Сумын цолтнуудын барилдаан шуугиан ихтэй боллоо

2014 оны 11-р сарын 05 -нд

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан сайхан боллоо. Бөх сонирхогч, бөхийн хүрээнийхний сонирхлыг ихээр татах болсон энэ барилдаанд сумын заан Х.Энхчулуун, Н.Ширчинхүү, Б.Түмэндэмбэрэл, Б.Улаалзгана, Г.Биндэрьяа, Б.Цэрэндагва нараар манлайлуулсан хүчит 640 бөх зодоглосоноос 400 орчим нь сумын цолтнууд байлаа.
Бөхийн барилдааны нэгийн давааны төгсгөлийн дүйзүүдэд сумын заанууд хоорондоо таарч барилдсан бөгөөд өрсөлдөөнтэй сайхан болсон юм.
Хоёрын даваа эхлэнгүүт Төв аймгийн Угтаалцайдам сумын залуу бөх Д.Золбаяр түрүү сарын түрүү бөх Түмэндэмбэрэл зааныг мушгиад тонгорчихов. Сумын заануудын барилдаан их өрсөлдөөнтэй, ширүүн болдог ч тогтмол шөвгөрч, өмнөх сард түрүүлсэн, өнгөтэй байгаа зааныг ийм доор унана гэж хэн ч төсөөлөөгүй биз.
Энэ даваанд Хэнтийн С.Эрхэмбаяр Багануурын Б.Батбилэгийг сугадаж мордоод, Их Богдын Б.Билэгдэмбэрэл Архангайн Д.Мөнхдалайг давхар тонгороод, “Женко”-ийн Э.Санчир Сэлэнгийн Э.Батхуягийг шуудагнаас мөргөж хөөгөөд, Дундговийн Т.Мөнхзаяа Хөвсгөлийн Г.Баянбаатарыг мушгиад, МУИС-ийн Ш.Базарсад Сүхбаатарын Г.Мөнх-Эрдэнийг өмсөөд, “Аварга”-ын Н.Бат-Эрдэнэ Ховдын Л.Цэнд-Аюушийг этээд угсруулж хонгодоод, Увсын М.Эрдэнэбилэг Дорнодын А.Бат-Эрдэнийг зүүн хөмрөөд, ИМХ-ий Ч.Азбаяр Увсын Т.Оргилыг сэнжигнээс татаж хавираад, Увсын Л.Энхсаруул Өвөрхангайн Б.Гүнсумьяаг баруун хөлд нь орж тулгуур хөлд хавсраад, Ховдын Б.Хаш-Эрдэнэ ИМХ-ий Н.Загарзүсэмийн зүүн хөлд орж цацаад, Булганы Э.Нямбаяр Ховдын О.Бямбацэрэнг мушгиж тонгороод, Архангайн Б.Зоригтбаатар Өвөрхангайн Мэндбаясгаланг давхар тахимдаад, Хөвсгөлийн Б.Сүхбат Баян-Өлгийн К.Нурланыг сугадаж тонгороод, Баянхонгорын Т.Батнасан Хэнтийн О.Эрдэнэбатыг хонгодож өргөөд, Хэнтийн Т.Дэчинжүрмэд Их Богдын Д.Уртнастыг мордоод дутуудсан ч буцааж сунгаж татаад, Ховдын Д.Балжинням Увсын Ц.Намжилдоржийг хутгаж зүтгээд давав. Мөн өсвөр үед өнгөнд барилдаж байсан Булганы Б.Түвшинтөгс, Төвийн И.Мандах, Ховдын Н.Даваасүрэн, Б.Одгэрэл, Говь-Алтайн Д.Эрдэнэтулга, Сэлэнгийн Э.Бат-Эрдэнэ нар хоёр давсан юм. Хоёрын даваанд үзэгчдийг хамгийн их шуугиулсан барилдаан нь жүдо бөхийн ОУХМ, сумын заан Д.Төмөрхүлэг, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Н.Дашдаваа нарын барилдаан байв. Н.Дашдаваа арал бяраар илүүрхэж байсан ч Төмөрхүлэг аргагүй уран барилддаг болохоо харуулж мэхийг нь дагуулж нааж хавираад давсан юм.
Гурвын даваанд Бөх Билэгтийн Г.Биндэръяа Сэлэнгийн Э.Бат-Эрдэнийг баруун талдаа даацтай тахимдаад, ИМХ-ий Н.Даваадорж “Аварга” ДС-ийн Э.Лхамжавыг хонгодож цацаад, Төвийн Б.Содхүү Архангайн Б.Зоригтбаатарыг шуудагнаас мөргөж дутуудахад дараад, “Женко”-ийн Д.Урианхай Булганы Ө.Эрдэнэбатыг мордоод, Булганы Э.Сумьяабат Завханы Д.Батбаатарыг хонгодоод, Завханы Г.Анхбаяр Их Монголын Хүчтэний Г.Эрдэнэбаярыг давхар мордоод, Төвийн П.Эрхэмжаргал Дорнодын Г.Анхбаярыг өмсөнгүүт буцааж суйлаад, Баянхонгорын Д.Цэрэнтогтох Өвөрхангайн Д.Төмөрхүлэгийг дүүгүүрдээд, Увсын Х.Эрдэнэтогтох А.Цас-Эрдэнийг мушгиж тонгороод, “Аварга” сургуулийн Б.Бадрал Завханы Ш.Доржжавыг давхар хамж цацаад, Ховдын Б.Хаш-Эрдэнэ Өвөрхангайн Б.Бямбадоржийг зүүн хөлийг авч дайраад, Увсын Д.Батмөнх Өвөрхангайн А.Бат-Эрдэнийг хамж дайраад, Төвийн И.Отгондорж Увсын М.Эрдэнэбилэгийг шахаж татаад, Говьсүмбэрийн Э.Мөнхбаатар “Соёмбо”-ын Э.Даваажаргалыг хөлд ороход нь дагуулж тохоод тус тус давав.
Дөрвийн оноолтод Бөх Билэгтийн Г.Биндэръяа нэг дэвжээний Б.Батчулууныг уран гоё дунгуйлдаж татаад, Таванханы Б.Улаалзгана Баян-Өлгийн К.Нурбекийг сэжиж хонгодоод, Бөх Билэгтийн Л.Жамбал Баянхонгорын Д.Цэрэнтогтохын ард гарч татаад, Дундговийн Э.Ариунбуян Их Монголын Хүчтэний Н.Даваадоржийг зүүн хутгаад, Хантайширын Л.Гантогоо Булганы Ц.Ганхөлөгийг дагуулж гуядаад, Их Шавь дэвжээний С.Очирбат Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнийг зүүн тахимдаж дайраад, “Женко”-ийн Г.Төрболд Төвийн Б.Содхүүг хөмрөхөд үлдээд, Баянхонгорын Т.Батнасан Их Монголын Хүчтэний С.Төмөрбаатарыг ард нь гарахад зүүн талдаа давхар ачаад тус тус давав. Энэ даваанд манлай заан Х.Энхчулуун Хэнтийн С.Эрхэмбаяртай оноолт таарч мордож дайрсан бөгөөд дөрвөн хөллөхөд нь уначихлаа гэж тайвширсан бололтой барьцаа задлатал С.Эрхэмбаяр давхар тохоод давчихав. Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын заан Т.Баттулга Говь-Алтайн Я.Бумбаярыг давхар хамаад дайрчихав. Тэрээр гурвын даваанд мөн Говь-Алтайн Э.Жүгдэрнамжилыг давсан бөгөөд өсч яваа залуу бөхчүүдийг давж үзэгчдээ баясгалаа. Дөрвийн оноолтод учраа таарсан Увсын Б.Алтангэрэл Өвөрхангайн Ч.Азбаяр нарын барилдаан сонирхолтой болж Алтангэрэлийг хавирахад Азбаяр тэнцвэр алдаад өндийсөн бөгөөд биеийн аль ч хэсгээр шороодоогүй байхад цэц Алтангэрэлийг давуулав. Өмнөх сарын барилдааны гурвын оноолтод учраа таарсан хоёр бөх энэ сарын барилдаанд дөрвийн оноолтод таарч Д.Батхүрэл заан даагаа нэхлээ. Энэ давааны төдийгүй, энэ барилдааны хамгийн уран гоё мэхийг Төв аймгийн Алтанбулаг сумын заан, Пүрэвдоржийн Эрхэмжаргал хийсэн бөгөөд Их Богд дэвжээний бөх, сумын заан Жагаагийн Алтанхуягийг өмсөн давж үзэгчдийг хөөргөсөн юм.
Тавын даваанд Увс нуурын Н.Ширчинхүү “Женко”-ийн Г.Төрболдыг гар таллаж татаад, Хөвсгөлийн Г.Батсүх Бөх Билэгтийн Г.Биндэръяаг зөрүүлж мордоод, Таванханы Б.Улаалзгана Төмөр замын А.Болдбаярыг суйлаад, Завханы Т.Дүгэрдорж “Соёмбо”-ын Э.Даваажаргалыг мушгихад сөрж мушгиж тонгороод, Увсын Б.Лхагвадорж Бөх Билэгтийн Л.Жамбалыг баруун хөлд нь орж тулгуур хөлд өшиглөөд, Их Богд дэвжээний Э.Амгаланбаатар Увсын Э.Гансүхийг зүүн мордоод, Их Шавь дэвжээний С.Очирбат Хэнтийн С.Эрхэмбаярыг баруун мордож дайраад, Дундговийн Э.Ариунбуян Хэнтийн Т.Баттулгыг зүүн сугадаж хавираад, Их Монголын Хүчтэний О.Бат-Эрдэнэ нэг дэвжээний О.Наранбаатарыг мушгиж тонгороод, Их Монголын Хүчтэний Г.Цэнддорж Бөх Билэгтийн Б.Алтанхуягийг баруун талдаа уран зайлж хавираад, Их Богдын Э.Совджамц Их Монголын Хүчтэний З.Баттөмөрийг этэж давхар тахимдаад, Завханы Г.Анхбаяр Хантайширын Л.Гантогоог зүүн мушгиад давсан бол тунасан хоёрын барилдаанд С.Доёддорж хутгаж зүтгээд М.Амарсанааг давлаа. Мөн энэ даваанд бодибилдингийн улсын аваргын мөнгө, хүрэл медальт, сумын заан Т.Батнасан Их Монголын хүчтэний Б.Цэрэндагвад амлуулан барилдаж мэхээ дутуудуулахад ард нь гарч өргөөд давснаар бага шөвөгт шалгарсан бөгөөд түүний хувьд урд өмнө нийтийн монгол бөхийн барилдаанд хоёр ч удаа түрүүлж байсан билээ. Энэ даваанд Таванханы Х.Жанболат Завханы Д.Дэмиддоржийг амлаж барилдсан бөгөөд хоёр бөх хоёр дахин барилдаж Дэмиддорж хоёр ч удаа давчихав уу гэмээр харагдлаа. Мөн Ховдын Б.Батбаяр Төвийн П.Эрхэмжаргал нарын барилдаан маргаантай болж Б.Батбаяр давсан бөгөөд энэ хоёр бөх түрүү сарын барилдаанд мөн барилдаж Б.Батбаяр давсан билээ. Тавын даваанд Завханы Д.Батхүрэл, Говь-Алтайн Г.Батмөнх, Их Монголын Хүчтэний Ж.Бямбадоньд нар амлаж барилдсан Сүхбаатарын Ч.Энхмөнх, Төвийн Ч.Чойжилсүрэн, Дундговийн Н.Наранбаяр нарыг илүүрхэн давсан юм.
Зургаагийн даваанд Таванханы Б.Улаалзгана Завханы С.Доёддоржийн баруун хөлд орж дэрлээд, Завханы Д.Батхүрэл Дарханы С.Очирбатыг гар таллаж тойруулж татаад, Говь-Алтайн Г.Батмөнх Завханы Д.Дэмиддоржийг зүүн талдаа наагаад, Хөвсгөлийг Г.Батсүх Увсын Б.Алтангэрэлийг дагаж хутгаад, Их Монголын Хүчтэний Ж.Бямбадоньд Увсын Б.Лхагвадоржийг мордоод, Дундговийн Э.Ариунбуян Завханы Т.Дүгэрдоржийг этээд, Их Богдын Э.Амгаланбаатар Увс нуурын Н.Ширчинхүүг зүүн тахимдаад, Их Монголын Хүчтэний Г.Цэнддорж Баянхонгорын Т.Батнасанг зайлахад дагаж эргээд, Их Богдын Э.Совджамц Ховдын Б.Батбаярыг мордоход дагуулж сунгаж татаад давсан бол Их Монголын Хүчтэний О.Бат-Эрдэнэ Завханы Г.Анхбаярыг мушгихад үлдээд буцааж баруун талдаа мушгиж тонгороод давснаар тонгорох мэхээ дархан гэдгийг нотоллоо.
Долоогийн даваанд Их Богдын Э.Совджамц Таванханы Б.Улаалзганыг этээд, Завханы Д.Батхүрэл Хөвсгөлийн Г.Батсүхийг дагуулж дунгуйлдаж татаад, Их Богдын Э.Амгаланбаатар Говь-Алтайн Г.Батмөнхийг баруун мордоод, Их Монголын Хүчтэний Г.Цэнддорж Дундговийн Э.Ариунбуянг этэхэд дагуулж татаад тус тус давав. Мөн Их Монголын Хүчтэн дэвжээний хоёр заан хүч үзэж Тарагтын Ж.Бямбадоньд Уянгын О.Бат-Эрдэнийг дагаж цавчиж мордоод давлаа.
Наймын даваанд Завханы Д.Батхүрэл гоцлож, Өвөрхангай Баянхонгорынхон хоорондоо хүч үзэж 1:1-ийн харьцаатай болов. Ж.Бямбадоньд Э.Совджамцыг, Э.Амгаланбаатар Г.Цэнддоржийг давсан юм.
Есийн даваанд Ж.Бямбадоньд гоцлож, Завханы Д.Батхүрэл Их Богдын Э.Амгаланбаатартай хүч үзсэн бөгөөд хөмрөхөд үлдээд баруун талдаа даацтай хавираад давав.
Үзүүрт үлдсэн хоёр бөх барьц сонгоонд хүрч Д.Батхүрэл зүүн талдаа мордоод давснаар түрүү бөхөөр тодорлоо. Сүүлийн жилүүдийн сумын заануудыг өнгөлж буй Завхан, Өвөрхангайн залуус мөн үзүүрт шалгарсан нь залгамж сайтайн гэрч биз ээ. Доржготовын Батхүрэл нэг түрүү, нэг үзүүр, мөн нэг удаа зургаад үлдсэн амжилтаар ирэх сард барууныг манлайлах болсон бол хийгүй нягт барилдаантай, хэнд ч бярдуулдаггүй онцлогтой Жигжидсүрэнгийн Бямбадоньд заан үзүүр булааж, бяр ихтэй Батхүрэлтэй барьц сонготлоо барилдаж түрүүлэх бололцоотой бөх гэдгээ нотоллоо. Мөн их шөвөгт шалгарсан Баянхонгорын Э.Амгаланбаатар өсвөр үеийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж явсан бөгөөд энэ удаад шилдэг залуусыг дараалан давж шилдэг гэдгээ харуулсан юм. Ойрд дээгүүр барилдаагүй Энхтайваны Совджамц, олон шөвөгтэй Гомбодоржийн Цэнддорж нар сайхан барилдаан үзүүлж долоо давцгаалаа.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна