Сумын Алдарт уяач Л.Хишигсүрэн: Унаган азаргаа айрагдуулж машинаар мялаалгалаа
А.Тэлмэн
Түүхт 90 жилийн ойдоо амжилттай наадсан Төв аймгийн Угтаалцайдам сумын хийморилог уяачдын нэг сумын Алдарт уяач Л.Хишигсүрэнтэй ярилцсан юм.
-Сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд хурдан хээр азаргаа айргийн дөрвөөр хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.Миний хул хээр азарга Угтаалцайдам сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, намайг болон нутаг орныхныг минь баярлууллаа. Хээр азарга маань миний өөрийн унаган адуу. Эцэг хүрэн азарга нь сум орон нутгийнхаа наадамд түрүүлж айрагдаж байгаагүй ч дээгүүр давхидаг хурдан хүлэг бий. Харин эх нь Жаргалантын морин зоводын гаралтай хар гүү байсан юм.
-Хээр азарганы амжилтын гараа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Дааган цагаасаа уягдсан адуу байгаа юм. Тэр жилээ сумынхаа наадамд түрүүлээд, Борнуурын наадамд ес, Залуучуудын наадамд зургаагаар тус тус давхисан. Ер нь соёолонгоосоо хойш л тогтмол амжилттай наадаж байгаа адуу даа. Соёолонгийнхоо өвөл гурав уралдаж нэг түрүүлж, нэг айрагдаад хавчигтаа сумынхаа наадамд айрагдсан.
-Энэ жил хэдтэй адуу вэ?
-Есөн настай.Сумын ойгоос өмнө хавар нэг уралдаад айрагдсан. Би ер нь хол явж чаддагүй хүн байгаа юм.
-Сумынхаа баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
- Азарга, даага хоёр мордуулсан. Азарга нь айрагдаж, даага нь хорь гаргаж давхисан даа.
-Энэ жилийн наадам өмнөх ойн баяр наадмуудаасаа юугаараа давуу болсон бэ. 90 жилийн ойн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Олон газрын уяачид ирж оролцсон өргөн дэлгэр сайхан наадам болсон. Одоогоос 10 жилийн өмнө 80 жилийн ойгоор би хээр азарганыхаа эцэг хүрэн азаргыг есөөр, бас нэг шүдлэн үрээ зургаагаар давхиулж байлаа. Энэ жилийн хувьд хээр азарга маань айрагдаж машинаар шагнуулсан.Нас болгонд хамгийн дээгүүр давхисан нутгийн адууны эзнийг машинаар шагнахаар шийдсэн юм билээ. Тэр дагуу миний хээр азарга дөрвөөр давхисан ч Угтаалцайдамынхаа азарганууд дундаасаа түрүүлсэн хэмээн үзэж портер машинаар мялаасан. Морь уясан цагаас хойш чамлахааргүй олон айраг түрүү хүртэж, мотоцикль, зурагт тэргүүтнээр шагнуулж байсан ч анх удаа машин авлаа. Сэтгэл өндөр сайхан байна.
-Хээр азарганы эзэн хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би мэдээ орсон цагаасаа мал маллаж байгаа хүн. Миний эцэг морь мал уяж байгаагүй ч хүүхэд байхдаа хурдны морь унаж байсан гэдэг. Харин миний хувьд багадаа морь мал унаж байгаагүй ч залуугаасаа улс дуурайж морь уяж байгаа хүн. Энэ хавьдаа буюу Залуучууд, Атар, Баянцогт, Баянчандмань, Борнуур зэрэг сумдаар нааддаг. Аймаг, улсын наадамд уралдаж байгаагүй. Морь уясан цагаас гаргасан амжилтыг үндэслэж сумын Алдарт уяач цолыг нэлээд хэдэн жилийн өмнө авсан.
-Баярын сэтгэгдлээсээ хуваалцсан танд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №59
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна