Т.Батзоригийн хар бор

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 04 -нд

АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд хээр үрээгээ түрүүлгэсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хар бор даага эрлийз бага насны ангилалд аман хүзүүнд хурдалсан билээ.
Хар борын эх нь Алдартын унаган бор гүү. Бүр тодруулбал өнөө жил айргийн гуравт хурдалсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Жадамбын Бат-Эрдэнийн ногоон үрээний төрсөн эгч бор гүү юм. Харин эцэг нь Атланта нэртэй хүрэн халзан Англи азарга байсан аж. Хар бор үрээ улсын наадмын дараа “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаад  хурдалсан юм.
"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна