“UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин: Хүүхэд насны нандин сайхан дурсамжууд хадгалагдан үлдсэн нутагтаа ирэх дуртай
А.Тэлмэн 2015 оны 1-р сарын 06 -нд
-“UFC” группийн захирлыг Увс нутгийн хүн л хэмээн боддог байлаа.
-Тэгж боддог хүмүүс олон. “Увс хүнс” компанийг худалдан авч, бизнесийн гараагаа тэр нутгаас эхэлсэн учраас тэгж боддог юм шиг байгаа юм. Гэхдээ Булган, Увс аймаг хоёулаа миний төрсөн нутаг. Би ингэж хэлэх дуртай. Нэг нь миний хүн болж төрсөн нутаг, нөгөө нь миний бизнесийнхээ гарааг эхэлж, бизнесменийхээ хувьд төрсөн нутаг.
-Энэ удаа эхээс төрсөн нутгийн тань талаар товч ярилцъя. Баатар вангийн нутгийнхан түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ шүү дээ?
-Хутаг-Өндөр сум маань Манлай ван Хатанбаатар Магсаржавын нутаг гэдгээрээ алдартай. Уул ус нь тэгширч, ургамал ногоо нь жигдэрсэн үнэхээрийн сайхан нутаг. Энэ жил төрөлх сумын маань 90 жилийн ой тохиож өргөн дэлгэр сайхан боллоо. Миний аав Булган аймгийн Сайхан, харин ээж маань Хутаг-Өндөр сумын хүн. Харин миний хувьд Хутаг-Өндөр суманд төрж, бага насаа энд өнгөрөөсөн.Хүүхэд насны нандин сайхан дурсамжууд хадгалагдан үлдсэн нутагтаа ирэх дуртай. Тэр ч утгаараа таван жилийн өмнө Уньт багийн нутагт байдаг сахарын рашаан дээр тулгуурлан амралт сувиллын бааз байгуулсан. Мөн 2000 га-д улаан буудай тариалахын зэрэгцээ Булган аймгийн төв дээр UFC группийн нэртэй томоохон бөөний худалдааны төв ажиллуулдаг. Цаашдаа эрчимжүүлсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх бодолтой байгаа.
-90 жилийн ойн баяр наадмын гол хандивлагчдын нэг байсан гэж сонссон юм байна?
-Энэ нутгийн хүүгийн хувьд гарцаагүй хийх ёстой зүйл. Нутаг орны маань ой сайхан болсонд баяртай байгаа. Хүний хэрэгцээний шатлал гэж байдаг шүү дээ. Анхан шатны буюу өлсөхгүй байх, аюулгүй байх хэрэгцээ хангагдсаны дараа дараагийн хэрэгцээний шатлал руу шилждэг хуультай. Үүнийг нөгөө талаас нь нийгмийн хариуцлага хэмээн ойлгож болох юм. Тэр утгаараа нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Сая ч гэсэн сумын ойн үеэр орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад боломжийнхоо хэмжээнд дэмжиж оролцсон. Дээрээс нь би зөвхөн Хутаг-Өндөр гэлтгүй Булган аймгийнхаа хэмжээнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах юмсан хэмээн хичээж явдаг. Жишээлбэл, Булган аймгийн үндэсний бөхийн “Булган хангайн хүчтэнүүд” дэвжээний тэргүүнээр ажиллаж, бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.
-Нутгийнхаа ойд соёолон түрүүлгэсэн гэсэн?
-Манай дүүгийн морь байгаа юм. Миний нэр дээр л цоллуулсан.Түүнээс биш би амжилт гаргахад нь ямар нэг байдлаар оролцоогүй. Бизнесийнхэн гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. Бараг хоногийн 24 цагийн турш толгой нь ажиллаж байдаг. Энэ их ажлынхаа стрессийг тайлахаар олон бизнесмен хурдан морь сонирхдог болж. Миний хувьд тэдэн шиг хурдан морь сонирхож уядаггүй. Гэхдээ монгол хүн бүрийн цусанд байдаг түрүү, айргийн морьд хараад самсаа шархирах омогших бахархах сэтгэл бол төрнө өө.
-Бид оны зааг дээр ярилцаж байна. Нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
-Уугуул нутгийнхаа зон олонд айлчлан ирж буй 2015 ондоо ажил амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. Тариаланчдын маань хувьд нартай хуртай ургац арвинтай, малчдын маань хувьд төл бүрэн мэнд байхын ерөөлийг дэвшүүлье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
20 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
20 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна