Гүүний маллагааны онцлог
А.Тэлмэн
Араб, Будённый азарганд хураалгасан монгол үүлдрийн гүүнд дараах тэжээллэг, маллагааны горимыг мөрдөн ажилласан юм.
Гүү хээлтүүлэх үеийн маллагаа нь 4 дүгээр сарын 15-наас 7-р сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд байгалийн бэлчээрийг ашиглуулахын зэрэгцээ өглөө, оройд 2.0-2.8 кг тэжээлийн нэгжтэй тэнцэх хүчит тэжээл өгнө. Зайсангийн амны энэхүү бэлчээр нь маш их тахлагдсан, бэлчээрлэх талбай хомс учир, гүүний ороог жигдрүүлэхийн тулд хангалттай тэжээлээр тэжээх нь чухал байсан болно. Харин бэлчээр хүрэлцээтэй, ус хужир элбэг, гүүний тарга хүч хэвийн бол нэмэгдэл тэжээл өгөх шаардлагагүй.
Хээлтүүлгийн дараах үе буюу хээлийн эхний хагасын маллагааг 7 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 15 хүртэл дан бэлчээрийн маллагаанд үргэлжлүүлэв. Дээрхи азарганд хураалгасан гүүг тусд нь суурилж, ямарч адуунд ойртуулахгүйгээр өдөр нь хоньчлон хариулж, шөнө нь манах шаардлагатай.
Хээлтэй үеийн маллагааг 2 бүлэг болгож зохион явуулав.
А. Бэлчээрийн маллагаанд үргэлжлүүлэн маллаж унагалуулах
Б. Тухайн оны 12 дугаар сарын 20 хүртэл байгалийн бэлчээрт маллаж, улмаар дан байран маллагаанд тэжээх. Энэ бүлэгт эрлийз гүүг хамруулав. энэ бүлгийн гүүнд дараах жор, норм бүхий тэжээлээр тэжээж байв.
7. Байран маллагаанд дахь хээлтэй эрлийз гүүний тэжээх норм, жор
Үүлдэрлэг байдал Норм т/н-ээр Тэжээлийн нэр, кг
Хадлангийн өвс Хивэг Эрдэс гр
Эрлийз 7.8 12.0 4.0 0.02
Манай орны нөхцөлд гүүний хээл авалт, хээлтэй явах хугацааны эхний хагас нь бэлчээр ус сайтай зун намрын улиралд байдаг тул хээлтэй гүүнд арчилгаа маллагаа төдийлөн их шаардлаггүй. Харин хээлийн хоёрдугаар хагасаас өвөл, хаврын улиралд эхлэдэг тул гүүний арчилгаа маллагаа, нөмөр дулаан, хунхтай, нам дор аараг хөндийг сонгох ба цасны нимгэнийг дагуулж маллах нь зохистой. Хаврын улиралд хээлтэй гүү эрт ногоо идэхүйц шавар намаггүй, цасан шуурга, хүйтэн хавсарганаас хамгаалах, нөмөр дулаан газрыг бараадуулж маллах шаардлагатай. Гүү ихэвчлэн 4-5-р сард төллөх тул хүний гар ажиллагаа төдий л их шаардлагагүй.
Эрлийз гүүг хээлтэй үед нь сайн тарга хүчтэй байлгах боловч эхийн хэьлийд хэтэрхий таргалуулахгүйгээр унагаа гардан авч бойжуулах явдалд онц анхаарвал зохино. Эрлийз болон цэвэо үүлдрийн азаргаар гишгүүлсэн монгол гүүг унагалахаас 20-25 хоногийн амна байнгын хараа хяналтанд тогтмол байлгах шаардлагатай. Хээлтэй гүүг думтаг тэжээлээр тэжээх нь хээлийн хугацааг уртасгаж, хээлийн өсөлт хөгжилтийг саатуулан гүүний тарга хүч, эрүүл мэнд алдагдахаас гадна гарах унаганы бие бялдар суларч доройтоход хүрнэ. Хээлтэй гүүний бодисын солилцоо ердийн үеийнхээс маш их өөрчлөгдсөн байх учир тэжээлийн шим бодисын хэрэгцээ хээлийн өсөлтөд нь буюу эхийн өөрийн биед нь их хэмжээгээр шаарддаг бөгөөд хээлийн 5-6 сартайгаас эхлэн гүүний амьдын жин 10-12 хувь нэмэгддэг. Хээлтэй эрлийз гүүний мэжээллэгийн жорд уураг, витамин, эрдэс бодисоор баялаг тэжээл өгөхөөр тооцож нэг тэжээлийн нэгжид 75-80 гр шингэх уураг ноогдуулан тэжээх ба гүүний хээлтэй үед нь эрдэс бодис, витаминаар хангахын тулд загасны тос, соёолуулсан үр тариа илүү тохиромжтой тул нэг тэжээлийн нэгжид 4-5 гр фосфор, 7-8 гр кальц, 100 кг амьдын жинд 16-20 мг каротон ногдохоор бодож хоногт 15-20гр давс өгч сайн чанарын өвсөөр тэжээнэ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…

Сэтгэгдэл бичигдээгүй байна