Аймгийн Алдарт уяач Д.Баярсайхан:Зээрд соёолонгоороо төрийн зарлигтай наадмын анхны түрүү хүртлээ
А.Тэлмэн 2014 оны 11-р сарын 17 -нд
Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн хурдан морины уралдаанд зээрд соёолонгоо түрүүлгэсэн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Баярсайхантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Говийн бүсийн наадамд соёолон түрүүлгэсэн хийморилог эрхэмд баяр хүргэе?
-Баярлалаа. Зээрд соёолон маань Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Бэххуягийн унаган адуу. Би 2011 онд эмнэг даага авч байсан юм. Тэр жилээ уягдаж ганц нэг уралдаад шүдлэн,хязааландаа өнжсөн. Энэ жил соёолондоо аймгийн хаврын уралдаанд гурвалж , суманд болсон уралдаанд мөн гурваар давхиж айрагдсан. Тэгээд Заг сумын 90 жилийн ойд очиж түрүүлчихээд даншигтаа ирсэн юм. Энэ жилийн хувьд зээрд үрээ дөрөв уралдааж хоёр түрүүлэн, хоёр айрагдлаа.
- Хурдан гэсэн адуугаараа азарга тавих нь элбэг. Ялангуяа холоос ирсэн адуугаар?
-Үр төл талаас нь бодвол мэдээж тэр нь дээр л дээ. Гэхдээ тухайн адууны өөрийнх нь амжилтыг бодвол азарга байх нь дээр үү, морь болгох нь дээр үү гэдэг сонголт хийх болно. Зээрд үрээнийхээ зохицлыг харж байгаад хөнгөлсөн нь дээр гэж үзсэн юм.
-Говийн бүсийн уралдаанд хэдэн насны морьтой очсон бэ?
-Соёолон, даага хоёртой очсон. Соёолон нь түрүүлээд, даага нь 11-ээр давхисан. Уг нь гайгүй их морьтой байсан ч хөлийг нь гэмтээчихээд мордуулаагүй.
-Зээрд соёолонгийн амжилт Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын анхны хишиг үү?
-Тиймээ. Зээрд соёолонгоороо төрийн зарлигтай наадмын анхны түрүүгээ хүртлээ.Түүнээс өмнө 2008 онд аймагт түрүүлсэн халтар азаргатайгаа очиж Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд зургаагаар давхиулж байлаа.Халтар азарга маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Чулуунбаатар гэдэг хүний унаган адуу байгаа юм. Би 2005 онд аваад хойтон жил нь Баянхонгор аймгийнхаа наадамд анх түрүүлгэж байсан. Дараа жил нь буюу 2007 онд аймагтаа аман хүзүүдээд, 2008 онд дахин түрүүлж, давхар уяагаар баруун бүсийн наадамд очиж зургаалсан. Одоо 15,16 тай азарга бий.
-Баярсайхан Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-2003 оноос эхэлж хурдан морь сонирхон уяж эхэлсэн дээ. Хамгийн анх нутгийнхаа нэг уяачаас алаг морь худалдаж аваад аймаг орон нутагтаа гайгүй сайхан давхиулсан. Түүний дараа 2005 онд миний том ах Дүгэрсүрэн Сүхбаатар аймгаас нэг шүдлэн үрээ авчирч өгсөн нь аймгийн наадамд аман хүзүүдсэн. Тэгж л ахынхаа өгсөн адуугаар анхны айргаа хүртэж байлаа. Тэр цагаас хойш халтар азаргаа хоёр түрүүлгэж, нэг айрагдуулаад, их насны морь таваар давхиулсан. Мөн миний маллагаатай морь аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн. Энэхүү амжилтаараа 2011 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ.
-Адуу тань аймагтаа ойрхон нутагладаг уу?Аймгийнхаа наадамд түлхүү наадсан байх юм?
-Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Саранбаатар гэж манай найз бий. Тэр найз маань миний морьдын уяаг тааруулдаг. Найз маань адуу малтай их зөв харьцдаг. Жилийн дөрвөн улиралд адуун дээрээ байдаг хүн.
-Хурдан зээрдийн эзний цааш цаашдын уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна