Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга: Нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр 90 бүтээлч ажил гүйцэтгэсэн
А.Тэлмэн
Төв аймгийн Угтаалцайдам сум түүхт 90 жилийн ойгоо өнгөрсөн долдугаар сард өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус сумын Засаг дарга Н.Гантулгатай ярилцсанаа хүргэж байна.
-2014 оныг иргэдийн оролцоот бүтээн байгуулалтын жил болгон зарласан нь 90 жилийн ойдоо барьсан бэлэг үү?
-Тиймээ. Түшээт хан аймгийн Халиугчин Боролзой уулын хошуу буюу Угтаалцайдам сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 90 жилийнхээ түүхт ойг угтан сумын ИНХ-аар “2014 оныг түүхт ой, иргэдийн оролцоо, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж 90 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүллээ. Угтаалцайдам сумын маань 90 жилийн ойн баяр наадам гурван өдрийн турш үргэлжилэн өргөн дэлгэр сайхан болж нутгийн ард иргэд, зочид төлөөлөгчид маань эрийн гурван наадмаараа тэгш сайхан наадлаа.Хурдан морины уралдааны тухайд уламжлалын дагуу зургаан насны морьд уралдсанаас гадна орон нутгийн онцлогоо харгалзан үзэж, эрлийз бага, дунд ангилалын морьдын уралдааныг нэмж зохион байгуулсан. Манай сумынхан адууныхаа чанарыг сайжруулах хурдыг нь нэмэгдүүлэх үүднээс сүүлийн хоёр гурван жил багагүй ажил хийсэн. Жишээлбэл, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын бэлэглэсэн эрлийз азарганы түрүүчийн төлүүд одоо даага болчихсон. Мөн манай сумын нэлээд хэдэн уяачид шинэ цагийн шүдлэнгүүдтэй. Үүнийг нь харгалзан үзэж, адууны төлөө хөрөнгө мөнгө, цаг заваа зориулсан уяачдаа хохироохгүй байх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан.
-Үндэсний бөхийн барилдаан ч гэсэн нэлээд өргөн болсон дуулдсан?
-Нутгийнхаа ойд ирсэн ахмад бөхчүүдээ урамшуулах үүднээс 45-аас дээш насныхны дунд ахмадын барилдааныг зохион байгуулсан. Мөн зөвхөн Угтаалцайдам сумаас төрсөн бөхчүүдийн дундн барилдаан зохион байгуулсан.
-Гадны бөхчүүдийг барилдуулаагүй хэрэг үү?
-Яг 90 жилийн ойн 128 бөхийн барилдаанд нутаг орны болон насны хязгаар заагаагүй. Насанд хүрэгчдийн дунд ахмад, нутгийн, ойн гэсэн гурван төрлийн барилдааныг зохион байгуулсан. Өсвөрийн бөхийн барилдааныг ч гэсэн насны ангилалаар гурван хэсэг болгон зохион байгуулсан. Манай сумаас МУ-ын Аварга Давгацэрэнгийн Хадбаатар, МУ-ын Заан олноо Үст хэмээн алдаршсан Чойнпил, Улсын начин Цэрэнгийн Хас нарын улсын цолтнууд төрсөн гарсан байдаг. Чойнпил Зааны хувьд Дэлгэрхаан сумаас шилжин ирж манай суманд олон жил ажиллаж амьдарч байсан юм билээ. Мөн МУ-ын Дархан аварга Шаравын Батсуурь гуай манай суманд ажиллаж амьдарч байсан.
-90 бүтээлч ажлыг төлөвлөж, түүндээ хүрсэн гэсэн. Зарим нэгээс нь дурдаач?
-90 жилийн ойн бэлтгэл ажил “Угтаалцайдамын аялгуу” хандивын тоглолтоос эхэлж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогцолмаа гуай ирж ая дуугаа өргөсөн нь нутгийн олныг ихэд хөглөсөн. Өөрөөр хэлбэл төр түмэндээ хүндлэгдсэн 90 настай энэ сайхан буурал нутаг орныхоо ойн арга хэмжээнд өөрийн биеэр ирж ая дуугаа өргөсөн нь үнэхээр бахархалтай сайхан санагдсан байх. Ийнхүү амжилттай эхэлсэн ойн арга хэмжээ олон бүтээлч ажлаар өрнөсний нэг нь иргэдийнхээ дуу хоолойг илүүтэй сонсох зорилготой иргэний танхим байгуулж, захиргааныхаа бүх өрөөнүүдийг камержуулан төрийн үйлчилгээг илүү ил тод, нээлттэй болгосон явдал юм. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Атарчдын талбай”-г байгуулж хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой болголоо.Энэхүү талбайдаа 90 жилийн ойн баярын хурал, шоу тоглолт, концерт зэрэг арга хэмжээнүүдээ зохион байгуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн өөр нэгэн ажил бол нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс сумын спорт заалыг бүрэн засварт оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдээр тохижуулсан явдал юм. Түүнчлэн 90 жилийн ойгоо угтан цэвэр бохир усны шугамд холбогдсон 20 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, сумынхаа ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3.5 км сайжруулсан зам тавилаа. Мөн нэг онцлууштай арга хэмжээ 50 жилийн хур хогноосоо салсан явдал юм. 1961 онд Угтаалын сангийн аж ахуй анх үүсгэн байгуулагдаж, саяхныг хүртэл 12 га газрыг хогийн цэгийн зориулалтаар ашигласаар ирсэн. Хагас зуун жилийн хур хогноос салгах ажлыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд 11.5 га газрыг цэвэрлэн бэлчээрт шилжүүлж, 0,5 га газарт нүх ухаж булшлах аргаар хогноос нь салгалаа. Мөн өөдлөх айл үүднээсээ гэсэн уриа дэвшүүлж, албан байгууллагууд болон айл өрхүүдийн хашаа байшинг будаж,засахын зэрэгцээ Уушиг хайрхан уулын бэл буюу угталтын хаалганаас сумын төв хүртэл гурван км зайд 500 ширхэг улиас тарьж, сумын төвд байдаг хашаануудадаа олон төрлийн жимсний мод суулгасан.
-Ой нэрийн дор төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж байсан гэсэн хардлага бас бий?
-Орон нутгийн хөгжлийн сангаас сумын ой баяр наадмыг зохион байгуулахад зориулж таван сая төгрөг төсөвлөсөн байдаг.Түүнийгээ л зарцуулсан. Харин нутаг орноо гэсэн сэтгэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр 200-гаад сая төгрөгийн хандив цуглуулж, цөөнгүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Жишээлбэл “Уушиг хайрхан” компани сумын угтах хаалгыг хийж өглөө. Энэхүү хаалгаа шүтлэгт хайрхан Уушиг уулынхаа бэлд хийж, газар тариалангийн орон гэдгээ бэлгэдэн тариан түрүүгээр чимэглэхийн зэрэгцээ дөрвөн хүчитний чулуун сийлбэрээр хамгаалуулсан. Мөн Рэнцэндорж захиралтай “Элсэн цагаан” компани ёслол хүндэтгэлийн өргөө байгууллаа. 2011 онд Рэнцэндорж захирал Хадбаатар Аваргын 60 насны ойгоор Угтаалцайдам сумандаа 10 ханатай сийлбэртэй гэр бэлэглэж байсан юм. Энэ жил түүн дээрээ түшиглэн ёслол хүндэтгэлийн өргөө байгуулж, сумын 90 жилийн түүхийг өгүүлсэн 90 гэрэл зургаар чимэглэж, есөн хөлт цагаан тугаа залсан. Бид цаашид энэхүү хүндэтгэлийн өргөөндөө 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа хүүхдүүдээ иргэний тангараг өргүүлэхийн зэрэгцээ, шинээр гал голомтоо бадрааж байгаа залуусынхаа гэрлэлтийг батлах, цагаан сар, наадам зэрэг үндэсний том баяр ёслолын үеэр төрийн одон медаль шагнал хүмүүсийнхээ шагналыг гардуулж байх юм. Бас Буян-Өлзий захиралтай “Чандмань дөл” компани 20 сая төгрөгөөр 11 нэр төрлийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тоглоомын талбай байгуулж өгсөн. Мөнхсайхан захиралтай “Мөнх шижир тариа” компани усан оргилуур барьж зургаан сая төгрөгийн өртөгөөр тоноглож өгсөн. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс гадна нутаг орноо гэсэн сэтгэлтэй хувь хүмүүс бүтээн байгуулалтын ажилд маш их дэмжлэг үзүүлсэн. Жишээлбэл, Халтар гуайн үр хүүхдүүд Баянхангай болон Угтаалцайдам сумын хилийн заагт буюу Мэргэний овоон дээр хүндэтгэлийн багана босгож өгсөн. 90 жилийн ойн үндэсний сурын харвааг Түмэн-Өлзий захиралтай ”?????”, харин шагайн харвааг улсын мэргэн Батбилэгийн Дугарсүрэнтэй нэгэн үеийн төгсөгчид зохион байгуулсан. Харин насанд хүрэгчдийн барилдааныг Ц.Энхболд захиралтай “Баян тос Монгол” компани, хүүхдийн барилдааныг аймгийн заан Тувааны Болдбаатар, сумын ахмад заан Рээллхүмбэ гуайн үр хүүхдүүд, ахмад бөхчүүдийн барилдааныг сумын заан “Худагын” хэмээх Жамъяансүрэн зааны үр хүүхдүүд зохион байгуулсан. Энэ мэтчилэн нутаг орныхоо төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг ивээн тэтгэлгээр ойн арга хэмжээ сайхан болсон. Сайны хажуугаар саар гэгчээр манай суманд үйл ажиллагаа явуулдаг зарим нэг ААН-үүд тодорхой хэмжээний хандив амлачихаад түүндээ хүрэлгүй шударга бус байдал гаргасанд жаахан харамсч байгаа. Гэхдээ ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр түүнийг яриад яахав.
-Өнгөрсөн жил төрийн наадамд даага айрагдуулж байсан. Сум орон нутгийнхаа ойн баяр наадамд ямар амжилттай наадсан бэ?
-Хязаалан айрагдсан. Гэхдээ би ажил ихтэй байдаг болохоор тэр бүр өөрөө оролцож чаддаггүй. Миний морьдыг олон түмэндээ “Амгаа” хэмээн алдаршсан С.Сүхбаатар, Онгонбаатар, Пүрэвбат нарын сумын Алдарт уяачид уядаг. Энэ дашрамд сум орон нутгийнхаа ойд амжилттай наадсан нийт уяачдадаа баяр хүргэж амжилт хүсэхийн зэрэгцээ Сүхбаатар,Онгонбаатар, Пүрэвбат нартаа талархаж явдгаа илэрхийлье. Ажлын ачаалалаас болоод уяаны ажилд тэр бүр оролцож чаддаггүй ч нутаг орныхоо адууны удам угшлыг сайжруулахын төлөө чамгүй хөрөнгө зарцуулж, сэтгэл зүрхээ зориулж явдгийг манай сумынхан мэднээ. Монгол эр хүний хийморийг хурдан хүлэг морь нь өргөж явдаг гэдэг шүү дээ. Тэр утгаараа бэлгэшээж явдаг. Манай Угтаалцайдам сум бол эрт дээр үеэсээ хурдтай нутаг. 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадмын дааганы уралдаанд манай сумын гурван үрээ айрагдаж байсан юм билээ. Мөн 1998 оны баяр наадамд Баасандашийн хул соёолон түрүүлж байсан бол МУ-ын Алдарт уяач Лхүндэв хурдан хонгор морио анхны “Их хурд” уралдаанд мөн түрүүлгэж нутгийнхаа нэрийг дуурсгаж байсан сайхан түүх бий. Өнгөрсөн жил гэхэд миний бие төрийнхөө наадамд хул даагаа аман хүзүүнд хурдлуулсан. Ингээд бодоход манай сумаас хурд тасрахгүй үргэлжилж байна гэж боддог шүү.
-Хурдан хүлгийн босоо цагаан хийморь Угтаалцайдамчуудыг үргэлж ивээж явах болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
21 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
21 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

202.179.26.196
Гантулгаа чи олон хүн хулхидаж булайгаа дэлгэж яваа луйварчин чи бушуухан авсандаа ороосой энэ дэлхий чамайг даахгүй шүү
Reply