Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Энэ жил одтой сайхан наадсан
А.Тэлмэн
Төв аймгийн Угтаалцайдам сумынхаа 90 жилийн ойд одтой сайхан наадсан нутгийн хийморилог уяачдын ярилцлагыг хүргэж байна.
-Сумынхаа ойд их насны морь түрүүлгэн, нутгийн олноо баясгасан танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулахгүй юу?
-2009 онд манай ээжийн төрсөн дүү Гантөмөр ах маань хязааланд нь бэлгэнд өгсөн адуу байгаа юм.Тэр хавраас нь эхэлж уяад цэргийн баярт зориулсан багийн өдөрлөгийн уралдаанд түрүүлгэж, соёолон морь намар нь Баянцогтын цэцэрлэгийн 50 жилийн ойд аман хүзүүдээд, Атарт болсон уралдаанд таваар давхисан.Тэгээд энэ жил сумынхаа 90 жилийн ойд түрүүллээ.
-Даага, шүдлэндээ яаж давхиж байсан гэдэг вэ?
-Ерөөсөө уягдаж байгаагүй битүү адуу. Эцэг нь морин тойруулга гаралтай хээр халзан азарга.Харин эх нь манай адууны угшилтай ногоон гүү байгаа юм. Сумын 90 жилийн ойн баяр наадмын дараа Булган аймгийн Дашинчилэн сум руу явж наадаад их морь маань 24-өөр давхиж, зээрд соёолон маань айрагдсан. Тэр зээрд соёолон өмнө нь сумын ойд мөн айргийн дөрвөөр давхисан адуу.
-Сумынхаа ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Таван насны морь мордуулж, их морь түрүүлгэн, соёолон айрагдуулж, хязаалан 27,шүдлэн дөч, даага хорь гаргаж давхисан даа.
-Өмнөх ойн баяр наадмуудад оролцож байв уу. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-80 жилийн ойгоор азарга унаж аман хүзүүнд хурдлуулж байсан бол өнөө жил их морь түрүүлгэж, соёолон айрагдууллаа. Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болсон. Залуу хүний хувьд сумынхаа түүхт ойд морь түрүүлгэж, портер машинаар шагнуулсандаа баяртай байна. Морь уяснаас хойш анх удаа ийм том шагнал авч байна.
-Хэдий үеэс морь уяж байгаа вэ?
-Хамгийн анх 17 настайдаа Заамар сумын дунд сургуулийн 80 жилийн ойн баярт даага аман хүзүүдүүлж уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Өнгөрсөн жил цагаан сарын өмнөхөн гаргасан амжилтыг маань үнэлэн сумын Алдарт уяач цол олгосон. Хоёр жилийн өмнө найз Гансүхээсээ зээрд үрээ худалдан авч, өнгөрсөн жил сумынхаа наадамд болон Цээлийн наадамд тус тус аман хүзүүдүүлсэн.
-90 жилийн ойд айрагддаг зээрд соёолон мөн үү?
-Мөн мөн, энэ жил сумынхаа наадамд дөрөвт давхиад, Атарт болсон уралдаанд айрагдаж, Дашинчилэнгийн наадамд гурваар давхисан. Ер нь энэ жил их хурдан байгаа. Миний хувьд ч гэсэн одтой сайхан наадлаа.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна