах дүүсийнхээ амжилтыг салхийг хагалж, төрийн наадмын өмийг нээсэн нь Г.Чинзориг ах тань байх хэмээн таамаглаж байна?
-Тиймээ, 1999 оны улсын баярт ахын маань Өлгөр хүрэн соёолон айргийн таваар давхиж манайханд төрийн наадмын анхны айргийг авч байлаа.Түүний дараа 2003 оны наадамд ахын Буган халиун даага мөн тавласан. Ер нь ажиглаад байсан манайханд тавын тоо ээлтэй байдаг юм байна шүү. Энэ жил ч гэсэн миний үрээ айргийн таваар давхилаа.
-2010 оны Сэцэн ханы хурдад Шуурган хонгор чинь хэдээр давхилаа?
- Миний Шуурган хонгор зүүн бүсийн уралдаан болон Егүзэр хутагтын наадамд тус тус түрүүлсэн. Өлзийбаяр гэдэг хүний унаган адуу байгаа юм.
-Дарьганга сум олон бэсрэг угшилтай. Унаган адуунууд хэр хурдалж байна?
-Манай унаган адуунууд сайн давхисаан. Даваахүү Тод манлайг манай аав хуурай дүүгээ гэдэг байсан. Тэгээд 1998 онд Тод манлай “ахыгаа амьд сэрүүн байгаа дээр нь цагаан юм амсуулна” гээд манай адуунаас хязаалан үрээ аваачиж улсад уралдуулаад наймлуулсан. Тэр нь азарган үрээ байсан юм. Тэгсэн Даваахүү ах “засааг нь авчихвал илүү давхих юм байна” гээд хөнгөлж, дараа жил нь морин соёолон улсын наадамд таваар давхиулж аавын минь магнайг тэнийлгэж байлаа.
-Өлгөр хүрэн чинь танай унаган адуу юм байна шүү дээ?
-Тиймээ. Ер нь манай Сүхбаатарын адуу хурдан гэдэг нь нэгэнт нотлогдчихсон. Гэхдээ аливаа зүйлд шинэчлэлт хийж байхгүй бол болохгүй шүү дээ. Тэр тал дээрээ манайхан жаахан хоцрогдох маягтай болоод байж мэдэх юм.Тиймээс энэ дашрамд нутгийн олондоо “манай адуу хурдтай. Гэхдээ шинэчлэлт хийвэл бүр илүү хурдан болно” хэмээн уриалмаар байна.
-Аймгийнхаа бэсрэг угшлуудаас авч адуугаа сэлбэсэн болов уу хэмээн таамаглаж байна?
-Тэгэлгүй яахав. Шарын Тожингийн төл бий. Ухна Манлайн буурал, Цэвэгсүрэн гуайн хээр зэрэг нутгийн хурдан азаргануудын угшлаас ч авсан. Ер нь би өөрийнхөө азаргануудыг сайн гэж боддог шүү. Дээр нь цус холтгож, чанаржуулах үүднээс ганц нэг эрлийз гүү тавьсан.
-Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гурваар хурдалж Лу.Гантөмөр сайдын нэр дээр цоллогдсон их морь танай адуу гэж дуулдана лээ?
-Тиймээ. Гантөмөр сайд моринд их дуртай хүн. Дуртай гэхэд бүр дэндүү дуртай хүн байгаа юм. Адилхан адуунд дуртай эр улс биенийгээ дэмжиж байх ёстой шүү дээ. Тэр утгаараа найздаа хээр морио бэлэглэсэн юм. Хээр морь маань манай найз Батболдын унаган адуу. Батболд найз маань мөн надад бэлэглэж байсан юм. Улсад уралдуулъя гэж бодож байсан ч жаахан таргадаад уралдаж чадаагүй.Тэгээд Онон ах зүүн бүсэд аваачиж уралдуулаад айргийн гуравт давхиулсан даа.
-Сүхбаатар аймгийн уяачидтай уулзаж байхад адуу зараагүй хүн бараг байдаггүй юм билээ. Танайхны хувьд?
-Манайхан адуу зарж үзээгүй.Ах дүү нар маань найз нөхдөдөө адуу бэлэглэж байсан ч зарсан удаагүй. Сайн санаж бэлгэнд өгсөн адуунууд очсон газраа түрүүлж айрагдлаа л гэж дуулддаг юм. Харин адуу худалдаж авч байсан нь олон шүү. Хоёр өрөө байраар ч авч л байлаа. 20 саяар ч авч л байлаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хонин жилийн уралдаануудад тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна