Сумын Алдарт уяач Г.Гантулга: Ахын маань бэлэглэсэн адуу болгон хурдалдаг
А.Тэлмэн
Нутгийнхаа түүхт 90 жилийн ойд хурдан даагаа айрагдуулсан уяач бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Гантулга юм. Тэрээр бидэнтэй баярынхаа сэтгэгдлээс хуваалцсаныг хүргэж байна.
-Сумынхаа 90 жилийн ойд даага айрагдуулсан танд баяр хүргэе. Наадам өргөн дэлгэр сайхан болов уу?
-Тэглээ, сумын маань ой өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай сайхан болж, хул даага маань гурваар, хязаалан зургаа, соёолон наймаар бусад нас арав гаргаж давхилаа.
-Хул даага унаган адуу юу?
-Үгүй ээ. Манай хүргэн ахын унаган адуу. Оросоогийн Мэндбаяр гээд адуунд дуртай, хурдан морь сайн цуглуулсан хүн бий. Хул дааганы хувьд эх тал нь Дорнод гаралтай хүрэн гүү, эцэг нь улсын наадамд түрүүлж, айрагдаж байсан Гэрэлтийн хул азарганы төл байгаа юм. 2000 онд Мэндээ ах маань Хэнтий аймгийн Баянхутаг сумаас нэлээд хэдэн адуу авчирч өгсөн нь ийнхүү сайхан хурдалж байна.
-Мөн аймгийнхаа баяр наадмаас гурван айраг хүртсэн хэмээн тэргүүн тань тодотгосон?
-Тэгсээн. Аймгийн баяр наадамд даага, соёолон аман хүзүүдүүлж, хязаалан дөрвөөр давхиулсан. Соёолон нь Дашдоржийн Пүрэвсүрэн гэдэг хүний адуу байгаа юм. Би уяа сойлгыг нь тааруулдаг. Дээр ярьсан Мэндээ ахаас авсан адуу. Ер нь ахын маань бэлэглэсэн адуу болгон хурдалдаг.
-2014 он Гантулга Алдартын хувьд амжилт арвин жил байжээ?
-Хавраас хойш том бага нийлсэн уралдаануудаас 24-25 айраг, түрүү хүртээд байгаа. Хавар Хишиг-Өндөр суманд болсон аймгийн бүсийн “Бишрэлт гүний хурд” болон уламжлалт “Ирээдүйн түмэн эх” уралдаануудад даагаа түрүүлгэсэн.
-Сумын шилдэг уяачаар шалгарч байсан гэсэн. Хэдэн оны шилдэг уяач вэ?
-2011 онд сумын шилдэг уяачаар шалгарч, Алдарт цолоо авсан.Тэр жил чинь АХ-ын 90 жилийн ой тохиож байсан шүү дээ. Сумын баяр наадамд нэг азарга маань түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж, Тэшиг сумын 80 жилийн ойд их морь таваар давхисан юм. Түүнээс гадна бооцоот уралдаан, багийн өдөрлөг зэрэг бага уралдаанаас олон айраг, түрүү авсаан.
-Хэдий үеэс морь уяж байгаа вэ?
-2001 оноос л эхлэн морь уяж байна. Өнгөрсөн хугацаанд сумын чанартай наадмаас 20-иод, аймгийн чанартай наадмаас зургаан түрүү, 5-6 айраг авсан.
-Алдартын нэрийн хуудас болсон ямар, ямар хурдан хүлэг байна вэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын унаган адуу Мэндбаяр ахын маань өгч байсан шарга азарга маань юм даа. Тэшигт болсон бүсийн уралдаан болон сумын баяр наадамд түрүүлж байсан. Мөн сумын чанартай уралдаануудад нэлээд хэдэн удаа айрагдсан. Шарга азарганаас гадна манай өөрийн унаган хонгор халзан морь маань намайг бас их олон баярлуулсаан. Сумын наадамд 3-4 удаа түрүүлж, айрагдан Тэшиг сум үүсч байгуулагдсаны 80 жилийн ойд таваар давхиж байсан юм. Мөн Мэндбаяр ахын маань өгсөн Төв аймгийн Цээл сумын Засаг дарга Ганбат гэдэг хүний унаган зээрд морь сайн давхиж байгаа.
-Алдартын урмыг сэргээсэн аргамаг хүлгүүд нь айраг түрүү алдахгүй хурдлах болтугай.Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна