“DFD”ХХК-ийн захирал Д.Алтанчимэг:Бүтээгдэхүүнийхээ чанарт нүүр бардам байдаг


“Монголд үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн зочноор “Гоёл-2014” наадмын топ дизайнер шагналын эзэн“Даймонд фейшн дизайн” компанийн захирал, хатагтай Д.Алтанчимэг оролцож байна. Хараа булааж, нүд хужирласан өвөрмөц чамин загваруудаараа эчнээ танил болсон энэ бүсгүй бизнесийнхээ түүхийг хэрхэн хүүрнэхийг хамтдаа сонирхъё.
-“Даймонд фейшн дизайн” компанийн бүтээгдэхүүн чамин, бас эдэлгээтэй хэмээн үйлчлүүлэгчид тань үнэлдэг юм билээ. Шигтгээгээр бүтээгдэхүүн урлах хэний санаа байсан бэ?
-Нөхөр бид Солонгост ажиллаж байгаад ирсэн. Миний ажиллаж байсан үйлдвэр нь оёсон хувцсан дээрээ шигтгээ наадаг байсан. Үүнээс санаа авч энэ технологийг Монголдоо оруулж ирсэн.
-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Хамгийн анх зөвхөн подволкон дээр хээ угалз, соёмбо зэрэг тоотой хэдэн дүрс хийдэг байсан бол яваандаа бүтээгдэхүүний төрөл загварууд олширч, одоогийн байдлаар давхардсан тоогоор 3000-гаад загвартай болоод байгаа. Үйлчлүүлэгчдийн хүрээ тэлэхийн хэрээр бүтээгдэхүүний загвар ч гэсэн шинэчлэгдэж байдаг юм. Манай бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь 85 хувийн хөвөн даавуун материалаар хийгддэг учраас зөвхөн залуучууд гэлтгүй хижээл насныхан ч гэсэн их өмсдөг болоод байгаа.
-Олны танил хүмүүс гангарах нь цөөнгүй юм билээ?
-Манайхаар үйлчлүүлдэг олны танил хүмүүс цөөнгүй бий. Мөн хамгийн гол үйлчлүүлэгчид бол гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд. Тэд маань үндэсний хэв шинжтэй орчин үеийн донж, хийцтэй загваруудыг илүүтэй сонирхдог.
-Монголын загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч “Гоёл” наадмын хэд хэдэн удаагийн шагналтай байхаа?
-Гурван удаагийн “Гоёл” наадамд оролцож 2011 онд тусгай шагнал хүртэн, 2014 онд топ дизайнераар шалгарсан. Миний хувьд загвар зохион бүтээхдээ эртний монгол загварыг орчин үетэй нь нийлүүлэхийг эрмэлздэг. Хэрвээ анзаарсан бол манай зарим бүтээгдэхүүн дээрх хээ угалзууд эртний хаад, ноёдын хувцсан дээр байдаг шүү дээ.
-“Даймонд фейшн” компанийн өөр нэгэн гол бүтээгдэхүүн бол бэлэг дурсгалын зүйлс шүү дээ?
-Тиймээ. Үйлчлүүлэгчид маань хүссэн хэмжээ загвараараа дурсгалын жааз хийлгэх боломжтой. Бид өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа үйлчлүүлэгчдийнхээ эрэлтэнд тулгуурлан жаазны үйлдвэртэй болсон. Мөн саяхнаас сүүлийн үеийн чиг хандлагыг даган хуулган наалтын машиныг оруулж ирээд байгаа.
-Бизнесийн ашиг орлого нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжийн нийгэмд хүлээх хариуцлага нэмэгдэж байх ёстой гэдэг. Энэ тал дээр хэр анхаардаг вэ?
-Манайх 16-17 ажилтантай. Олонх нь анх нээгдсэн цагаас ажиллаж байгаа хүмүүс. Бид зах зээлийн хуулиар ажилчдынхаа ур чадвараар нь цалинг нь нэмэгдүүлдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэднийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ажилладаг. Манай үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй гурван ч хүн ажиллаж байсны нэг нь жирэмсний амралтаа аваад байгаа.
-Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Үүнд хамрагдаж чадаж байна уу. Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл, хөтөлбөр гол эздэдээ хүрдэг болов уу?
-Ний нуугүй хэлэхэд үгүй байх гэж бодож байна. Тэрхүү төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа сургаар хэд хэдэн удаа төсөл бичсэн. Харамсалтай нь аль нь ч бүтээгүй. Ер нь ихэнх аж ахуйн нэгжийн удирдлагууд миний адил бодолтой яваа байх. Тэрхүү хөнгөлөлттэй зээлд нь хамрагдаж чадахгүй учраас арга буюу банкны өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс цаашдаа иймэрхүү төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ илүү өргөн хүрээнд буюу гол эздэд нь хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг шүү.
-Утасны дуудлагаас Христэд итгэдэг гэдэг нь анзаарагдаж байна лээ?
-Тиймээ, Солонгост байхдаа Христэд итгэгчид болсон. Бидний бүхий л ажил амьдралын дээр Бурханы ивээл, ерөөл дүүрэн байдаг.
-Олны төлөө гэсэн сайхан сэтгэл өвөртөлж яваа та бүхэнд амжилт хүсье. Ингэхэд танай бүтээгдэхүүнүүдийг хаанаас авч болох билээ?
-Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүрээс болон гэрээт борлуулагчдаас авах боломжтой. Манай бүтээгдэхүүнүүд Их дэлгүүр болон хорооллын “Номин”, мөн саяхан шинээр нээгдсэн офицеруудын ордны дэргэдэх “Тэнгэр плаза” худалдааны төв, мөн ТБД андуудын хажууд Старс төвийн 4-н давхарт тус тус худалдаалагдаж байгаа. Харин орон нутагт гэвэл Замын-Үүд, Хөвсгөлд гэрээт борлуулагчийн салбар бий. Бидний хамгийн гол давуу тал бол үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа эхлээд валютын ханш, инфляцийн өсөлтийг үл харгалзан үнээ барьж байгаа явдал юм. Манай бүтээгдэхүүнүүд анх ямар үнэтэй арилжаалагдаж байсан, яг тэр үнээрээ л өнгөрсөн найман жилийн турш үйлчлүүлэгчдийн хүртээл болж байгаа.
-Уламжлалт булангийн маань урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна