Морь шинжээч, уяач Жаал хэмээх Б.Даш
Баярмагнай 2014 оны 11-р сарын 24 -нд
Банзрагчийн Даш нь хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрж, багаасаа адуу мал маллах, бичиг үсэг суран, улмаар эрдэм номд боловсорсон хүн байлаа. Шийрийн голыг өгсөн уруудан нүүж олон сайхан адуутай, айраг цагаа нь бялхсан айлуудын нэгнь Даш гуайнх байсан юм. Хурдан мордоо сойсон айлууд нь Сөөнөн хэмээх Гомбо, Гонжий /Гомбожав/ болон Даш гуайнх гээд бүгд голоо даган гурван нуураа бараадан бууна. Жаргалтхаан нутгийнхан хэзээнээс адуу сайтай, хурдтай газар. Тэр үеийн сайн хурд болох Сөөнөн хэмээх Гомбын улаан, Чадраабал залангийн улаан, жаал Дашийн хүрэн, Гонжийн саарал болон Ц.Чанцалын саарал азарганууд нь аймаг, сумандаа нэртэй байлаа. Даш гуайг биеэр жижигхэн байсан болохоор нь нутаг усныхан нь Жаал хэмээн авгайлдаг байсан бөгөөд өөрийн хурдны удамт адуу болон морь уяж сойх эрдмээрээ нутаг усандаа гайхагдан хүндлэгдэж байснаас гадна залуу уяачдадаа өөрийн эрдмийг харамгүй хэлж сургадаг хүн байжээ.
Нэгэн жил Даш гуайн хурдан хүрэн азаргыг их сунгаанд 30 гаруй азарганаас хамгийн сүүлд ирэхэд нь нутгийн өвгөн уяач Лувсан гуай “... одоо наадахаа тавьсан нь дээр дээ...” гэхэд “За одоо л болж байна даа...” гээд хөтлөөд явжээ. Ингээд наадмын өглөө морьдоо хөтлөөд наадам руу явах болоход хүрэн азарга нь явдаггүй. Нэг хүн хөтөлж, нөгөө нь тууж наадамд очоод Даш гуай “За өнөөдөр ч азаргаа хүнээр тавиулахгүй бол ч болохгүй нь дээ...” хэмээхэд нутгийн залуу уяачид өвгөн уяач зөнөчихжээ гэж шивнэлдэж байсан гэдэг бөгөөд тэр наадамд хүрэн азарга нь гарсан цагаасаа манлайлан хол тасархай түрүүлэн ирж байсан түүх байдаг. Мөн хаврын нэгэн наадмаар Даш гуайн таван их насны /нэг нь хүнд өгсөн морь нь/ морь дараалан айрагдан түмнээ гайхашруулж байжээ. Улсын наадам гэдэг тэр үеийн уяач, малчин хүнд их том даваа байлаа. 1959 онд Даш гуай улсын наадмыг хязаалан, соёолон халзан үрээтэйгээ зорьж, нутгийн дүү Г.Манал Сөөмөн хэмээх Гомбын адууны соёолон хүрэн үрээ авч явжээ. Давхил сунгаанд урд нь ордоггүй байсан Маналын хүрэн соёолон үрээ тэр жилээ улсын наадамд түрүүлж, харин Даш гуай ар гэрийн гачигдал гарч морьдаа аваад буцсан байдаг. Хожим Маналын хүрэн үрээ нь Төв аймгийн Эрдэнэ сумын яач Гэсэрвааньд очиж уягдан олноо алдаршсан хүлэг болсон билээ. Даш гуайн адууны удам болох Цэдэн-Ишийн хүрэн, Д.Сандагдоржийн халзан болон Н.Цэрэндоржийн халзан гээд олон хурдан хүлэг аймаг, сумын наадмуудад айрагдаж, түрүүлж байсан. Эдгээр адууны үр удам болон Б.Даш гуайн морь уях эрдэм нь үе залгамжлан явсаар байгаа бөгөөд үр сад нь түүний нэрэмжит ургийн наадмыг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна