Нийслэлийн МСУХ-г үүсгэн байгуулагчид “Эрдэнийн очир” одонгоор энгэрээ мялаалаа
А.Тэлмэн
Нийслэлийн МСУХ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан холбооны тулгын чулууг тавилцсан МУ-ын Алдарт уяач Б.Цэдэв, “Шинэ дэлхий холдинг" ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Л.Алтанхуяг, Б.Эрдэнэ-Очир, Л.Ганзориг, Б.Тэрбиш нарын таван хүнийг ММСУХ-ны дээд шагнал болох “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан болон тэргүүлэгчид, Улаанбаатар хотын удирдлагууд албан ёсоор гардуулж хүндэтгэл үзүүлжээ.
Нийслэлийн МСУХ 2014 оны нэгдүгээр сарын 25-нд удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийн үйл ажиллагаагаа өргөжүүлж “Хангарьд-2014” уралдааныг анх зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчаар Л.Очирсүрэн, монгол түмэндээ Хилэн хар азаргаараа танигдсан, аймгийн Алдарт уяач А.Отгонбаяр нар ажилласан юм. Тэдний хичээл зүтгэлийг ММСУХ-ноос өндрөөр үнэлэн "Эрдэнийн-Очир" одонгоор шагнасныг мөн энэ үеэр гардуулсан юм.
Түүнчлэн төр засагтаа ажил хөдөлмөрөө үнэлүүлж Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан Хяналтын зөвлөлийн дарга, Гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан дэд тэргүүн Л.Наранбаатарт баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.
2014 онд нийслэлийн МСУХ-ны хамт олон уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлын хангах зорилгоор тэдний бодит амьдралыг харуулсан таван цуврал баримтат кино “Яндаг фильм” студитэй хамтран бүтээхийн сацуу Өлзийт хороолол дахь далангийн замыг засаж янзалсан байна. Энэ ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн “Түмний эх”, “Талын хүлэгч”, “Ажнай”, “Макс”, “Босоо хүлэг”, “Их салхин”, “Боржигоны хурд” зэрэг гал уяаны хамт олонд болон МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал нарт талархсанаа илэрхийлнэ билээ. Дашрамд сонирхуулахад Өлзийт хорооллын замыг цаашид арчлалт хамгаалалтандаа авч, засварын ажлыг нийслэлийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хорооллын удирдлагууд, ард иргэдтэй хамтарч 2015 ондоо үргэлжлүүлэн хийх аж.
Мөн уламжлал ёсоороо “Хангарьд” уралдаанаа зохион байгуулах бөгөөд товыг тэргүүлэгчдийнхээ хурлаар тогтож, албан ёсоор ММСУХ-нд батлуулахаар өгчээ.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна