Дархадын хотгорт дархлагдсан эр
А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 10 -нд
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум хэзээнээс бөхөөрөө алдартай нутаг юм. Гурван удаа зургаалсан, манлай харцага Гунгаагийн Элбэг, бяртай, аралтай начин Бямбажавын Бадрал нарын унаган нутаг, дархад зоны дундаас олон сайхан хүчтэн төржээ. Тэдний нэгэн гол төлөөлөл нь аймгийн хүчит начин Мяндалын Батцэнгэл юм.
Тэрээр нэгэн мянга есөн зуун тавин найман оны нохой жил Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг, Балбирагийн голд мэндэлжээ. Бага залуугаасаа барилдах сонирхолтой байсан тэрээр наймдугаар анги төгссөн зунаа буюу 1975 онд Улаан-Уул сумынхаа баяр наадамд зодоглон барилдаж аймгийн заан Г.Баатараар тав даван шөвгөрч сумын начин цолд хүрчээ. Түүний хойтон жил бие хаа өсч, бяр хүч нэмэгдэн наадамд зодоглосон ч урд онд начны даваанд орхисон аймгийн заан Г.Баатарт дахин амлуулж өвдөг шороодсон байна.
Хоёр жилийн ард хорин настай зодоглож сумын начин Ц.Лааганжав, сумын заан Л.Баярмагнай нараар зургаа долоо даван түрүүлж “сумын заан” хэмээх эрхэм цолд хүрч ус нутгийнхнаа баярлуулжээ. Түүнийхээ хойтон жил Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын баяр наадамд аймгийн заан Өнөрөөг орхин түрүүлж заан цолоо баталсан бөгөөд наадмын дараа болсон атарчдын өдрийн барилдаанд үзүүрлэсэн гэдэг. Улмаар ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойгоор Рашаант суманд ажиллаж амьдарч ахуйдаа Архангай аймгийн арслан Чагдагийн Содбаатар, Тариалан сумын харьяат аймгийн заан Б.Шаравдорж нараар долоо даван түрүүлж сумын наадмын гурав дахь түрүүгээ авсан байна.
1982 онд болсон Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах барилдаанд сумын заан М.Батцэнгэл сайхан барилдаж, үзэгч олноо баясгасаар 19 даваа авч, аймгийн начин цолын болзол хангасан төдийгүй “уран барилдааны шагнал” авчээ. Аймгийн начин цол хүртсэн намраа Архангай аймагт болсон “Түмэн тугалын баяр”-т 128 бөх барилдахад аймгийн арслан Ч.Чойжамба, аймгийн заан Д.Даваа нарыг шороодуулан түрүүлж начин цолондоо эзэн гэдгээ батлан харуулсан байна.
Хойтон жилийнх нь аймгийн аваргаар начин цолоо ахиулах найдвар тавин очсон хэдий ч ахин начны болзлыг давтаж, мөн “уран барилдааны шагнал” хүртсэн байна. Зун нь Рашаант суманд зодоглож сумын заан Д.Мөнхжаргал, цэргийн начин Б.Мишигдорж нараар долоо даван түрүүлсэн байна. Тухайн онуудад М.Батцэнгэл начин Рашаант суманд ажиллаж амьдарч байжээ.
1986 онд улс хувьсгалын 65 жилийн ойн наадмаар Мяндалын Батцэнгэл төрөлх сумынхаа наадамд зодоглож сумын заан Л.Баярмагнай, цэргийн начин Д.Хүрэлчулуун нараар долоо даван сумынхаа баяр наадам хоёр дахь удаагаа манлайлжээ. Тэр жил аймгийн начин Батцэнгэлийн төрсөн дүү сумын начин Батбаяр с.з Л.Пүрэвжий, с.з М.Батсуурь нарыг өвдөг шороодуулан шөвгөрөөд үзүүр бөх ц.н Д.Хүрэлчулуунд унасан байна. Энэ наадмаар нэгэн сонирхолтой тохиол гарчээ. Наадмын их шөвөгт үлдсэн сумын начин М.Батбаярын өвдөг шороодуулсан с.з Л.Пүрэвжий, с.з М.Батсуурь нар нь сумынхаа баяр наадамд олон удаа түрүүлсэн бөхчүүд бөгөөд төрсөн ах М.Батцэнгэлийг нь ч мөн цөөнгүй удаа давсан бөхчүүд байсан байна. Ахынхаа өмнөөс нь дүү нь “даага нэхсэн” бол түрүү үзүүрт ах М.Батцэнгэл нь их шөвөгт дүүг нь унагасан ц.н Д.Хүрэлчулуунаас дүүгээ төлөөлж “даага нэхэн” давжээ.
1987 онд сумынхаа наадмаар с.н З.Амараа, с.з Л.Баярмагнай нараар долоо даван сумын баяр наадмын зургаа дахь түрүүгээ хүртсэн байна. Мөн сумандаа хоёр ч үзүүрлэж, өөрийн болоод бусад сумдад дөрвөнтөө шөвгөрчээ. Чөлөөт, жүдо, самбо бөхөөр аймагтаа олон удаа түрүүлсэн бөгөөд таван аймгийн бүсийн тэмцээнд хоёр ч удаа манлайлж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан гэдэг
Ид залуудаа тэгш сайхан биетэй, хурц түргэн барилдаантай байсан бөгөөд сэнжигнээс халж сэлж тахимдах, тохой сөхөж хавирах, хүчтэй гуд татах дархан мэхтэй бөх байжээ. Начин 1983 онд Рашаант сумын наадмын долоогийн даваанд ц.н Б.Мишигдоржийг давсан барилдаанаараа тун их бахархах бөгөөд “Цэргийн начинг хөдөлгөөн дундаа хүчтэй дугтрахад гутлынх нь ул нуруун дээр минь гарч ирээд унасан юм даг. Би өөрөө ч юу болсныг ойлгоогүй. Шуундаа жаахан юмтай байсных биз” хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр аймгийн аварга шалгаруулах барилдаанд таван удаа начны болзол биелүүлж байсан нь аймгийн начин цолдоо аргагүй эзэн нь байсны гэрч юм.
Мяндалын Батцэнгэл начин малын эмч мэргэжилтэй бөгөөд аймаг орон нутагтаа 30 гаруй жил мэргэжлээрээ ажиллахдаа 1992 онд аймгийн аварга малын эмч болж байв.
Начны гэргий Буянжаргал Увс аймгийн Малчин сумын уугуул бөгөөд Монгол улсын уран барилдаант заан Өлзийн Тулгаа, улсын начин Сумъяа нартай садан төрлийн хүмүүс аж. Начин эхнэртэйгээ оюутны ширээнээс танилцаж гэр бүл болсон бөгөөд өдгөөг хүртэл төрсөн нутагтаа малын эмчээ хийсээр аж төрж байна.
Түүний хоёр хүү 2009 онд Арбулаг, Жаргалант сумдын наадамд тус бүр тав даван шөвгөрч “сумын начин” цолд хүрч аавынхаа магнайг тэнийлгэсэн гэдэг. Том хүү Хишигбат нь Арбулаг сумын наадамд с.з С.Үүртуяа, а.н Г.Батхуяг, с.з Н.Батзаяа нарыг даван шөвгөрсөн бол бага хүү Болд нь Жаргалант суманд с.н Амартайван, с.з Т.Мөнхбаатар, с.з Д.Одгэрэл нарыг шороодуулан шөвгөрч начин цолд хүрсэн байна. Батцэнгэлийн Хишигбат начин цол хүртсэн ондоо сумынхаа баяр наадамд мөн тав даван шөвгөрч начин цолоо баталсан бол түүнээс хойш Түнэл, Баянзүрх, Хатгал сумдын баяр наадамд тус бүр тав даван шөвгөрч начин цолоо дөрвөнтөө батлаж, таван сумын наадамд шөвгөрсөн байна. Магадгүй сумын наадамд тав шөвгөрсөн начин, тэр дундаа таван өөр сумд шөвгөрсөн начин тийм ч олон байхгүй болов уу. Аав нь аймгийн аваргад таван шөвөгтэй бол хүү нь сумын наадамд таван шөвөг авчээ. Мөн бага хүү с.н Б.Болд нь өсвөр багаасаа сайн барилдаж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жил эрдэм номын мөр хөөж тогтмол барилдахгүй байгаа аж.
М.Батцэнгэл начны төрсөн дүү Батбаяр нь сумын заан цолтой бөгөөд түүний хүү Цэвээнравдан, Дармаабазар нар мөн сумын заан цолтой бөхчүүд юм.
Нэгэн удмаас төрсөн олон цолтны манлай, дархадын хотгорын “дархлагдсан” бөхчүүдийн нэг аймгийн начин Мяндалын Батцэнгэлийн талаар товч өгүүлэхэд ийм байна.
Т.Түмэндэмбэрэл

9 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.126.90.97
Үнэхээр мундаг юм байна.
Reply202.126.89.60
"Үетэй" , "Уран" төрсөн Манай нутгийн сайхан бөх ах минь билээ. 1978 оны Улаан-Уул сумын баяр наадмын 6-гийн даваанд Миний төрсөн ах А/начин Ц.Лааганжавтай (тухайн үед С/начин) тухайн барилдаж 1 цаг орчим барилдаж давсан барилдаан Сумын баяр наадамд давтагдаагүй үзүүштэй болсон доо.
Reply203.91.115.49
Манай Батцэнгэл нь араггүй лясны бөх дөө дүүдээ түүний хүүхдүүддэд цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе
Reply66.181.161.113
Болд хүү нь сумын заан цолтой шүү. Хишигбат хүү нь харцага цолтой.
Reply103.229.121.95
2013 оны ном оо
66.181.161.113
Аан нийтэлсэн оныг нь анзаарсангүй
202.126.89.130
sain saihniig hvsie.
Reply202.126.89.112
Маш жудагтай монгол эр хүн дээ. Сайхан сэтгэлтэй тусархуу ахас дээдсээ сайхан хүндэлж явдаг хүн дээ
Reply203.91.115.55
Mundag bagshdaa az jargal ervvl enhiig hvsie
Reply